Яаж энэ харилцааг сэргээж, хэвийн байлгах вэ?

900

Сайн байцгаана уу. Сайтын уншигчддаа мэнд хүргье. Өөрт тохиолдоод байгаа зүйлээс та бүхэнтэй хуваалцвал сэтгэл доторхи шаналал маань арай нимгэрэх байх гэж бодоод бичиж сууна. Би 4 сар орчим гадаадад амьдарч байгаад ирсэн. Тэнд байхдаа өөрөөсөө дүү монгол залуутай танилцаад бид 2 их дотно болцгоосон. Тэр үнэхээр сайн хүн маш их халамжтай эмэгтэй хүнийг хүндэлж сурсан. Тэрэнтэй байсан цаг мөчүүд үнэхээр сайхан дурсгалтай аз жаргалтай байсан.

new_banner

Одоо би монголд ирээд 1 сар орчим болж байна. Хамгийн гол нь тэрний минь хандаж байгаа хандлага нь хүйтэн хөндий болж өөрчлөгдөөд байна. Тэр тоолонд нь би үнэхээр их шаналж сэтгэл маань өвддөг, хааяа өөрийн эрхгүй уйлж тайвширдаг. Яагаад намайг өөрөөсөө түлхээд байгаа тухай нь асуухаар намайг зовоохоос айж байна гэсэн учир нь тэр маш их хартай урьд нь үерхэж байсан бүсгүйгээ яг л шоронд байгаа юм шиг хааш нь ч гаргахгүй байлгадаг байсан тэгээд салсан гэж хэлсэн. Тэрнийг зовоосон шиг намайг зовоомооргүй байна гээд байгаа.

Би одоо 30 нас өнгөрчихлөө амьдралд дахиж алдахаас ганцаардахаас үнэхээр их айж байна. Их удаан ганцаараа явж байгаад арай гэж сайн хүнтэй учраад жаргалтай байсан сэтгэл маань шаналал болж сэтгэл хөндүүрлэж маш их хэцүү байна. Бид 2 уг нь ярилцаад дахиж салах тухай ярихгүй урьдынх шигээ байя гэж тохиролцсон ч тэрний харьцаа урьдынх шигээ биш хүйтэн хөндий мэдрэгдээд тэгэх тоолонд миний сэтгэл урагдах шиг л болох юм.

Уг нь би хэдэн сарын дараа гэхэд л тэнд очоод хамт байна гэж төлөвлөөд байгаа юмаа. Яавал энэ харилцааг сэргээж хэвийн байлгах вэ? Би яах ёстой юм бэ? Та бүхэн надад зөвөлгөө өгөөч. Гуйя битгий харааж зүхээрэй…

34 Comments

  1. doogi says:

    Shorond bgaam shig bj chadna gevel tuuniig songo

  2. Наад хүн чинь яаж ч бодсон биш байнаа

  3. Aashmaa says:

    Hunees hair guigaad hereggui. Avtobusnii buudal deer ongots huleehtei ijil gej ug say Fb olj unshlaa. Ih unen ug shuu!
    Une tsentei amidar. Jinhen hairaa oltoloo buu shantar. Naad zaluu chn bish bna.

  4. Anu says:

    Dunguj 30tain bj yun gutrangi yum be dee. Arai deer hun oldoh blgui dee. Naad hun chin arai bish ee. Setgetsiin asuudaltai ch yum biluu.

  5. mgl says:

    дүү хүмүүс ямар тохиолдолд хань болох вэ гэвэл чи хамт амьдрах гэр орноо бэлдэж санхүү мөнгөөр байнга тэтгэвэл л чамд хань болно тэд нар чинь нэг төрлийн паразит нар

  6. Barsaa says:

    Naadah chin ger bul zohioh yamar neg tom haritslaga huleehees aisan bna. Odoo oroitloo 30 garlaa Shuud suuna huuhed gargana geed dairaad bval yamar ch hun ooriin medrelgui reakts ogno. Alguurhan aajuuhnaar yavah heregtei shde. Chamaig genet neg hun chirch guldraad haranhui shono gargaad hodoo yavay gevel yahuu. Chi yavah heregtei bsan ch durguitsne bizdee. Yumiig tal talaas ni bodoj uzej baih heregtei shuu. 

