Э.Энхриймаа “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарлаа

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өчигдөр /06.30/ Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа.

Зуу гаруй бүсгүйчүүдээс шалгарч, эцсийн шатанд үлдсэн 18 бүсгүй үндэсний хувцас, ажил мэргэжлийн хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулсан. Олон улсын жишгээр хүмүүнлэг, оюунлаг, авьяаслаг сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалт тайзнаас гадуур болж, ялагчид нь тодорсон байсныг бахархалтайгаар зарлан сонордуулсан.

11 жил завсарласны эцэст дахин ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Эрдэнэбаатарын Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсныг дуулгахад таатай байна. Э.Энхриймаа Орхон аймгийн оролцогч, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг. Нас 21, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг.

“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД:

Алтан эрдэнэ: Э.Энхриймаа
Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа
Зэс эрдэнэ: Э.Туул
Шүр эрдэнэ: Амарзаяа
Сувд эрдэнэ: О.Уярал
Оюу эрдэнэ: О.Олонбаяр
Номин эрдэнэ: М.Ариунжаргал
Тана эрдэнэ: Н.Тунгалагням
Ган эрдэнэ: Н.Бадмаараг

ТУСГАЙ ШАГНАЛ:

Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа

5 Comments

  1. sdfdsf says:

    huisiin shalgaltad oruulsiim uu? Trans mrans bish biz deee?

  2. Даваасүрэн даажаа says:

    Бас нэг топ я… гарч байгаан биздээ

    • Ooo says:

      Bitgii ataarh. Odoogiin shine zaluu uye chinii uyees uur bolson. Ya bololgui zuvuur saihan amidrah zunduu bolomj bdgiig zaluuchuud medeh neg ni meddeg bolchihson.

    • kkk says:

      Манай Даваасүрэн Я бишээ. зүгээр л нэг цагаан эмэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.