Ийм уйтгартай амьдрал гэж юу байхав

Cайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 33 настай эгэл жирийн бүсгүй. Амьдралдаа 2 хүнтэй үерхэж байсан. Нэг нь надаас олон халамж муутай болохоор 2 тийшээ болсон. Нэг нь одоо уулзаж байгаа хүн. Танилцаад 5 сар болж байна. Тэр надаас 2 ах урьд нь амьдрал зохиож байсан. Найз залуу маань 6 настай нэг хүүтэйгээ хамт амьдардаг. Найзууд, ажлын хүмүүс маань нөхөртэй боллоо гээд бөөн баяр хөөр аз жаргалтай байх юм. Тэгэхэд би ямар ч аз жаргал баяр баясгалан алга гунигтай сэтгэл өвдсөн хүн байна.

Учир нь ихэнхдээ 10 хонож байхад нэг ч уулзахгүй хэнэггүй зантай таг болчих юм. Утсаар л нэг ярьвал ярина. Би өөрөө хүүхэд гаргаж байгаагүй ч хүүг нь аваад ир гэж баяр хөөртэйгөөр угтаж авсан. Надад ажил төрөл, гэр орон бүгд байгаа хэдий ч яагаад ч юм намайг гэсэн хань заяадаггүй юм аа гэж өөртөө гомдох юм. Би сальяа гэж хэлэх үү ийм уйтгартай амьдрал гэж юу байхав дээ гэртээ ганцаардаад сэтгэл санаа тогтворгүй хэцүү юм.

9 Comments

  1. зочин says:

    Өөрийгээ хүндэлж хайрладаг хүнтэй суугаарай

  2. j says:

      ШУУД   САЛ   ЧАМД   ЯМАРЧ   СЭТГЭЛГҮЙ   ЮМ   БАЙНА     ХЭРВЭЭ   ЧАМД  САЙН   БАЙСАН  БОЛ  ӨДӨР  БОЛГОН   ӨӨРӨӨ   ГҮЙГЭЭД  ИРНЭ   

  3. Цаг хугацаа says:

    Амьдрал мэдэхгүй, хүүхдэд нь ээж болж чадахгүй харагддаг бх аа өөрөө. Хүүхэдтэй хүн хүүхдээ 1д тавина. 2т бж тэвчихгүй бол холдох л хэрэгтэй дээ. Чи өөртэйгөө ижил сингл залуутай, цаадах чинь бас хүүхдийн асуудал ойлгодог мэдэрдэг ганц бие ээжтэй учирвал л асуудал горимдоо орно. Би яг чам шиг байдалд орж байсан. Хүүхэд хөөрхөн, хүнийх ч ялгаагүй гэж боддог байсан. Гэхдээ амьдрал үзээгүй бол үзээгүй л бдаг юм билээ. Одоо өөрөө ээж, эхнэр болоод амьдрал үзчихээд эргээд харахад, ямар азаар хүүхэдтэй түүнээс холдоо вэ гэж хувь тавиландаа болон намайг үл хайхарсан тэр ганц бие аавд баярладаг

  4. xxx says:

    чамайг гэх сэтгэл алга. ийм үерхэл гэж юу байхав дээ. өөрт нь шууд хэлээч, ийм хоёрын хооронд нийлсэн биш нийлээгүй биш байх хэцүү байна гээд. болохгүй бол заавал наад хүнээ хараад яахав дээ, өөр гайгүй хүн тааралдвал уулзаад явж байхгүй юу.

  5. bar says:

    Chi harin sain emegtei bna shde. Huuhedtei ch hamaagui suuhad belen bdag. Bolohgui bol hay hay. Bolohgui um boldgui umoo

  6. sdfs says:

    Ter zaluu zugeer l chamaas aij baigaa baih. huuhedtei zaluug toohgui ashiglaj baigaad hayah aih gej aij baigaa. Chi tegehgui gedegee batalchihval asuudal shiidegdeh bhaa. Yaj gej uu? Jishee ni jiremsen bolchooch dee naad zaluugaasaa. Er hun neg huuhedtai baih hangaltgui baidag. Dahiad negiig gargaad ugch chadna gedegee haruulchval aidas ni arilaad chamtai jinhene setgeleesee haritsaj ehleh bolov uu…

  7. дээд талын хүн тэнэг says:

    энэ зочин ямар эргүү зөвлөгөө өгдөг дурак вэ. Захидлын эзэнд хандаж хэлэхэд наад залуу чинь үнэндээ сэтгэлгүй байна. Хайртай дуртай байсан бол яг л чам шиг уулзахгүй харахгүй байвал санаад байж сууж ядаж байгаа шд. УБ жижигхэн шд. нэг захаас нөгөө рүү 1 цаг 30 мин явбал их юм. Машин унаатай бол бүр ч асуудал биш. Гол нь наад залууд чинь сэтгэл дутаж байна. Гү тэгээд ядаж хол байгаа бол өдөр болгон холбоо хэлхээтэй хүүе хаая юу болж байна гэж асууж болноо доо. Угаасаа ирээдүйгүй л залуу байна. Залуучууд хэзээ ч сэтгэлтэй хүндээ хүйтэн хөндий зан гаргахгүй. Ярих сэдэв олдохгүй байсан ч заавал яриа өдөж байдаг. Тийм болохоор дэмий залуу дэмий. Хамаагүй жирэмсэн нтр болчихов. Ер нь хаа сайгүй монголд гэлтгүй сайн залуус ховордоод байна дөө. Бидний үеийнхэн олигтойнууд нь бүгд хань ижил үр хүүхэдтэй болчихсон байна.

  8. kkk says:

    sorry unenig helhed ter zaluu chamd sain bish er hun duralsan busguiruugee ulam ih temuulne 10 honogt neg uulzaj bga bol sex heregtei uydee l chamdtai uulzaad bn chamaig tegj ih husdeggui yum bn yaltach ugui biy mahbodi sex shaardhaar cham deer ireed bn daa bodit unen bol ene l bn ooroo tegeed shiidveree garga

  9. зочин says:

    чи дуралжээ. Өөрийгөө бүү зовоо, очоод уулз, хамт бай. Харин жирэмслэхээ бүү яар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.