  7. Ariunaa says:

    Gadaadad bdag garuud hetsuu shde. Iren ochin baidag bol hosuudiin hariltsaand sev suudag bh gej boddog. Ter hundee itgeh itgelgui boldog yum shigee. Uneheer biy fiziologiin heregtseegee nuhuh shaardlaga garval hol udaan baisnaaraa tevchij chadah bolovuu gedeg baina. Naadah neg yum chin gadagshaa yavaad her udaj bga yum. Olon mongolchuud bdag uu. Chamtai her hurdan orondoo orson yum. Nileen yum bolj baij orson bol busadtai tiim amarhan untaad hevteed yavahgui bh. A hervee chamtai udaachghi neg orondoo orson bol hongon tavdaltai l gej uzehees oor arga alga. Za tegeed engeree bitgii sul taviarai geed duu shig hol gazriin humuus hetsuu shdee hetsuu. 

  8. Ахаасаа асуу says:

    Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийн зөвлөгөөг сайн уншаа. 
    30 нас гэдэг тоглоом биш шүү. Амьдралаа шийдэх хамгийн чухал үе.
    Хүнээ сайн таниж байж найзалж нөхөрлөө. Ууртай хартай зан хүмүүжлийн доголдолтой улсуудаас холхон явдаа. Насны эцэст зодуулж нүдүүлж хардуулж явмааргүй бол эхлээд нөгөө хүнээ нам согтоо. Тэгээд хэр ууртай тавьтаргүй амьтан болохыг нь мэдэж болно. Энэ бол шалгарсан арга. Эмэгтэй хүнийг уйлуулж, эрэгтэй хүнийг согтоож байж танидаг юмаа. 

  9. Гринч says:

    Бас хар гэдэг чинь аймшигтай өвчин шүү. Шоронд байгаа юм шиг байлгадаг гэвэл хүсмээр зүйл биш гэж бодож байна. Чи тэр дутагдлыг нь мэдсээр байж амт амьдрах бол тэр замаар явж болно. Үгүй гэвэл өөр өөрөөсөө ах юмуу үеийн залуугаа олж ав. Дүү банди нар бол худлаа байдгиймаа. Нэгийг хараад л шууд сэтгэл нь хувирна тогтворгүй төлөвшөөгүй байдаг. Бас чамайг 30 гараад ирэхээр чинь найз нөхөд нь ч чамайг элдэвээр хэлнэ хөгшин авгай нтр гээд. Тэр эрсдэлүүдийг сайн бодож үзээ. Хайр байлаа ч нэг л өдөр чамайг хөгшин энээ тэрээ гэж элдэвээр хэлнэ. Үүнийг тэвчиж чадна гэхэд хэцүүхэн л санагдаж байгаа биздээ

  10. Гринч says:

    Тэгээд ер нь амьдрал жаргалтай зовлонтой енгец харагдаж байгаа шигээ байдаггүй. 
    Олон хүнтэй явалддаг шалиг залуу жишээ нь хүүхнүүд тойруулаад жаргалтай байна уу гэвэл үгүй. Яааг сэтгэлийг нь эзэмдсэн нэг л хүнээ мартаж чаддаггүй байхгүй юу. Тэгээд түүнтэйгээ төстэй нэгнийг насаараа хайж явдаг. Хүн болгон давтагдашгүй юу гэж тэр хүнийг нь орлох вэ дээ. 

  11. Гринч says:

    Чамд хэлж чадахгүй өөрт нь зовлонтой асуудал байж болийшт.
    Өөрийгөө яая гэж байж давхар нэг хүнийг чирж зовоохыг хүсээгүй байж болно. 
    . Эсвэл жинхэнэ шалиг бабник байж болно. 
    Чи тэгвэл тэр хүнээ сайн мэдэхгүй л байна гэсэн үг. Зовлон дундуур явж үзэж байж хань болох хүнн үгүй юу гэдэг нь танигдана. Хамаагүй ээ зовсон ч жаргасан ч ямар ч үед чамтай л хамт байна гэсэн бол Тэр л жинхэнэ хайр байхдаа. 

  12. Өнгөрсөнд үлдэгч says:

    Наадах чинь чамаас салах гээд байнашд. Нэг хэсэг ашиглаж байгаад хамт байгаа үедээ чамд сэтгэгдэл үлдээчих гээд л хичээждээ. Одоо бол ч чи хэрэггүй болсоон. Дээр дурьдсан шиг худлаа нээнтэглэж байхгүй юу. Чамайг эргээд очихоор шал худлаа хүйтэн царай гаргаад л тэгээд л нэг уйдсан үедээ хаая нэг дуудчаад л байж байх санаатай баагий байнадаа. Надад итгээрэй үнэн шүү чи зовношүү.

