Хаяад явсан нөхөр, эхнэр яагаад буцаж ирдэг вэ?

Sad couple in airport saying goodbye.

“Эхнэр маань төрхөмдөө буцсан ч буцаад ирсэн, манай хар юм зугаалж зугаалж эргээд ирсэн” гэх мэт үгсийг бид олонтоо сонсдог. Болж бүтэхгүй байна гээд хаяад явагсад яагаад буцаж ирдэг вэ?

-Зүгээр нэг хэсэг завсарлага авъя гэж шийдсэн байдаг. Нэг хэсэгтээ хол байсан ч та хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод эргээд ирдэг. Энэ бол хамгийн гом хоргүй шалтгаан юм. Энэ хугацаанд өөрсдийнхөө тухай, харилцааныхаа тухай эргэцүүлэн боддог сайн талтай. Бид бүгдэд л хямралын үе тохиолддог.

-Шинэ хүнтэйгээ таарсангүй : Тантай болохгүй нь гээд өөр хүн рүү явсан ч түүнтэйгээ бас л таарсангүй. Ингээд хоёр муугаас арай гайгүйг нь сонгоод эргээд ирсэн хэрэг.

-Харьцуулж үзэх : Хуучин эхнэр нь ядахдаа орой хоолтой хүлээж байдаг бол шинэ амраг нь гэр орны ажилд муу, сексээс өөр зүйлийг чаддаггүй байж. Өмнө нь болзож л байснаас хамт амьдарч үзээгүй тул эцэст нь харьцуулж үзээд буцаад иржээ.

-Хүн чанартаа “баригдах” : Хэдийгээр өөр хүн рүү явсан ч үр хүүхдээс эхлээд татаж чангаах зүйл өчнөөн үлддэг. Тэр үүрэг хариуцлага нь “зовоож тамлах” тул арга буюу буцаж ирэх нь бий.

-Сэтгэл нь хоргодох : Шинэ гэр бүлтэй болсон ч хуучнаа санагалзах явдал юм. Олон жил хамт амьдраад бараг нэг хүн шиг болсон байдаг. Харин шинэ хүнтэй бүх зүйл шинээс эхлэх тул тун хэцүү. Энэ нь хуучны сайхан цагаа дурсахад өөрийн эрхгүй хүргэдэг гэнэ.

3 Comments

  1. энхээ says:

    хэцүү юм бэ, нэгэнт хаяад явсан бол гэнэт дахиж амьдралд гарч ирээд. ганц бие амьдралдаа сайхан дасаад, амьдрал сайхан болж байхад эргээд нийлий гээд гараад ирэхийн, хүүхдээ бодий ч гэх шиг, надтай л биш бол сайхан амьдрана гээд байсан хүн одоо надгүй л бол амьдарч чадахгүй гэхийн, эргээд ирэх л байсын бол яах гэж явдаг байна аа эрчүүдээ

  2. Дурлал says:

    Миний хайр хүн чанартаа баригдсан. Тэр нь ч дээрдээ. Үр хүүхэд гэдэг бол үнэхэээр хүчтэй шүү. Түүндээ аз жаргал сайн сайхныг хүсч шинэ амьдрал нь амжилттай байх болтугай гэж ёрөөё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.