Ээжийг одоо яах вэ?

2148

Сайн байцгаана уу. Би энэ сайтийг байнга уншдаг. Өөрийн сэтгэгдэлээ бичих гэсэн юмаа. Бичье гэж их боддог байлаа. Би 27 настай. Одоо нөхөр 2 хүүтэйгээ амьдардаг. Би одоо нэг хувийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг л даа. Том хүү маань сургуульд бага маань жоохон болохоор нөхөр маань 9 сараас ажлаасаа гараад 2 хүүгээ хараад сургуульд нь зөөдөг. Нөхөр маань их сайн хүн. Гэрийн бүх зүйлийг хийнэ. Хүүхдүүддээ халамжтай сайн аав. Гэхдээ нөхөр маань том хүүгийн минь аав биш л дээ. Би анх оюутан байхдаа аавтай нь танилцаад үерхэж байгаад салсан юм. Тэр залуу бид 2-г хаяад явсан. Тэгээд би хүүхдээ гаргаад сургуулиа төгсөөд ажиллаж байгаад одоогийн нөхөртэйгөө суусан.

Гэхдээ нэг асуудал нь манай гэрийнхэн ээж. Байнга л гэрийн асуудалд оролцоно. Өдөрт 10 удаа залгана юу хийж хаана явна юу идэж ууж байна гээд л. Манай том хүүд амь. Тэгээд л юу ч болоогүй байхад хүү ад үзлээ өөр дээрээ авна барина гээд л битий загина эрхлүүл гээд л. Хүүхэд л юм чинь бага сага загинуулах асуудал гаргана шүү дээ. Тэгэх тоолонд их хэцүү юмаа. Манай нөхөр бол үнэндээ их сайн аав. Хүүхдүүдээ ялгадаггүй халамжтай маш сайн аав. Хадмууд маань ч сайн хүмүүс байдаг. Ээжийг одоо яах вэ? Би одоо яахаа ч мэдэхгүй л юм…

12 Comments

  1. GegeenCom says:

    Yumta bhyn zovlon

  2. Ааш муутай л гэдэг says:

    Хэхэхэ халамж нь дэндээд байгаа ээжvvд vv. Манай ээж бас тэгдэг байлаа. Нехер чинь эрт ирсэн vv, одоо байна уу?, гадуур тэнэвэл хэлээрэй араас нь мердvvлье гээд vнэн ядаргаатай байлаа ш дээ кккккк. Би ч жаахан аяыг нь дагуулж байгаад сvvлдээ тас загнасоон кккк. Танд хамаагvй, ямар нэгэн хэцvv зvйл учирвал би еерее таньд дуулгана. Одоо битгий хошуу дvpээд бай гээд Ааш муут нь хэлсэн. 
    Ер нь 2 талаа еерсдийн амьдралд оролцуулахгvй байж сургасан нь дээр юм бна лээ. Негее олгой хагаравч тогоондоо гэдэг чинь их vнэн vг юм. 

  3. оолорөро says:

    ер нь сайн сайхан хойд аав ээж нар байдаг. даанч танай ээж шиг зан чанартай, тэнэг юмнууд “хүний хүүхэд гэж ад үзлээ” гэж аль альных нь сэтгэлд сэв суулгачихдаг шд. өөрийн хүүхэд шиг хандаж, аав хүн хүүхдээ сургамжилж, зааж зааварладаг шиг хандах гэхээр загналаа барьлаа, ад үзлээ гэж дундуур орж солиороод, хоорондоо огт харьцахгүй байлгах гэдиймуу хаашааен?  тэгээд нөгөө хүүхэд нь ч гэсэн эрхлээд, нэг ч үг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, том толгойтой, аав ээжийнхээ хооронд яс хаяад сурчихдаг.  ганц нэг үг сонсохгүй яаж өсөх гэсий, төрсөн эцэг нь хүртэл захгүй замбараагүй хүмүүжилгүй болоод байгаа хүүхдээ суран бүсний амт үзүүлж л байдаг биз дээ? 
    танай ээж өөрийг нь гэх хүнгүй болсон санагдаад, ганцаардал, цэвэршилт,  бусдад мартагдах зэргээс л айгаад байгаа бололтой. 
    хатуухан хэл, шуудхан ярилц, одоо ч гэр бүлд нь чухал хүн, гэхдээ өөрсдийнхөөрөө амьдрах боломж өг гэж шууд хэл.

  4. Sun says:

    Яахав дээ. Тоохгүй л байхгүй юу? Хэр удав гэж дээ.

  5. boloroo says:

    huuye nadad bas yag iim asuudal baidag nugurmaani neeh ih aihtar ih mungu olohgui ch amidralaa awch ywah geel hicheegeelminii huud sain aaw bh geel hicheegeel bhad eej eruusuu unelehgui bainga ad uzne unen laitai

  6. alaad l haychaach hahahaha chiil yahiig shiidende eejteige sain yrij oilguulaa udahgui nohor chin gomdodog bolno bas naad huuhed chin hun bish bol oort ni sain handdag hoid etsegee busad hoid etsgiin adilaar bodoj ihelne za tegeed neg emeede erhelsen ooriigoo orowdson hogiin zaluu osoj tom bolnodoo tegher asuudaliig bag deer ni shiid amidralaa tam bolhoos ni umnu eejteige uchiraa ol uuralj zagina hereld hamaagui eh hun huuhedde gomdohgui ee uhaantai hun bol oilgood ooriigo oorchilno tegehgui bol asuudal uusneshu buruu humuujsen huuhed dotroo gomdol teesen nohor 2 otol nasni chin zowlon bolnoshuu

  7. zul says:

    Shuud l hydlaagaasaa surduuleg hii. Tegehgui bol hugshichuud tsaasaa bur l yarij amidrald oroltsoh gene. Huuhed hugshin 2 adilhan bolohoor zagnaad ailga teed gaigui bolnoo. 

  8. оолорөро says:

    намайг 2 өөр эцгийн 2 өөр хүүхэдтэй ганцаараа өрх толгойлоод үлдээсэй гэж хүсээд байна уу? үгүй бол амаа хамхиад дуугүй бай, балай минь гэж хэл. жаргах замын садаа минь, зүгээр байвал бай, чадахгүй бол амьдралаас минь зайлаад өг. 2 хүүхдээ цагаан сараар ч золгуулахгүйгээр сураг тасарч чадна шүү гэж сүрдүүл.

  9. Нээрээ says:

    Яахавдээ ээж чинь санаа нь зовсондоо л ингэж байгаа нь тэр. Гэхдээ амьдралд эцэг эх хөндлөнгөөс хошуу нэмээд эхэлвэл эр эмийн хооронд зөрчил үүсээд эхэлдэг. Ээждээ сайн ойлгуулж хэлэхгүй юудаа.

  10. hg says:

    yah ch argagui, tsug amidardaggui bol asuudal bish, bhgui uyed n zagnahgui yu

  11. sain bod says:

    ingeed irheer l ail gert heruul tasarhaa bainadaa

  12. Zayaka says:

    Eejteigee sain yariltsaj oilgoltsoh ni zov bhoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.