Эрчүүд яагаад нэг шөнийг өнгөрүүлчихээд зугтдаг вэ?

Яагаад зарим эрчүүд хамтдаа өнгөрүүлсэн нэгэн шөнийн дараа өнөөх бүсгүйтэйгээ эргэж холбоо тогтоохыг хүсдэггүй юм бол. Энэ талаар онцлон дурьдахаар материал бэлдлээ.

Элдэв хариуцлага, дарамт үүрэхгүй, бас үргэлжлэлгүй нэг л шөнийн секс сүүлийн үед газар их авчээ. Эрчүүд ч, бүсгүйчүүд ч үүнд тэмүүлэх нь их болж. Хамтрагчийнхаа өмнөөс санаа зовохгүй дур таашаалдаа захирагдан нэгэн шөнийг зугаатай өнгөрөөх хүслээс л ийм тэмүүлэл төрж буй нь мэдээж.

Тааламжгүй секс

Сайхан сэтгэлтэй, халамжтай, ухаантай, биеэ сайхан авч явдаг гээд анх харахад бүхий л зүйл нь сайн хэрнээ яг ойр дотно болоод ирэхээр нэг л болж өгдөггүй тохиолдол бий. Ингээд та “Энэ надад тохирохгүй юм байна аа” гэж бодоход хүрнэ. Түүнд яг юу нь таалагдаагүй тухай шуудхан хэлчихэж бас болохгүй. Тиймээс “Эргэж залгая!” гэж хэлээд утасных нь дугаарыг авалгүй орхиод явсан нь дээр байдаг.

Ер нь бол энэ их зөв алхам л даа. Заавал түүнд дутагдалтай талыг нь хэлж шаналал удаад яах вэ дээ. Тэр өөрийгөө сайн гээд л бодоод явж байг. Хэзээ нэгэн цагт түүнийг тэр чигээр нь “Сайн” гэж хүлээж авдаг хүнтэй таарах магадлал бас бий.

Тэгээд ч бараг эхлээ ч үгүй харилцааг төгсгөх нь сунжруулсан хойноо цэг тавих гэж зовж явахаас хамаагүй дээр.

Эр хүний бүтэлгүйтэл

Хамтдаа үдшийг сайхан өнгөрөөж, харилцан яриа нийлж, дүр төрх, дуу хоолой нь хүртэл сэтгэлд хүрсэн ч хамгийн нарийн харьцаанд хүрээд эр нь эр хүн шиг байж чадаагүй бол тун харамсалтай. Энэ бол осол сүйрэл гэсэн үг. Энэ бол цэвэр сэтгэлзүйн асуудал болон хувирдаг. Эр хүн гэдгээ хөнжил дотор баталж чадаагүй хүн эмэгтэйгээсээ зугтаах нь энгийн үзэгдэл. “Иймэрхүү явдал хүн бүрт л тохиолддог шүү дээ. Дахиад нэг оролдоод үзье л дээ” гэж түүнийг тайтгаруулж, аргадан гуйсан ч гэсэн өнөөх эр улам л холдоод байх болно. Эсвэл эрийнх нь буруугаас бүх зүйл хэтэрхий хурдан өндөрлөчихсөн бол ийм төгсгөл ирэх магадлал бас бий.

Үргэлжилсэн харилцааг үл хүсэмжлэгч

Үргэлжилсэн харилцааны асуудлаас дөлсөн юм уу элдэв роман “бичих”-ийг хүсэхгүй байгаа эрчүүд нэг шөнийн зугааг илүүд үздэг. Тэд бүсгүйчүүдэд “Өө, хайр дурлал энэ тэр гэж явах цаг, нөхцөл алга. Эхлээд ажил амьдралаа цэгцлээд дараа нь болно доо” гэж хэлнэ. Үнэндээ бол ганцаараа бус хоёулаа хамтарч зүтгэвэл амьдралд хөлөө амархан олдог шүү дээ. Тэгэхээр ингэж хэлж буй эрчүүд нэг шөнийн тухай л бодож байна гэсэн үг.

Гэхдээ хүн амьдралынхаа зарим мөчлөгт ганцаараа байхыг илүүд үздэг нь бас үнэн.

Харин эмэгтэй хүн үргэлжилсэн харилцаа тогтоохыг хүсэхгүй байвал өөр эр хүнтэй нийлбэл илүү дээр гэсэн төлөвлөгөө байгаа гэж ойлгож болно.

