Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав

84256ea3db05865b5a1fe355991ebcd8

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жүний урилгаар Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл тус улсад айлчилсан.

Харин уулзалтын үеэрх манай эмэгтэй гишүүдийн хувцаслалт эдгээр өдрүүдэд цахим сүлжээнд шүүмжлэлийн сэдэв болж, иргэд энэ тухай санал сэтгэгдлээ илэрхийлсээр л.

new_banner

Тэгвэл энэ талаар “25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, олон улсын тоймч Х.Уламбаяр өөрийн үзэл бодлоо хуваалцаж, гишүүд тус бүрт зөвлөгөө хүргэснийг сонирхуулж байна.

14441040_316032655436377_1183025507751436350_n

Тэрбээр цахим хуудастаа,

“-Тийм ээ бид сонголтоо хийсэн. Салбар салбартаа л мундаг улс. Эмэгтэй түшээд маань БНСУ-д яваа гэнэ. Танилцах судлах зүйл байдаг л биз. Гэхдээ нэг ярих юм байна. Улс төр биш шүү. Хувцаслалт. Шударга яръя. Эгч нараа жоохон мэдрэмжтэй байя. Энэ арай биш шүү! Та бүхэн Монголдоо төрийн түшээ, гадаадад улсынхаа нэрийн хуудас байх ёстой. За эхэлье.

1. Н.Оюундарь -Бие галбиртаа анхаарах цаг болжээ. Боломжгүй бол тохируулж хувцасла. Заавал бариу даашинзаар яах юм. Монгол дээл танд гоё зохино. Өө сэвээ ч нууна.

2. М.Билэгт -Та 70, 80-аад оны зургийн альбом биш дээ. Талбай дээр л ингэж зогсоод авхуулдагсан. Одоо цаг үе өөр болсон. Гол нь мэдрэмж. Дэлгүүрт чинь аятайхан зүйл байгаа байх.

3. Ц.Цогзолмаа -Түрүү жилийн формоо өмссөн хүүхэд биш. Жадайж таталдаад муухай гэдэг нь. Жоохон сул тавь! Цайвар царайтай хүнд бараан хослол зохидог.

4. Б.Ундармаа -Компанийхаа өрөөнд суугаа биш. Энэ хувцастайгаа зөндөө удлаа. Өөр сайхан хослолууд зөндөө бий. Та чинь маш том дэлгүүртэй ш дээ. Сайн зөвлөхтэй болоорой.

5. М.Оюунчимэг -За хамгийн гайгүй нь. Гэхдээ ороолт ямар урт юм бэ? Хальт харвал Олимпт явж байгаа гэмээр. Гэхдээ та боломжийн хувцасладаг. Илүү гоё болоорой.

6. Г.Мөнхцэцэг -Бас л танагтай нь. Гэхдээ л хурим үдэшлэгэнд ирсэн жоохон охин биш. Өнгөний сонголттой бай. Даруухан биш ч бас хурц биш. Эцэст нь хэлэхэд та бүхэн хувийн имиж-мэйкертэй болоорой. Тэтгэвэрийн хэдэн авгай солонгост зугаалж яваа биш улсаа төлөөлж очсон парламентын гишүүд гэдгээ бүү март.

Жавхлангийн хэлдэгээр эр эмгүй дээл өмсөнө ч гэж юу байхав. Өөртөө таарсан үзэмжтэй, ажил хэрэгч бас ихэмсэг байхад л болно. Бүгдэд нь амжилт хүсье” гэжээ.

SOURCE: zuvsongolt

14 Comments

  1. BurhegNet says:

    Сири Улмаа гээд алдартай гар шүү дээ. Сири явлаа гэж худлаа шаагаад тэр нь баригдаад Сири Улмаа хочтой болсон гар. Пейж дээрээ бичээд байдаг ухаантай ухаантай үгс нь бүгд копи пейст болох нь батлагдсан шүү дээ. Ямар сайндаа Танхай Эмээ мань хүнийг копи пейстийн мастер гэж цоллож байхав дээ

  2. hdhdfhhf says:

    Ulambayr gj halit fb ywaad bdag unen reclamnii zaluu bnlee dee

  3. harley88888@yahoo says:

    ulmaa hudlaa gar shdee 2huuhedtei ehneree haytsan baij fb-ree enhiin tagtaa shig elgiin elgiin yum ih postlohiig n harhaar ineed hureed bdiin lol

  4. tsag hugatsaa gej says:

