Эмэгтэй хүнд 3 энерги байдаг. Түүнийг хэрхэн удирдах вэ?

Эмэгтэй хүн бүр өөртөө анхаарал хандуулахын зэрэгцээ үр хүүхэд, хань ижлээ халамжилж, амьдралыг тун ч завгүй өнгөрүүлдэг билээ. Тиймдээ ч зарим тохиолдолд өөрийгөө орхигдуулж, энерги, эрч хүчээ үгүй хийх нь бий.

Эмэгтэй хүнд байгалиас заяасан гурван энерги гэж байдаг бөгөөд үүнийгээ зөв удирдаж чадвал амьдрал нь тэгширч, бүх зүйлээс аз жаргалыг мэдэрч чаддаг ажээ. Иймд та бүхэндээ энергиэ хэрхэн удирдах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Ямар гурван энерги байдаг вэ?

Эмэгтэй хүнд дараах 3 төрлийн энерги байдаг байна. Үүнд:

  1. Сарны нөлөөлөл
  2. Од гариг, эрхэсийн нөлөөлөл
  3. Нарны нөлөөлөл

Сар эмэгтэй хүнд мөн 3 байдлаар нөлөөлдөг ажээ. Үүнд:

  1. Шинэ, ухаалаг санаа /Хэрвээ үүнийг ашиглаж чадвал амжилтанд хүрэхэд илүү амар хялбар байдаг/
  2. Дасан зохицох чадвар /Эргэн тойрны хүмүүс болон хүрээлэн буй орчны эд зүйлтэй дасан зохицож, уусан нэгдэх боломжийг олгодог/
  3. Ухаарал /Амьдралдаа алдаа хийсэн ч гэлээ, өвдөг сөхрөлгүй хоёр хөл дээрээ зогсож, эрч хүчтэйгээр амьдралаа туулах урам зоригийг өгдөг/

Дээрх гурван энергээ хэрхэн удирдах вэ?

Дээрх энергүүдээ зөв удирдах нь эмэгтэй хүнд аз жаргал, баяр хөөр, эерэг бүхнийг авчирдаг байна. Ингэхийн тулд хэд хэдэн чухал зүйлсийг ойлгох хэрэгтэй ажээ. Үүнд:

  • Нар, сар болон од, гариг эрхэсдээ сүсэглэн залбирч, өөрийн хүслээ шивнэх
  • Өөрийнхөө өнгөрсөн амьдралд дүгнэлт хийж, алдаа оноогоо дэнсэлж, одоо болон ирээдүйгээ 3 энергидээ даатгах
  • Удахгүй хийхээр төлөвлөж буй зүйлээ хэлж, бүтэх талаас нь сайтар сүсэглэх

Эмэгтэй хүний энергийн нөлөөлөл

Бид та бүхэндээ эмэгтэй хүний 3 энерги аз жаргал, баяр хөөр авчирдаг болохыг дурдсан. Тэгвэл үүнээс гадна дараах зүйлсэд мөн давхар нөлөөлдөг ажээ. Үүнд:

  • Эрүүл мэнд болон бие организм
  • Ажил үйлс
  • Сэтгэл санааны байдал
  • Хайр сэтгэл
  • Найз нөхөд болон ажлын хамт олны харилцаа
  • Мөнгө, санхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.