Нэг шөнийн зугааны тухай бодлыг охид залууст орчин үеийн кино ихэд төрүүлдэг нь тодорхой. Ямар ч байсан хуучны кино үеийнхнээ ийм харьцаанд “уруу татдаггүй” л байсан.

Найзууд

Сайхан найзууд гэнэт өвөртөө орчих нь бий. Заавал гэнэт ч бус бүр урьдаас төлөвлөж байж үүнийг хийж ч бас болно. Хэн нэг нь хамтрагчгүй байх үед юм уу эсвэл хоёулаа ийм байдалд байгаа найзууд ийм алхам хийх нь бий. Найзыгаа халамжлах, аргадах гэсэндээ юмуу эсвэл хамтдаа нэлээн халсны дараа ийм байдалд хүрч ч магад. Мэдээж, тэд амьдралдаа амрагууд бус найзууд явж ирсэн болохоор ийм харьцаа дахиж үүсэх, үргэлжлэх ямар ч боломжгүй. Тэд гэнэтийн, юм уу төлөвлөсөн энэ харьцаагаа үргэлжлүүлэх сонирхол ч багатай байдаг.

Баарны болзоо

Орчин үеийн охид “Энэ залуус ичиж амьдармаар юм аа. Толгойд нь нэг унтчих юмсан л гэсэн бодол эргэлдэх юм. Охидыг хүндэлнэ, халамжилна гэж мэдэхгүй. Ямар ч романтик зан чанаргүй” хэмээн үглэх нь элбэг.

Харамсалтай нь ийм охид тэдэнтэй танилцсан орчин нь залууст ямар ч романтик бодол автах боломж олгодоггүйг ойлгох хэрэгтэй. Тийм ээ, номын сан, нийтийн тээврийн хэрэгсэлд харан харан байж танилцдаг үе улирч, баар, шөнийн цэнгээний газар зэрэг согтууруулах ундаанд нэвчсэн газруудад танилцах нь ердийн үзэгдэл болж. Энд хэн амьдралын ханиа юм уу найз охиноо олно гэж бодож орох вэ дээ. Тэгэхээр тэнд ихэвчлэн нэг шөнийн зугааг хүсэмжлэгчид цуглаж таарна.

Согтууруулах ундаа ууж, толгойгоо алдсан үедээ хүмүүс хичнээн тэнэг алхам хийхийг тэр гэх вэ. Өөрийгөө хянах ямар ч чадваргүй болчихсон хүн ямар романтик дурлалын тухай сэтгэж яаж чадах вэ дээ.

Тэгэхээр ийм газар танилцагсад нэг шөнийг эвтэйхэн өнгөрөөгөөд маргааш нь “bye” хэлээд яваад өгөх нь элбэг. Үүнийг охид залуус бүгд л ойлгодог байх. Гэтэл зарим нь бас илүү зүйл мөрөөдөх нь бий.

Уудаг бас үглээ

Их уудаг эрчүүдэд ер нь хэн дуртай байх билээ. Харин уудаг эмэгтэй хүн бол бүр хэрэггүй. Эхлээд эрчүүд эмэгтэйгээ сэтгэлийн хөдөлгөөнд автуулахын тулд уулгах гэж шахна. Тэгсэн хэрнээ халаад уугаад ирэхээр нь “Архичин” гэж дотроо шүүмжилж, ихэд чамлаж эхэлдэг хачин улс. За тэгээд “Ийм уух дуртай хүн ч амьдралыг минь уучихна” гэж сүрхий дүгнэлт гаргана.

