Зураг авах хамгийн өвөрмөц 10 стиль

Олон нийтийн сүлжээгээр байсхийгээд л зураг авахуулах онцгой хэв маягны моод дэлгэрдэг. Газар аваад ирэхээр хүн болгон л тэр стилиэр зургаа авахуул Фэйсбүүк, Твиттер дээрээ байршуудж сайрхадаг. Өнгөрсөн жил хамгийн их моодонд орсон стилиүдийг эргэн санацгаая.

14518826_10155205107529045_564542178_n

1. Tebowing
Энэ стиль нь Америк хөлмбөмбөхийн тамирчин Тим Тибоуг шоолсон стиль. Мань эр тоглолтын ид үеэр гэв гэнэт өвдөг сөхрөн залбирдаг өвөрмөц стильтэй. Хамгийн эвгүй, тохиромжөгрүй үед ингэж залбирдаг байсан нь хүмүүст зугаатай санардах болж түүнийг дуурайгчдын тоо олон зуун мянгад хүрчээ.

2. Catbreading

Харин энэ стиль бол гэрийн тэжээмэл амьтаны толгойн дээр зүсэм талх байршуулан зураг дардаг тун ч өвөрмөц стиль. Яах гээд хөөрхий амьтадыг талх толгойд нь углаж зовоогоод байдгийг хэн ч мэдэхүй. Гэхдээ л моод бол моод болохоор даган дуурайгчид мундахгүй олон.

3. Playdead
Харин энэ стиль бол хүн үхсэн хүн мэт царайл зураг даруулдаг бараг гаж дон гэмээр стиль. Үхсэн бол харагдах юу нь гоё байгааг тайлбарлаж хэлэх бэрх.

4. Frosting
Хөлдүүс стилийн зураг. Хамгийн хүйтэд хамгийн нимгэн хувцас өмсөж зураг даруулдаг стиль.

5. Fingermouthing
Энэ бол гараа амныхаа хажууд өргөн зураг даруулдаг бас нэг ойлгомжгүй стиль.

6. Shoting the proposal
Хуримын зурагчид ийм төрлийн халтур хийсээр моодонд оруулж чадсан стиль гэж болно. Надтай гэрлээч гэж хэлж байгаа агшныг фото зурганд буулгадаг онцлогтой.

7. Teapotting
Хүн өөрийгөө данх болгож харуулдаг стиль. Яагаад данх, яах гээд данх гэдгийг хэн ч мэддэггүй. Олон нийтийн сүлжээгээр гэнэт моодонд ордог зарим зүйлс ер нь нэг иймэрхүү, яагаад, хэн, хэдийд, ямар шалтгааны улмаас гэдгийг хэн ч мэддэггүй онцлогтой. Нэг л мэдэхэд бүгд дуурайгаад эхэлдэг.

8. Sellotape selfie
Нүүрээ скочдож байгаа зураг даруулдаг стиль. Лиззи Дурли гэгч оюутан бүсгүй нэг өдөр аймаар их уур нь хүрч бухимдзсан үедээ “Ямагт тийм гэж хэл” нэртэй Жим Керригийн тоглосон киноны баатартай адил нүүрээ скочдон зургаа татуулж олон нийтийн сүлжээнд байршуулснаас хойш энэ стиль яах ийхийн зуургүй тархаж, хэдэн мянган дэмжигч, дагачтай болоод амжижээ.

9. Mamming
Хөхний хорт хавдар тусаад эдгэрсэн Мишель Ламонт гэгч бүсгүй энэ стилийг үүсгжээ. Дэмжлэг тэтгэлгийг бэлгэдэж хөхөөрөө ямар нэг зүйл түшж тулж байгаад авахуулдаг онцлогтой гэнэ.

10. Dufnering
Кристин Ли гэгч сэтгүүлч Америкийн гольфийн тамирчин Жейсон Дафнерийн зургийг дарснаар энэ стиль эхэлсэн байа. Гольфийн тамирчин эр залуу гэр бүлийн төвд ирээд уйдаж үхэхээс наагуур сууж байхад авсан зураг хүмүүст таалагдсан тул дуурай эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад та энэ бүх стилийг нэг дор дуурайн зургаа даруулж, эсвэл сэлфидээд Фэйсбүүк дээрээ байршуулвал яах ийхийн зуургүй олон лайк даруулж од болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.