Би чөлөөлөгдмөөр байна…

Сайн байна уу. Би зөвлөгөө авах гэж эсвэл бусдын юу боддогийг мэдэх гэж захидал бичсэнгүй ээ. Зүгээр л дотроо онгойлгомоор санагдаад бичлээ. Би одоо 29 настай, 26 настайдаа нөхөртэйгөө танилцаад, жил үерхсэний дараа нэг гэрт орсон. Харин энэ онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөртөө маш их хайртай. Ганц өдөр ч тусдаа байж чаддаггүй. Харин одоо бүх юм өөрчлөгдөж байна. Асуудал надад байна уу, нөхөрт байна уу яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би нөхрөөсөө тусдаа байхыг хүсээд, энэ хүнээс холдоход бие сэтгэлээ дасгаад байх боллоо. Өөрийн мэдэлгүй цаашдын амьдралаа ганцаараа байхаар төсөөлөөд байх юм.

Манай нөхөр надтай танилцахдаа ажил хийдэггүй байсан. Тийм учраас эхэндээ би л бүх зардлыг гаргадаг байлаа. Тэгээд анзаараад байхад угийн л ийм зантай. Тэр занг нь найзууд нь ч сайн мэддэг болохоор асуудалгүй өмнөөс нь бүх мөнгийг гаргадаг юм билээ. Харин танилцсанаас хойш би гаргадаг боллоо. Нөхөр маань уг нь ёстой л сайхан сэтгэлтэй, монголчуудын хэлдгээр сайн залуу. Гэхдээ удах тусам ганц сайхан зангаар нь амьдрал босгоход хэцүү болсон.

Ингэж явсаар жил гаруйн өмнө ажилд орсон. Ажил нь хүнд, шөнө оройгүй ажилладаг. Тийм болохоор би ядраа байлгүй гэж бодоод бүгдийг мөн л өмнөөс нь хийдэг байсан. Мөнгийг ч ялгаагүй л олдог. Тэгтэл бас үгүй юмаа. Манай хүн амарсан бол бүтэн өдөржин унтдаг. Би хөдөөний хүн болохоор зүгээр суудаггүй сонин зантай. Харин манай хүн унтсаар байгаад өдрийг өнгөрөөнө. Зүгээр ч унтахгүй, байнга л өвдөж байна, ядарч байна, толгой хагарах нь гэдэг ч энэ нь зүгээр л бааштай зан гэдгийг нь мэдэж авсан. Сарын өмнө бид хоёр муудалцаад би гэрээс нь явсан. Өмссөн хувцастайгаа гараад явсан. Одоо хүртэл тэр айлаас хувцсаа ганц нэгээр нь л авч байгаа.

Аав, ээжтэй нь цуг байдаг, манай хүн тэндээсээ явах дургүй болохоор би шийдсэндээ байя гэж бодоод эргэж очоо ч үгүй. Очих ч үгүй. Учир нь хадмууд маань ёстой л сонгодог хадмууд. Айлын ганц хүү учраас нөхрийг маань нялх хүүхэд шиг бөөцийлнө. Бид хоёр хааяа түр тархийхэд хэдийнэ хажууд ирчихсэн хүүгээ надаас өмөөрөөд зогсож байдаг. Харин нөхөр маань намайг тэвч гэсэн. Би жил хагас л тэвчих шив дээ.

Хэцүү амьдрал биш хэдий ч өнөөг хүртэл ээж, ааваасаа холдож чадахгүй байгаа, ажил хийж цалин олсноо гавьяанд тооцдог, ямар ч идэвхгүй, тэгсэн хэрнээ уух дуртай нөхөр. Нэг мэдэхэд л миний тархи толгойнд цаашдын амьдралаа ганцаараа өнгөрүүлнэ гэсэн бодол төрчихсөн. Хайртай хэрнээ шүү дээ. Намайг нэг удаа зодсон. Ээжийнхээ хажууд намайг боогоод унагааж байхад ээж нь хүүдээ “Хоёулаа энийг цагдаад өгчихье л дөө” гэж хэлээд зогсож байж билээ. Чоорт. Би зүгээр л энэ сонин, оройн хоол ч хийж иддэггүй гэр бүлийг жигшиж байна. Маш заваан, муухай, өөрсдөөсөө өөр хүн бүрийг дорд үздэг, тийм байтлаа амьдрал нь ядруухан.