  13. zaluu 29 says:

    Дүү хүн хань болохгүй э.өөр бүсгүй харчаад байгаадаа

  14. Sahalt says:

    Ter zaluu uur hund durlasan bn tgd ariin ajildaa ali deer orson bn. Ch odoo hereggui bolson uchir chmg zowoomoorgui bn bi muu hun gedeg er hun bolgonii hiideg jujgiig hiisen bn. Ter uur huntei boljee

  15. a woman says:

    Жирэмсэн болоогүй байгаа дээрээ сал. 30 гарлаа гээд яадын. Амьдрал дуусах гээд байна уу? Бас дүү хүн хэрэггүй ээ. 

  16. UB says:

    Yahude chamaig gusaj guschaal sonirhol n buurchaal chamaas zaigaa avah gej bhgui yu. Chamd uneheer durlasan tegeed deer n jinhneesee hartai bol yun chamaas zugtah, harin ch salahgui

  17. Нээрээ says:

    Наанаас чинь аз жаргал үнэртэхгүй л байнадаа. Хариултыг нь чи өөрөө хэлээд өгчихсөн байнашдээ. “Ганцаардахаас айж байна, дахиж алдмааргүй байна” гээд. Чамд хайргүй хүнийг бас өөрөө ч хайргүй хүнийг заавал өөртөө уях ямар шаардлага байнаа. Дараагийн буудлаа хайгаачдээ бүсгүй минь.

  18. захидлын эзэн says:

    Зөвөлгөө өгсөн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдрөөс эхлээд бүх бодол санаагаа өөрчилж, өөдрөг амьдрахаар шийдсэн. Дэндүү их яарч, нүд маань сохорсон бололтой. Хүн бүрийн сэтгэл гаргаж бичсэн зөвлөгөө надад үнэ цэнэтэй байна. Баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье. 

  19. tip says:

    ийм өсвөр насны охин шиг байж болохгүй ээ. чи өмнө нь эрэгтэй хүнээр халамжлуулж үзээгүй бололтой. тэгээд ганц наашаа гэсэн хүн нь чамд учиргүй сайн хүн болж харагдаад. жинхэнэ сайн хүн ийм байддаггүймаа. тоохгүй бай. араас нь гүйвэл чи улам инээдтэй байдалд орно

  20. сэтгэгдэл13 says:

    салаач зовлон руугаа зүтгээд байх юм ингэж их зүтгээд хариуд нь хүүхэдтэй болно тэглээ гээд наад хүн чинь засрахгүй болохоор чи өөрөө зугтаж залхаж эхэлнэ шдээ заавал энэ бүгдийг амсах хэрэг байхгүй одоо сална гэж байгаа дээр салаад залгаж бариад байвал битгий тоо

  21. зочин says:

    Гэгээн.комын бичсэнийг сайн унш,зөв хэлж дээ

  22. зочин says:

    Дүү хүн сонгох осолтой шдэ.Тараа таниулсан дээр нь холдохгүй юу.Чамд их л сүрхий хүн болох гэж ядаж дээ чамайг зовоохоос айна ч гэх шиг үлгэр ярьдаг гар байна даа.Тийи хөнгөн залуучууд нэгийг онилчихсон бгоо.Үеийн хүнтэйгээ үерхээч дээ,дүү хүнд яаж итгэнэ,илт ялгараад ирэхээр чи гологдоноо одоо ингэж хачин зан гаргаж бгаа хүн цаашдаа явцгүй.Бүр эвгүй байдалд оруулж өөр хүүхэнрүү явчихаж ч мэднэ.Өартөа тохирсон хүнээ сонговол жаргана шдэ

  23. зочин says:

    Tiim teneg shaltag gj yu bhav,chmg zovoohoos unehr aij bgaa bol uhaantai l bhad bnoshde.Hairtai hunees garah ug bish,salchihvii holdchihvii gj aij ulam dotno bh estoi atal hudlaa jujig.Chi l hunduurleed bgaa bolohoos huuhnuudiig halamjilj hundelsen maygaar tataad sonirholgui bolohoor shaltag haidag yamarch hun holdoh sanaatai bol tegne.Uuruu egch busguitei gerleh durtai erchuud ih hovor, belenchleh durtai ter ni tsaashda zovlon boldog.Chi setgel sanaani beltgeltei ochson deer dee,uur huntei bj boloh,bas tuuniig gj ochij bval bi uneheer chmd deer ochih uu gj sain asuugaarai.Hun huiten hundii bhad tsarai aldaj guigaad bur l dordono,hun gdg tm adarmaatai amitan,ulam durgui ni hurdeg.Setgeliin hattai bsan zuw,chamd  hairtai yum yum shig huchleed ter chmd hrgui l bol hezeech hrtai bolohgui uchir hung albadah hereggui

  24. magnolia says:

    Zvgeer l chamaas salah shaltag haij bna. Ter xvnd songolt hiih bolomjiig ni uguh xeregtei. Xudlaa yrital ni bitgii charguutsaldaa gej xelmeer bna. Er ni emegtei ni egch bh demii l yum shig sanagdaad bdiin. 