Үүнээс гадна үглээ эмэгтэйчүүд эрчүүдийн хувьд “жинхэнэ мангас”. Мангастай хэн удаан хугацааны турш харьцаатай байх билээ. Эмэгтэйчүүд телевизийн цуврал кино, оддын хувийн амьдрал, хэрүүл шуугиан, хувцас загварыг шимтэн сонирхдог нь үглээ болохын эх үндэс нь болчихдог. Дажгүй царай зүс, бие галбиртай үглээ бүсгүйг эрчүүд нэг удаадаа тэвчинэ ээ. Хундагыг нь байн байн дүүргэж өгөөд л, насаараа ч яриаг нь сонсоход бэлэн байгаа юм шиг царайлна. Гэхдээ үнэндээ халаагаад, халуун хөнжилд нэгэнт оруулсныхаа дараа бол дахиад хэзээ ч сонсохгүй. Өөрөөр хэлбэл, нэг л удаа учраад болоо гэж өөрийгөө хөвчилсөн хэрэг л дээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд “Барселона”- “Реал”-ын аль нь хожсон юм уу хэн гоол хийсэн тухай, эсвэл ОХУ-ын шигшээ баг Хоккейн дэлхийн аварга болсон нь огт сонин биш. Эрчүүдийн энэ яриаг ойлгох ч үгүй. Гэвч ийм ойлгомжгүй яриатай залуу царайлаг нь ойлгомжтой байвал яагаад бас нэг орой тэвчээр зааж, орондоо оруултал нь хүлээж болохгүй гэж. Гэхдээ бас зөвхөн нэг удаадаа, зөвхөн нэг л шөнө тэвчинэ дээ.

Амархан олз буюу айхавтар хашрууд

Уулзуутаа л хүзүүнээс нь зүүгдчихдэг хүүхнүүдийг эрчүүд төвөгшөөдөг. Тэгээд ч эрчүүдийн түрэмгий, анчин зан чанар нь ийм амархан анд тун дургүй хандана. Тэд ховор, бас амаргүй анд дуртай. Хөөж, элдэж явсаар буланд шахаж байгаад “буудан”, өөрийн болгохдоо бах тав болдог. Өөрөөр хэлбэл эрчүүд хүзүүнд зүүгдсэн бус өөрөө зүдэрч байж олсон олздоо илүү таатай ханддаг. Тэгээд ч зовж байж өөрийн болгосон бүсгүйтэйгээ ханилахыг илүүд үзэх нь элбэг. Тэгэхээр эхний болзоон дээр л “эзлэгдсэн байшинг” тэд маргааш өглөө нь үүрд орхин одно.

Харин эмэгтэйчүүдийн хувьд бүсгүйчүүдийг цамц шигээ байнга сольчихдог эрчүүдтэй удаан хугацааны харьцаа тогтоохгүй хүсэлгүй нь тодорхой. Хэн л хэн нэгний 102 дахь амраг нь болж, дүүргийн хагас нь таних явдалтай залууг сугадаад алхаж явахыг хүсэх вэ дээ.

Олон эртэй харьцаатай байсан эмэгтэй туршлагаараа үзэсгэлэнтэй бүсгүйгээс илүү буюу хөнжилдөө хавьгүй дээр нь ойлгомжтой байдаг. Тиймээс эрчүүд ийм айхавтар “мэдлэг”-тэй эмэгтэйтэй нэг шөнийг өнгөрөхөөс хэрхэн татгалзах билээ. Гэхдээ харьцаа үргэлжлүүлэх гэхэд өнөөх олон хүнтэй байсан намтар нь саад болоод эхэлдэг. Ингээд л тэд алга болчихно. Эмэгтэйчүүд ч гэсэн нэг шөнийг юу ч чадахгүй жаалтай өнгөрөөж байхаар дэлхийгээр нэг хэсчихсэн хашир эртэй байвал дээр гэж бодно. Гэхдээ бас л нэг шөнө.

Хамгаалах уу эс хамгаалах уу. Төвөг, хаясан нь дээр…

Эрчүүдийн ихэнх нь бэлгэвчгүй “ажиллахыг” эрхэмлэдэг. Үл таних бүсгүйг өвөртөө оруулчихаад өөрийгөө хамгаалахгүй бол үлдсэн амьдрал туршдаа харамсахаар зүйл тохиолдож ч мэднэ гэдгийг тэд уг нь ухамсарладаг.

Гэлээ ч хамгаалах дургүй залуус олон хэвээрээ л байгаа.

Хоёулаа нэг нэгнээ элдэв өвчингүйг мэдэж байгаа, бас эмэгтэй нь жирэмслэхийг хүсч буй үед эр нь бэлгэвчгүй унтахыг хүсэхгүй байх тохиолдол бий.

Гэтэл бас эсрэгээр нь дандаа бэлгэвчгүй унтахыг хүсэгчид бий. Ийм эрчүүд эмэгтэйчүүдэд хувиа бодсон, эмэгтэй хүний төлөө санаа зовдоггүй гэсэн залуу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.