Би хүнд гологдохоор амьтан биш ээ. Надад өөртөө итгэх итгэл, идэвх, ажил мэргэжил, орлого гээд нийгмийн амьдралд шаардлагатай бүх юм байна. Харин хань нөхрөөс ирэх халамж л алга даа. Хүүхэд ч байхгүй. Намайг эмч тайван бай, стрессээ дар гэсэн. Харин манай нөхөр өөрийгөө үзүүлэхээс цааргалдаг. Залхуугаасаа болоод л тэр. Энэ хүний мэргэжил угаасаа ийм хэцүү. Тэгэхээр ажлаа бол хийнэ. Харин бусад үед нь насан туршдаа зовлон тоочиж, өвчин ярьж, ядарсан зүдэрснээ гайхаж өнгөрөөх байх.

Би чөлөөлөгдмөөр байна. Зүрх сэтгэл, тархи толгойгоо энэ хүнээс чөлөөлмөөр байна. Энэ гэр бүл миний эрч хүчийг зүгээр л сороод байгааг би мэдэрдэг. Тийм болохоор сэтгэлээ л татаад авчихвал би зүгээр л яваад өгмөөр байна. Би ч гэсэн амиа хичээсэн хүн байх өө…

10 Comments

  1. захидлын эзэнд says:

    Захидлын эзэнд: Амьдралын идэвхгүй хүн цаашдаа ч тийм байдаг юм билээ. Би амьдарлаараа туулж байна. Анх нөхөртэйгээ танилцахад ажилсаг л залуу шиг санагддаг байсан. Яг нэг гэрт ороод амьдарч эхлэхэд зүгээр тэжээмэл гөлөг байсныг мэдсэн. Одоо 10 жил хамт амьдарч байна. /Яагаад салаагүй вэ? гэж үү аав ээж минь дэндүү хүмүүжилтэй болгоод өсгөчихсөн байсан болохоор: нэгэн чиг шугам баримталсан хүмүүжлийг ……/ Бүр бүр арай л шүү. энэ айлын байж болох бүх ажлыг би хийнэ. Эхнэр хүний үүргийг 99% биелүүлээд дээр нь эр нөхрийн хийх цахилгааны утас холбох алх хадуур ёоооё юу эс байх уу? хашааны хаалга хадах гэрийн хааяаны шороо зөөж манах, буцааж зөөх гэр буулгах угаагаад буцаагаад барих, машин нүүрс шөнөжин зөөх, дээр нь нэмээд бүх мөнгийг би олно. Одоо байранд орууллаа 2 удаа машин авч өглөө. шшшш би өөрөө автобусанд суугаад хулгайд утсаа алдаад л явж байна гээд боддоо. Би үнэн тэнэгээ. Эмэгтэй хүн зовлонгоо өөрөө бий болгодог юм билээ. ЭРТХЭН Л УХААРААРАЙ ДАА

  2. Noonecares says:

    Амбицтай, хөгжиж дэвших хүсэлтэй, ахиад амжуулах зүйл зөндөө байгааг ухаарсан чиний хэлдэгээр нийгмийн харилцаанд ороход өөрийгөө аваад явчихаар ганц бие сайхан сайхан залуус зөндөө л байна миний мэдхийн, даанч тэгээд олон цагаар ажилладаг ч юм уу ажил гэр гээд ганцаараа яваад байдаг хүмүүст эхнэр болчих хүнтэйгээ энд тэнд тааралдаж танилцана гэж байхгүй юм даа. Бүр манай нэг найзыг хэлж байгаам шиг санагдлаа, би бол надад тийм зан гаргахаар нь шууд хаа ч байсан хийтэл хэлээл хаячдаг, тэгээп …. эээээ зааза би одоо юугаа ярихав, хайран амьдралаа ингэж нэрвтэж үрэх гэж

