Үхээгүй байхад халааг минь бэлтгэж байсан гээд бодохоор л

2A87DF1100000578-3161330-image-a-48_1436904250482

Өөрт тохиолдсон явдлаа товчхон бичих гэсэн юм аа. Манайх ам бүл 7-уулаа. Нөхөр 5 охины хамт амьдардаг. Би нөхөртэйгээ амьдраад 16 жил болж байна. 5 охинтой. Би одоогоос 2 жилийн өмнө хавдар туслаа. Яг тэр үед жирэмсэн байлаа. Эмчид очиж үзүүлсэн чинь хүүхдээ авахуул тэгээд биеэ эмчлүүл тэгэхгүй бол та үхнэ гэж хэлсэн. Би энэ хүүхдээ хүү байна байх гэж горьдож байсан болохоор авахуулахгүй хүүхдээ гаргачихаад эмчлүүлье гэж бодоод эмчид хэлтэл эмч намайг үгүй ээ чи тэгвэл тэр үед эмчилгээгүй болно бас хүүхэд чинь эрүүл гарна гэсэн баталгаа байхгүй гэсэн. Би гэдэг хүн ямар ч аргагүй болж хүүхдээ авахуулсан тэгээд эмчлүүлсэн. 15 хоноод л эмчлүүлэхээр явдаг байлаа. Тэр хооронд нөхөр маань өөр хүнтэй явалдаж байсан. Би эмнэлэг явахдаа ганцаараа яваад л эмчлүүлдэг байсан. Нөхөр намайг дагаж явж байгаагүй.

Тэр хооронд нөгөө хүүхэнтэйгээ явалддаг байсан юм шиг байгаа юм. Би тэр хүнийг таньдаг надаас олон эгч нөхрөөс маань ч эгч хүн байсан. Намайг эмнэлэгт үзүүлэхээр явж байхад хэзээ явах вэ би чинь өвдөж байна уу гэж санаа зовж байгаагүй хэрнээ тэр авгайгаа төрсөн нутаг руугаа шилжинэ гэхэд санаа нь зовж үздэг хүнээс өөрийнхөө нутаг руу шилжвэл хэр байх нь вэ гээд асууж явсан байгаа юм даа. Мөн тэр авгайгаа гэрт авчирч охидуудтайгаа танилцуулж байсан би тэр үед мэддэггүй байсан болохоор танил эгч ирлээ гээд хоол цай хийгээд угтаж байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ миний халааг болон охидын маань хойт эхийг бэлтгэж байсан нь тэр байсан юм. Байна лээ.

Бас тэр үед утсыг нь үзсэн чинь үздэг хүн рүү би яаж энэ хүнээс хүүхдүүдээ авч салах вэ гэж бв мэссэж бичсэн байхыг нь би өөрийн нүдээр харж байсан Намайг үхээгүйиамьд байхад минь миний халааг бэлтгэж байсан гээд бодохоор 17 жил амьдарсан 5 хүүхдийг нь гаргасан энэ бол нөхрийн маань хувьд  юу ч биш юм байна лээ. Миний  бие өвдөхтэй зэрэгцээд бид хэрэлдэж зодолдож манай гэр дайны байдалтай байдаг байлаа. Би тэр хүнийг яаж ч гомдоосон байсан арай амьд хүнийг ингэж болохгүй биз дээ. Тэр хүн ч гэсэн намайг ийм өвчин тусахад хамгийн гол нөлөөлсөн хүн ядаж намайг үхсэний дараа болоогүй юм байх даа. Би нөхоөөсөө одоо ч салаагүй эмчилгээгээ хийлгэчихээд бага охиноо төрүүлсэн. Тэр үеэ бодвол нөгөө хэцүү байдал байхгүй болсон. Би өөрөө хэзээ ч үхэж магадгүй хүн. Би нөхрөөсөө салаад ч яах билээ ядаж намайг үхсэний дараа эцэг нь хүүхдүүдээ хэрэгтэй биз дэ гэж бодож байна да. Би хүүхдүүдиынхээ дэргэд муудсан ч муудаагүй юм шиг аль болох зовоогүй шаналаагүй царай гаргахыг хичээдэг . Аль болох аавыг нь эерэг сэтгэл төрүүлэхийг хичээдэг. Одоо миний боддог зүйл яаж 5 хүүхэддээ амьд харагдаж яавал арай олон жил амьдарч  охиддоо сургуулиа төгсөхөд нь нөхөртөө болоход нь анхны үрээ төрүүлэхэд гээд олон зүйлд хажууд нь байж жаргал зовлонг нь хуваалцах юм сан гэж л боддог.

