Тоглоомын араг яс

Жейсон Фринни гэж залуу үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй. Хямралын үеэр ажилгүй болжээ. Хуримтлуулсан мөнгөөрөө хагас жил хэртэй тэсээд юу ч болсны дараа арга буюу янз бүрийн баримал хийж эхэлж. тэгэж яваад олны танил болсон тоглоомонд дотод араг яс, дотор эрхтэн байсан яаж харагдах байсныг харуулсан баримал хийж. Гэтэл ийм өвөрмөц тоглоом хүмүүст таалагдаж анхны баримлаа интернэтээр 50 доллараар зарсан байна.

Удалгүй түүний баримлууд зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж тусгай захиалгаар хийдэг зарим баримал нь 17 мянган доллар хүрдэг болжээ.

Тэрээр тоглоомын дотоод анатоми, араг яс энэ тэрийг зохиоход 4-6 долоо хоног зарцуулдаг. Үүний тулд эхлээд тоглоомын задлан ямар байвал зохистой талаар нарийн судалгаа хийдэг юм гэнэ. Тэгэж байгаад цутгаж бэлддэг. Түүний тоглоомын гол төлөв Америк, Хятад, Германаас захиалж авдаг аж.

2 Comments

  1. GegeenCom says:

    Uildveriin baraag zuselt hiij ashiglahu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.