  3. Zaya says:

    Sain zaluu gej chi hairtai bolhoor l sainaar harj bh shig bn naad zaluu chini zalhuu erhiin mangar l bn eejiin huu hichneen hetsuu bsan ch mart tsag ungurhuu ayandaa hairtai durtai gej bsandaa haramsan teneg bjde gej bodon ajilgui huneer tejeelegdeg zantai hun butehgui bas hichneen uuralsan ch gar huren gedeg bj bolomgui

  4. Зөв says:

    Сэтгэлээ чөлөөлөх их амархан, секс шоп гээд байгаа шүү дээ тэндээс олон эрхтэн авч байгаад өөрийгөө сайн хангаад өг, бүүр хүчээр өдөр бүр хийгээд бай, 1 сарын дараа сэтгэл чинь чөлөөлөгдсөн байх болно. Хиймэл юманд дургүй бол таньдаг хэдэн залуустайгаа унтчих. Өөрийгөө хүчлээд 3 хүнтэй унтчихсан байхад сэтгэл чинь чөлөөлөгдсөн байх болно. Ямар ч зовлон шаналал хайр дурлал байхгүй болсон байна. Амар амгаланг мэдэрнэ. Анхандаа арай ч дээ гэж боддог юм. Гэвч ингэж чадахгүй л бол сэтгэл санаа чинь уймраад хэцүү болно шүү. зарим нь архи дарс уудаг юм нэмэргүй ээ, архи нь гарахаар л эргээд уймраад эхлэнэ. Тэрний оронд өөр, өөр хүмүүстэй унтчих. Тэгээд л бүх зүйл сайхан болно

  5. аав says:

    Дүү зөв шийдсэн байна яагаад ч битгий эргэж буцаарай өөрийн байр суурин дээрээ бат зогсоорой амжилт

  6. ах says:

    Зүгээрээ бүсгүй минь ийм адгийн амьтдаас хүүхэдгүй дээрээ үтэр түргэн сал юун хайр майр хэрвээ чи үлдвэл насан туршдаа тамд амьдрах байх шүү

  7. БӨЙӨБӨ says:

    ТЭГЭЭД ЯВААЧ ЧИНИЙ БОДОЛ ЗӨВ Л БАЙНА Ш ДЭЭ

  8. ax says:

    iim hun baidiimoo, holdson ni deer bdii. iim er ch bii, iim em ch bii. dandaa yadarjiin, zovjiin, dutaj bn, gachigdaj bn gediin. bi neg yag nuhur chin emegchingees zugataaj bj salsii shd. tegeheer oilgojiinoo. tarhi tolgoi ni, setgehui tuluvshij nasand hureegui humuus tiim bdii. eej ni chamaig tsagdaad ugchii gej hajuud chin helj bsniig bodohod chi uuruu ch bas boldoggui, butdeggui etgeed bii dee, naad hort mogoin hel amaa tataj yawahgui bol chi olon erees salah baig daa. geendee ch bii goondoo ch bii.

  9. Negen says:

    lovebcupboob@gmail.com setgelee ongoilgohiig husvel holbogdooroi!

  10. Hhhhdbhh says:

    Setgel zurh chn heleed bn shd. Oor dur zorgooro bldaa bi odoo nuhur huuhedtei tm duraara bn gj bhgui haaya ch hetsuu shuu hun hn bs gantsaara bmaar bdg yum bn ghdee chibnaad zaluutai suuwal tun burheg yum bndaa unendee tgleech dutagdaluudiin heleed buur jigshchihsen bn hairtai law bish

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.