    Ed nar bugdeeree gishuud yumuu

  5. Eegi says:

    Bugdeeree buduun bain, fitnest yavtsgaa, uursduu bie galbiraa ayataihan avch yavchaad uls orniig udirdana l gene shyy

  6. УДАМБАЯРТ САРААГААС says:

    УЛАМБАЯРАА,

    ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЗӨВ ХЭЛЛЭЭ. БАЯР ХҮРГЭЕ. БИ ХАРИН ЧАМД БАС ЗӨВЛӨГӨӨ ӨГМӨӨР, 25 РУУ УТАСДААД ХЭЛМЭЭР САНАГДДАГ НЭГ ЗҮЙЛ БАЙДАГ. ЧИ ОЛОН УЛСЫН ТОЙМ ЯРИХААРАА ҮГЭЭ СУНЖРУУЛЖ ЯРИАД ҮНЭН ЗАЛХААДАГ. УГ НЬ ИМИЖ, ДУУ ХООЛОЙ ЧИНЬ БОЛОМЖИЙН. ГЭТЭЛ ДЭЭРХ БАЙДАЛ ЧИНЬ СҮҮЛИЙН ҮЕД БҮР Л ДОРДООД ҮГ БҮРЭЭ СУНЖРУУЛЖ ЯРИАД. БИ ШУУД СУВГАА СОЛЬДОГ. ЭНЭ ДЭЭРЭЭ АНХААРААРАЙ. 25-ЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ДУРТАЙ. ЧИНИЙ ЯРЬЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ БАС ҮЗЭХ ДУРТАЙ НЭГ ХЭСЭГ НЬ БАЙГААСАЙ. ЗА АМЖИЛТ.

  7. Harahaar l ineed hureed bhiin ajaa nar tulgaj tulgaj ochson bhdaa tsaashid olon hural tsuglaand yvah baih ene shuumjleliig huleej avah heregtei ajil heregch albanii huvtsaslalt gj bdgshdee.ydaad ongonii songolt ntr yuvdee,gadad hergiin ymand urilga huleej avdag tairmal ustei 45-50 orchim nasnii egch suudag ter egch bol unen diplomat tsarai torh huvtsaslalttai ys zuitei emegtei bdg bsn oiriin 3,4 jil ochoogui bga bolovuu ter egch tsaanaa l diplomat bur tortson kk ter hel us bolovson bdal ntr bol bas bnaa bn , yuun ene ereen miraan avgai nar tsaashaa, ter egch ntriig gishuun bolgoh yumsan ydaj l hel us bolovsrol saitai

  8. emegtei says:

    zov l yum helsen bnadag.Em hoshuulaad bh yu bhav.Bodhol heregteishdee.Ajil heregch,diplomat huvtsaslalt gj bna shdee.

  9. Ajaaa nar het targalchihaad bariu palaaj shahahaar ontsgui haragddagshde zugeer tseverhen sul kostyum yumuu barag deel ni tsewerhen haragddiim ene ulaan plajtai aniagiin gedes guzee bas l muuhai haragdjiin yosiin tosnii sav shig l bn kkk

  10. Нээрээ says:

    за тэр хувцас яах вэ. Эд нар сайхан хувцаслаж, турлаа гээд бид нарт ямар наалдацтай юм биш. Мэдлэг боловсролоо илүү дээшлүүлмээр юм байналээ шүү. Дандаа боловсрол нимгэн хүмүүс.

  11. зочин says:

    ккк нээрээ бүх юм нүүр царай.хувцаснаас эхэлдэг,их хуралд сонгогдсон л бол боллоо гэж болохгүй шдэ.Боловсон хувцаслаж чадахгүй байж бно,надаас зөвөлгөө авч бно шдээ.Өөрсддөө бол мэдээж хамгийн гоё хувцасаа өмссөн байх,өрөвдөлтэй юм

  12. zochin says:

    ene Ulambayar gej yamar nukhur bnaa yum yumand em khoshuulsan nukhur bnuu ugui yu tegeed bas fashionpolice bolokh geed uzeed buruu yum yariad baikh yumaa ter Undarmaa, Munkhtsetseg 2-nkh bol bolood bna
    Khamgiin gaigui geed bga MTViin setguulch bsan avgai bol unen ungunii songoltgui sonin yum umsun bna kkk……………

  13. hdhdfhhf says:

    Ichmeer yum adaglaad har hoslol omj blnoshd

  14. Kk unen l ug helsen bn shdee 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.