18 Comments

  1. Чулуун says:

    Бие биенээ гомдоолоо гээд үхэх гээд нэг нэгийгээ ингэж амьдаар нь мэрж амьдарч болохгүй шүү дээ. Хайргүй бол зүгээр өарөө хаяад явах хэрэгтэй шүү дээ ингэж эхнэрээ амьдаар нь тамлаж байх гэж дээ. Өөрөө хайрлаж халамжилж чадахгүй бол зүгээр л хаяад явах хэрэгтэй шүү дэ. Тэгвэл наад хүн чинь хаягдсандаа хорсож илүү амьдрах хүсэл зорилготой болно. Үр хүүхдээ гаргуулсан хань ижлээ үл тоочихоод харин хүүхдээ булааж тэнэгтэх  юм бол адгийн пизда гэсэн үг. Зүгээр л  өөрөө хайрлаж чадахгүй бол зүгээр л ганцаараа зайлах хэрэгтэй шүү дэ. Үр хүүхдээ булаалцалдаж ядарсан хүүхнийг улам зовлонд унагах хэрэггүй 

  2. Зочин says:

    Үнэн шүү. Хүний хань ижлийн хүн чанар хүний мөс гэдэг чинь ийм зүйл дээр л харагддаг. Чи яаж ч гомдоож байсан хүн чанартай бас ухаантай эр хүн бол юун хүүхэн гэртээ авчирч хүүхдүүдтэйгээ танилцуулах вэ чамайг үгүй гэхэд 5 хүүхдээ бодож Төрсөн эхийг нь ямар ч сайн хүүхэн орлохгүй тиймээс эхийг нь амьд аваад үлдэх юм сан гэж хичээх байсан. Чи хөөрхий амиа. Хичээсэн хөөрхий нэг тийм ханьтай хүн байна. 17 жил 5хүүхэд гэдэг баргийн эмэгтэй хүний давдаг даваа биш шүү. Энэ бол чиний хэр их ухаантай гэдгийн баталгаа. Ийм тэнэг нөхартэй ийм хүнд өвчтэй Чамд сэтгэлийн тэнхээ үнэхээр хэрэгтэй одоо та олон сайхан хүүхдийнхээ төлөө энэ бүгдийн ард гарах л хэрэгтэй. Та чаднаа 

  3. Зочин says:

    Зовлон гэдэг амьдралд хань ижил найз нөхдийн шалгуур шүү дээ. Чиний ханилсан нөхөр хэр зэргийн хүн чанартай хүн бэ гэдгийг чамд харуулж байна тиймээс чи одооноос 5 хөөрхөн хүүхдийнхээ төлөө үлдсэн цаг хугацаагаа зориул. Тэр эргүү толгойгын үг хэлэнд битгий гомдож өөрийгөө зовоо. Хавдрын вирус сэтгэл санааны хямралаас дахин сэдэрдэг өвчин.  Тэр тийм л хүн. Амиа хичээсэн занг нь чи яаж ч чадахгүй.  Хүн чанартай хүн чинь чи яаж ч гомдоосон байсан чамд ингэж хандахгүй чиний дэргэд хүүхэн авчрах нь бүү хэл чамаас сүүдрээ ч холдуулахгүй байсан хань болох байсан. Хүмүүс бие биенээ зөндөө зовоож хуурч мэхэлж зүрх сэтгэлийг шаналгадаг ч гэсэн үнэхээр чамд хайртай бөгөөд хүн чанартай гүн дүүгүй эрчүүд ийм арчаагүй зан хэзээ ч гаргадаггүй юм чи үүнийг мах ясандаа шингэтэл сана. Тэгж байж чи хатуужина. Одоо тэр эргүү нөхөртөө гомдлохоо боль. Тэгж байж чи хатуужиж үрсдээ харагдах хоног чинь олон олон хоног сар жилээр нэмэгдэнэ. Ийм хань ижилтэй чамд сэтгэлийн хат хэрэгтэй. Чи чаднаа

