Нигерийн биеэ үнэлэгчдийн амьдрал


Газрын тосны олборлолтоороо дэлхийн тэргүүлэгчдийн нэгд ордог Нигери нэртэй улс байх. Нефтийг нь олборлох гэж гадаадын аварга том компаниуд хөрөнгө оруулалт хийсээр ДНБ-ийн хэмжээгээр Африк тивдээ нэгдүгээрт ордог болсон. Өөрөөр хэлбэл улс лут баян болсон гэсэн үг. Гэвч бодит байдал дээр тэр их баялаг 194 сая хүн амынх нь өчүүхэн бага хэсгийн мэдэлд ороод дийлэнх олонх нь туйлын ядуу, гуйлагчингийн амьдралаар амьдарч байна. Ядуус нь амьдрахын эрхээр нийслэл Лагосыг зорих бөгөөд тэндээ ч сайхан амьдрал олсон нь ховор. Ядуусын хорооллын охид бүсгүйчүүдийнх нь хүлээдэг ирээдүй энэ.

14518238_10155205030129045_892418876_n

Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Лагос хотод бага насны биеэ үнэлэгчдийн эрэлт их байдаг, 14 настай биеэ үнэлэгч хоногт таван хүнд биеэ худалдах нь хэвийн үзэгдэл байдгийг тогтоожээ. Хамгийн таагүй нь биеэ үнэлэгчдийн доторх ДОХ-ын халдвар маш өндөр. Амьдрахын тулд биеэ үнэлж байгаа эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ бүх л хүслийг биелүүлдэг. Харин цаадуул нь илүү таашаал авах нэрийдлээр бэлгэвчгүй секс хийхийг шаардах нь олон гэнэ. Иймээс ДОХ-ын халдвар бараг л хамрын ханиадтай адил олон хүнд халдварлаж байдаг юм байна. Үүнээс гадна Лагост эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг санал болгох эрхгүй байдаг. Хэрэв санал болговол нэг бол эрэгтэйгээ ДОХ-той гэж хэлж байгаа эсвэл өөрийгөө баруун солгойгүй хүнтэй секс хийдэг, элдэв өвчтэй гэдгээ хэлж байгаа хэрэг гэж үздэг юм гэнэ.

Энэ бүхний улмаас ДОХ-ын халдвар өндөр байхаас ч өөр аргагүй. Дөрвөн жилийн өмнө хийсэн судалгаагаар биеэ үнэлэгчдийн 25 хувь нь ДОХ-ын халдвартай гэж гарч байв. Өөрөөр хэлбэл 4 хүн тутмын нэг нь ДОХ-той. Биеэ үнэлэгчдээс авсан халдвар дээрх шалтгааны улмаас хурдацтай тархдаг бөгөөд одоогоор зөвхөн Лагост гэхэд л хамгийн багаар бодож 1,5 сая хүн ДОХ-ын халдвартай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.