  25. narta says:

    Gegeenee estoi saixan xelj ugluu. 

  26. Zaya says:

    Chamaas salah shaltag bolgoj ulger zohioson l bn tegsen chi noiton hamuu tsarailaad bhaar uur ni hureed bgaam blgui tegeel hundii bhgui yu tegj hair guij yanaa uurtuu hairtai zaluug ol

  27. GegeenCom says:

    3 jil sudlaad 10 jil amidarsan hun hurtel tas uurchlugduj bhd chinii naadah chini harin ch hohirol bagatai salalt bn. Chamd heseg sain baihaar sain hun bolchq shde. Ter muu eks huuhendee bol ih l muu hun bolson bga bhda. Yer n duu zaluug chi suuna amidral bosgono gej ailgaj zugataalgaad bgn bishw. Heseg joohon zugaatai bj bgd salah bodoltoi bsn hun biz. Ter muu joohon bandiig yasan ert yum yum ru chirdiin be ceverhen ch yavaldchij chadq gerlelt edr gej chichreed dairaad bhyn boli boli uur yum olj av. Gancaaraa bhda ch gancaardalgui saihan amidarch sur

  28. lady says:

    za yarshig oo. 30 hurlee amidral oroitloo, dahij aldmaargui bna bla bla bla gd daraagiinhaa aldaa ruu zutgeed bgaa yum bish uu. ter hun ni ooriinhoo dutagdaliig medeed chamaad zugataad bhad. har gdg setgeliin ovchin bolichii gd bolichdog ed bish blguidee. 4hon sar bolohdoo taniltschihaad, tariig ni ch oligtoi tanij medeegui, tgd neeh ih yum bodohiimaa. hunee taniagui bolohoor l gants biye ehchuud ihseed bgaan bus uu. chi bolih heregtei sh dee.

  29. cahirmaa says:

    Yun ih setgeliin huurul ve, hedn sariin daraa l naadahaa martana, 1muu erees bolj zowno gh yu bhawdee yarshig bgaadaa

  30. zochin says:

    Ter zaluug bi sain hun gej bodohgui bn.Yagaad gevel umnuh busguigee hardaj shorond um shig bailgaj bgad salsan geheer yav ch uudtei hun bish.Tiimerhuu hun ehleed hund mash saihan handaj uurtuu uldeehiig boddog tegeed jaahan udaad emegtei ni amidrah shiidver garganguut zovooj ehelne.Tiim bolohoor itgej setgel aldarch bolohgui ee.Hunii nas urtsaad huntei suuh nas oroitoj eheldeg bolj bhd yarch bolohgui.4hun sariin hugatsaand huntei taniltsaj setgel aldarna gedeg bol denduu hungun baina gej l helnedee.Taivshir!!!!! Yag adilhan haritsaa handlaga uusgeed hulee!!! Uneheer chi bish ter hun chini chamd hairtai durtai bol chamd udahgui medegdene.Good luck!

  31. raijin says:

    Чамтай унтчихсан болхоор өөр хүсэх юм байхгүй худлаа нээнтэглэж салах гэж үзэж байна өөрөө ч гэсэн 30 хүрчихсэн болхоор олдсон дээр алдмааргүй гэж л санаглдаа

  32. Эр хүн says:

    Хартай залуугаас яаж салах вэ гэд захиа бичэх зовлонт бүсгүй нэгээр нэмэгдэхэнэ дээ. Хараад бхад энэ хүүхнүүд өөрсдөө муу залуучуудруу болно бүтнэ гэж гүйж очоод, хандаа хага даруулаад, дараа н сошиал мэдиагаар нэг бүх эрчүүдийг хамруулан муулцгаах юм.

  33. Sodoo says:

    Laridmaa gedeg kino shig l bolmoorgui baina gej baigaan bainaldaa naad zaluu chini. Esvel uur huntei bolson bololtoi. Neg bol chamaas uidsan ch baij boloh yum. Ter zaluu chini ih l ergelzej baigaan bainadaa. Eyeldeg zangaar chamaig het ih gomdoohgui salahiig l hussen baina

  34. ko says:

    Durlamtgai   hvn   bololtoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.