  4. zochin says:

    borgil nobs min galzyygiin emneleg chamd oirhon l baih shig

  5. азаа says:

    Тэвчээртэй ухаантай  монгол ээж таниар  би бахархаж байна. Эр хүн байгалиасаа зөн мэдрэмж муутай харалган тэнэгдүү байдаг юм шигээ. Олон сайхан үрсийн чинь заяа таныг түшнэ.нөхөртөө гомдох хэрэггүй,таны мэдэрч байгаа хэцүү бүхнийг хань чинь хэзээ нэгэн цагт өөрөөс чинь илүүтэй мэдэрч ухаарах байх. Амьдрал баян шүү дээ.хүнд хэцүүг даван туулчихаад хожим нь инээж суугаарай.

  6. хм says:

    Бодоод, хүнд тусгаж аваад огт хэрэггүй зүйл. Уулаасаа л эрчүүд энэ маань өнгөрөхөд орлох хүн гэж араа боддог үгтэй шүүдээ. Энэ нь хайргүйдээ биш зүгээр л эр хүний байгалийн өөртөө илүү хайртайн илэрхийлэл. Хэрэв өөртөө хань болох, үрдээ сайн ээж болох хүн таарвал сайн л биз. Өнгөрөөд 49 хоноогүй бхад нь суугаад явсан хүнийг ч мэднэ. Тийм болохоор уучлаад, зүгээр л үр хүүдүүдийнхээ төлөө яв яагаад гэвэл тэдэнд ч түүний цус бгаа болохоор

  7. Зочин says:

    Chi bitgii harams . 5 saihan ohiniig ni tyryylj ogood bhad yamarch tohioldold eryyl uhaantai hynii hani 17 jil amidarsan hyn arai tanai nohor shig handahgyi. Minii tanil yag cham shig bsn. Ehner ni havdar hyreed bhad nohor ni yl toolj oor hyyhnyydtei yavaldaj bgaad ih gomdooj ehneree yhyylsen. Erchyyd ih teneg hymyys . Nohor ni daraa ni ooriinhoo hiisen zyild haramsaad uilj yavj bgaad nadtai taarch haniigaa amidad ni hairlaj chadaagyidee yneheer ih haramsaj ooriinhoo har ergyy tolgoig buruutgaj yavdag yum bn le . Hynii amidrald amidad ni bish yhsen hoino ni haramsdag ergyynyyd oorsdoo l goldoo ortol ooriigoo zyhej zygeed ch nemergyi  bosgood iryylj chadahgyi ye irdeg yum bn lee. Chi bol haramsaad bh zyil bhgyi odoo 5 ohidiinhoo toloo ooriigoo asar ooriinkhoo durtai zyilee hiij bayarluulj amidar. Gantshan chamd setgeliin tenhee heregtei. Havdariin es tarhind bdag. Tarhi tyyniig idevhjyyldeg. Tiimees chi teriig idevhjyylehgyi bh heregtei chi chadnaa. 5 ohidiin chini zaya tysne. Chi ergyy nohorteigoo bitgii hereld. Ooroo amidad chini chamaig hairlaval oort ni bolood 5 ohidod chini heregtei gedgiig nohor chini oilgovol oort ni heregtei yum daa. Nohort chini chamaas ilyy hyn hezee ch oldohgyi

  8. the man says:

    no cancer mongolia geed face iin group bgaa orood ireerei. emchilgee zaaj ogii. amidrana shuu. buuj ogvol yladggad yum shuu hezee ch buu buuj ogooroi. setgel sanaagaa taivan bailga, ter nohor chn yaj ch bsan buu too

  9. Barnan says:

    Ugui emegteichuud bid nohoroo nas barahaar odoo heneer tejeelgehev yaj amidranaa gej boddii unen shuu.

  10. Barnan says:

    Geendee ch bii goondoo ch bi

  11. oyungerel says:

    Chi ooroosoo l bolj bgaashd. Evee olohiig husehgui yamar bardam yavsan bol doo hen hendee l bdiim odoo heniigee buruutgahav. Chi l ene udaa turuulj yavj bgaa bolood ingeed orilood bn ternees bish erchuud ni diilenhdee turuulj yavdag horvoo shuu.