Ингээд нэгэн шөнийг хамтдаа өнгөрүүлсний дараа хэн нэг нь эртлэн босоод “Энэ хүний төлөө бэлгэвчтэй унтаж байх хэрэг байна уу, гэх юм уу энэний төлөө бэлгэвчгүй унтах гэж үү” хэмээн эргэцүүлэхэд хүрдэг. Тэгээд ч мэдээж, энэ бүхнээс үүдэж болох элдэв асуудлаас төвөгшөөн, урьдынхаараа амьдрахаар хаалгаа гаднаас аяархан хаачихаад эгнэгт алга болох нь бий.

Үл зохилцолдохуй

Шууд анзаарч, мэдрэх боломжгүй энэ зүйлийг гэнэтхэн мэдэрдэг. Танд үүнийг мэдрэхийн тулд хагас цаг хэрэгтэй бол түүнд ердөө гуравхан минут л хангалттай. Эсвэл энэ хугацаа эсрэгээрээ ч байж болно. Тэр чиний зөвшөөрч, тэвчиж боломгүй байрлалыг хүсээд байж магад. Тэгсэн хэрнээ чиний хүссэн байрлалыг огт хүлээн зөвшөөрөхгүй байх юм. Ийм хүн хэрэг байна уу?

Мөн сексийн дараахь зан байдал нь ч түргэн хугацаанд салахын цондон болж мэднэ. Жишээ нь, саяхан л тэврэлдэж байснаа гэнэт үсрэн босоод компьютер тоглоом нүдээд эхэлбэл ямар л таатай мэдрэмж төрөх вэ дээ.

Эсвэл эмэгтэй нь харилцуур шүүрч аван найз бүсгүй рүүгээ залгаад сая мяра хөгжилтэй сайхан секс хийсэн тухайгаа хөөрөлдөөд унавал өөдтэй санагдахгүй л байх.

“Зүгээр л, бид хэтэрхий өөр юм” хэмээх үг энэ тохиолдолд яг тохирно. Ямар ч ирээдүйгүй ийм өөр хүмүүсийн харилцааг үгдрээгүй дээр нь дараад авах нь дээр ээ.

Бэртэгчин секс

Өөрийнхөө хүсэл, сонирхлоос өөрийг үл тоомсорлогч хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Энэ зан чанар нь секст бүр хүчтэй илэрдэг. Хэтэрхий шаардамтгай хэрнээ хэтэрхий ихийг хүсэгчтэй харьцах тун төвөгтэй. Хөлбөмбөгөөр тодруулж хэлбэл, энэ нь зөвхөн нэг хаалганд л тоглоод байгаатай төстэй. Гэтэл хамтрагч бас өөрийн гоолоо хийхийг хүсч л таараа шүү дээ. Халамж, энхрийлэл мэдрэхгүй зүгээр л хэн нэгний хаалга мэт байхыг хүсдэг хүн ховор биз. Тиймээс ийм харьцаа насгүй байх нь тодорхой.

Нэг шөнийн учрал цаашдын амьдралын эх болж чадах уу? Тэгвэл мэдээж гэж хариулья. Гэнэтийн дур тачаалаас хайр урган гарахыг үгүйсгэх аргагүй.

Хэрвээ бие биенээ оллоо гэдгээ мэдэрсэн бол амьдрал тэдний өмнө үүдээ цэлийтэл нээсэн нь тэр. Ийм тохиолдолд уулзаад л өврөө нээсэн нь тэдний амьдралын хамгийн хөгжилтэй, дурсамжтай анхны хуудас нь болно. Үгүй бол дээр өгүүлсэнчлэн эхэлсэн өдрөө л төгсгөл болох вий.

2 Comments

  1. aaah baba says:

    bi tgj neg shoniin sex hj bgaagui l dee… hairtai uyerhej bgaa emegtei esvel ehnerteigee l hiih n hamgiin goy… bi l huvidaa ehnereesee oor hunees taashaal avch chdhgui…
    ternii mini duu, hodolgoon, helj bgaa ug bugd togs…

  2. Сахалт says:

    Харахад тун аятайхан, бие хаа гоётой царайлагдуу хүүхэн байсан. Гэхдээ бага зэрэг шивэр үнэртэх шиг болонгуут ээ бурхаан гээл алга болж билээ. Арай ч нөгөө “даанч тийм байхаа нүд хорсоод” гэдэг шиг байгаагүй ч гэхдээ л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.