Хайртай залуудаа ямар бэлэг сонгох вэ?

40308-17032015-1426579207-1595830915

Яагаад эр хүнд бэлэг өгөх гэхээр ямар ч сонголтгүй мэт санагддаг юм бол. Мэдээж хайртай хүндээ бэлэг сонгохын тулд түүний нас, хүсэл сонирхол, та хоёрын харьцаа хэдий хугацаанд үргэлжилж байгаа гэх зэрэг олон зүйлийг бодолцох хэрэгтэй.

Тиймээс бэлэг сонгох доорх хувилбаруудыг санал болгож байна.

-Мэдээж валентиний нэрийн бэлэг бол шоколад. Тийм учраас шоколад өгөхөд хайрт тань нэг их баярлахгүй л болов уу!
-Эр хүний ажлын амжилт, байр сууринаас хамаарч сайн чанарын үзэг бэлэглэж болно. Сайн үзэг нэр төрийн баталгаа болдог.
-Бугуйн цаг хамгийн сонгодог бэлэг. Ялангуяа залуус хос цагаар гангарах нь их болсон шүү!
-Зангиа, тэлээ, бугуйвч, гинж зэрэг нь мөн гайхалтай бэлэг болж чадна. Иймэрхүү бэлэг авсан эрчүүд үнэхээр их баярладаг бөгөөд тэднийг бүсгүйчүүдийн хуримын бөгж авахдаа хэрхэн баярладагтай харьцуулж болох гэнэ.
-Гэр бүл болоогүй бол хувцас авч өгөх хэрэггүй. Энэ нь түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
-Ном ямар ч хүнд хамгийн сайхан бэлэг болж чадна.
-Сүүлийн үед залуус гэрэл зураг дарах сонирхолтой болсон. Хайртай залуудаа гэрэл зургийн аппарат ч бэлэглэсэн болно шүү дээ!
-FM радиогоор хайрын мэндчилгээ явуулах эсвэл телевизийн хайрын нэвтрүүлэгт оролцож хайртдаа гэнэтийн бэлэг барьсан ч болох шүү дээ. Энэ баяраар бүх л мэдээллийн хэрэгслүүд хайрын мэндчилгээний цаг гаргасан байгаа.
-Харин гэр бүл болоод удсан хосууд хайртыгаа гэнэтийн болзоонд урьж болох юм. Зөвхөн хэрэгтэй зүйлийг нь авч өгөөд өнгөрөх нь уйтгартай бөгөөд улиг болсон арга шүү дээ!
-Ер нь бэлэг сонгохдоо заавал эд хэрэглэл гэхээсээ илүү энгийн хирнээ хүний сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоорой!

SOURCE: gogo.mN

10 Comments

  1. 3 says:

    Exner maani namaig chi tseregt yavaagui bizdee l gej bna le. Bi ch xarin tiin yavagui bolxor temdeglene bariy gej boddoggui l gesn. Xarin namaig odoo iexuu l ged bn.

  2. gantslamidarna@yahoo.com says:

    daanch beleg uguh zaluu algaa 🙂 

  3. gantslamidarna@yahoo.com says:

    bi goy unetei unertei us belgelmeer bn. Bas bi goy deed zergelliin unerten belgend awj uzmeer bn .xujaa chihmel ,  Kowariin kompotnoos ilvv garj uzsenguidee 🙁

  4. berry says:

    Ер нь бол Өөрийгөө орой сайхан бэлдээд л бэлэглэлдээ. Сайхан хоол хий. сайхан харагд түүндээ, сайхан инээмсэглэл халуун дулаан үгээр харамгүй байлга, тэгээд л ерөнхийдөө орой болно. Ганц  сайхан сексийн аз жаргалыг харамгүй бэлэглэ, зөөлөн бас удаанаар. Эрчүүд бид өөр юм хүснэ гэж.    өөр олон юм хэрэггүй бид нарт… 

  5. hezee 1 tsagt chamd hairtai emegtei chin setgeleesee goy beleg ogoh bhaa gej bodoj bn. Minii huvid nohortei bolohoor ene bayaraar ni havar namriin gutal daguulj yavj bgaad avch ogno doo. Gehdee hagas saind amrahaaraa avch ognoo tegehgui bol ajiltai bolohoor ajlaa taslaltai ni bish. mongoliinhoo buh erchuuddee bayariin mend hurgeed eruul enh urt udaan naslaj busguichuud bidniigee bayarluulj bgaarai gej erooe.

  6. muusain archaagui emegteichuud says:

    erchuuded zoriulsan neg ch bayar baidaggui, tegsen hirnee gants 3.18 bolohoor
    ene chin tsergiinhenii bayar ch geh shig. ta naraas yamar beleg guisan bish, iimhen yumand deer umhii amaa hamhiad baij chadahgui. avah bolohoor umhii amandaa barij chihchih geed,
    uuruus ni yum nehchihvii gesen shig avirlaj baigaaag ni ee.

    bi lav muusain teneg emsed bishgui beleg ugch baisan bolovch gants chiher sarvaidag huuhen medehgui yum bna.

  7. Ddre says:

    Дээр бэлэг эрхтэн томруулагч рекламдаад бгаам биш vv

  8. bold says:

    uul n tsergiin bayr l yumsan.tsergees zugtsan,tseregt yavaagui nusgainuudad ogt hamaagui bayr daa.

  9. po says:

    Tvriibch l ih ogdiin shde  haya boddin zuger l  durtai  uede  untah  1ticket ogchoosei gj kkk nargia shv

  10. zochin says:

    Хажууд нь хайртай бүсгүй нь байх л хамгийн том бэлэг байх даа.Бодоод байхад амьдралдаа ядаад ганц удаа бүсгүй хүнээс бэлэг авч үзээгүй юм байна.Авах албатай ч биш дээ.Харин өгч бол зөндөө үзсэн.Гэхдээ 1 шоколад ч байсан хамаагүй сэтгэлээсээ бэлгэнд авбал магнайгаа хагартал баярлах байх даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.