  12. oko says:

    Eregteihun ehneree nad barahaar odoo hentei suuhav gj boddog bol emegtei hun nohoroo nas barahaar heden huuhdee yaj sain hun bolgohov gj boddog gj humuus yridag da

  13. oko says:

    Odoo oor busad ymand sanaa zovood hereggui eruul mendee l bod.minii tanidag huuhen bas hort havdartai bolson chn nohor n barag margaashaas n l orhoo tatuulah hun haigaad ehelsen gsn tegeed nohorn ch oop huuhen olood ehner huuhedee hayad yvtsan shu de.iim erchuud bn tsaaguur chn.odoo ooriigoo l ur huuhdee l bod.

  14. monster says:

    Borgil chi galzuugiin emnelegt ochij hewteech erguu nowshoo

  15. borgil says:

    Setgeliin tenhee menhee hamaaguiee tui padlii ch bhgui. Hentei ch suusan ugaasaa yavaldana. Chi nohorteigoo uhaan zarj uur zevuug ni hurgeh ug buu hel. Heleh tusam chamaas holdoj ter huuhen luu oirtdog yum. Ter huuhentei ni chi ooroo uulzuulsan chi l heruuleer bulj olon doloon yum soliorch bj ‘yasan ch yadii pizda’ gedeg bodoliig toruulsen. Chinii l hohi. Odoo uheheesee omno uhaan suuj chadsan bol uldsen nasandaa nohoroo hairla ter chamaas horson bsan ch ongorson hoino chin chamaig dursaj asar ih haramsaj uldsen heden uree chiniihee toloo gej sain osgoh bolno. Ene l amidraliin utga uchir yum. Hereldeel bval chamaig heruulch avgaigaar dursaal janch halahad chin haramsah ch ugui. Tiimees odoo tsag baga bn urdnii boddog buhneesee shal esregeer bodood uz za. Unsie amidraliin une tseniig mederch bas nadad medruulj bgaad.

  16. Single.man says:

    Сайн байна уу, Эгч минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Аливаа өвчинийг сэтгэлийн тэнхээгээр л ялдаг юм шүү, хэрвээ та наад өвчиндөө шаналаад л байвал хавдарын вирусууд нь идэвхтэй байхад тусалж байна л гэсэн үг. Магадгүй таны амьдрал хэцүү санагдаж байж болох ч таниас хэцүү амьдралыг туулж байгаа хүмүүс байдаг юм шүү. 

  17. avrora says:

    Bi tanii ter ih setgeliin tenhee ur huuhdee gesen bodold chin uneheer ih baharhaj bna. Gol n ta biye muudgalgui setgelee barij ur huuhdiinhee hajuud olon jil tsug baih yostoi yumshuu. Burhan tenger gej baidag bol taniig zaaval iveen. Tand bolon tanai ger buld az jargal sain saihniig husie.

  18. GegeenCom says:

    Eruul mendee l hyamgaddiin shw er hun geltgui iim uyed yamar ch humuus yer n l nuur buruuldiin bn lee huchtei bgarai chi davah bolno. Bi davsan uvchnuu yalan diilj uuriiguu zorigjuulj yavahdaa uudgui humuusiin talaar ali boloh martahiig hicheesen ugaasaa zaigaa baricgaagaad oncgui zan gargaad unacgaadiin ble uuriiguu uudtei hund heregtei bailgaj chadaaguidee uurtuu l gomdono biz bi hun guih durgui bolohoor tegsgeed busdad nemergui bgada busdaas buruu haigaagui yamar ch gsn bosood irsen shw. Uuruu uuriiguu zorigjuul 5 huuhdiin eh chamd gunij zuhej busdiig haraaj suuh zav bhgui amidraliig goyoor huleej abch goyo amidraarai. Uldeh nasaa uuriinhuu husseneer zur demii sanagdsan stress nemsen yuhniig ch amidralaasaa archij haya. Az jargalaa uuruu butee.

    Eruul mendee tord, egchmed emegteid bga yum chamd bhgui l bn teriig temcej zutgej olj av ternees iluu bol chi chadnaa urgelj uudrug yum bodoj bsi comedy uz ur huuhduudteigee udur buriig saihan unguruuj bai uuriiguu bayasga erhluul tord hurungu hairlahgyi zartsuul. Nuhriin talaar tur mart chamd denduu ih achaa bolno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.