Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ?

    • Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
    • Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
    • Эцэг эхэд нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
    • Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
    • Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
    • Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
    • Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
    • Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.

Тэднийд байхдаа

  • Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
  • Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
  • Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
  • Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
  • Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
  • Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
  • Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
  • Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.

Танайд байхад

  • Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
  • Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал.
  • Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
  • Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
  • Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
  • Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
  • Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.

Анхаарах бусад зүйл

  • Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж “шатаах” хэрэггүй.
  • Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
  • Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
  • Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
  • Хайртай залуутайгаа хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
  • Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
  • Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
  • Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.