Хожим сүүлд яс мах, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн миний тэнэг 30 нас…

Цаг хугацаа урсан урссаар 30 насны босго аль хэдийн давчихсан байх юм. Гэтэл гав ганцаараа. Арван жилийн төгсөх ангиасаа эхлээд нэгэн бор хөвгүүнтэй үерхэж эхлээд 6 жилийн турш уйлах, дуулах, баярлах, гуних бүрт хамт өнгөрөөсөн дөө. Нэг л аймшигт хар өдөр бурхан түүнийг надаас авчихсан.

Бүх зүйл маш хурдан хугацаанд болж өнгөрсөн л дөө. Эмнэлэгийн сэхээний тасагт үхэл амьдралтай тэмцэх цаг мөч бүхэнд би бурхнаас “оронд нь намайг аваад яваач дээ” гэж үнэн сэтгэл зүрхнээсээ хагас солиотой хүн нулмис хоёр залбирч гуйсан. Би түүний өмнөөс явахад бэлэн байсан. Даанч хүсэлтийг хүлээн аваагүй. Хамт амьдарч байхад бидэнд ганц ч удаа үр хүүхэд заяаж байгаагүйг бодохоор өөртөө гомддог, гутардаг бас шаналдаг. Өдөр болгон л инээгээд ороод ирээсэй гэж хүсдэг. Заримдаа шөнө зүүдэлнэ. Мартахгүйг хичээж дүрслэн бодно.

Заримдаа би энэ хүний хорвоогоос яваад түүн дээрээ очихыг хүсдэг. Очоод хэлж хийж чадаагүй үлдээсэн бүхнээ гүйцээмээр санагддаг. Тэгвэл надад амар тайван байх юм шиг. Тэр минь анх танилцаад нэг дууг нээх гоё дуулж өгч билээ.

-Хайрт минь чи миний амин эрдэнэ
-Хань минь чи миний ганцхан амьдрал
-Халуухан хайрандаа ивээлэн уусъя
-Хосгүй жаргалаа хосоороо тэгшхэн амсъя…

Сонсох бүрт нулмис зүгээр л асгардаг. Одоо надад ямарч хүн тэр хүний хайр халамжийг орлож чадахгүй санагддаг. Зүгээр л үлдсэн насаа ганцаараа өнгөрөөмөөр. Дуртай үедээ тэр хүнийг бодож инээж, уйлж, дуулж суух шиг амар амгалан байхгүй ээ. Хүн хань ижлээ хамт амьдрах хугацаандаа бүүр тултал нь хайрлаж халамжилж түшиж тулмаар юм байна даа гэдгийг хожим сүүлд яс мах, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн миний тэнэг 30 нас…

6 Comments

  1. Залуу says:

    Харамсмаар юм болжээ .. Гэхдээ урсгал ус цэнгэг тогтоол ус өмхийрдөг гэж үг бдаг бодол сэтгэлдээ сайн сайхнаар дурсах нь зөвч өнгөрсөн зүйлийг өнөөдөртэйгөө хутгаж амьдрах утгаггүйшд 30 гэж залуж нас шүү дээ … Нэг хүнийг ингэж хайрлаж чадсан хүн өөр хэн нэгнийг ингэж хайрлаж л таараа үр хүүүхэдтэй болно магадгүй чамд ч иргэж ирнэ амьдрах хэвшилээ өөрчил өөрийгөө өрөвдөөд яваагаа ч чи сайн мэдэхгүй магадгүй сүүлдээ энэ зүйл ганц тоглогчтой жүжиг шиг болно

  2. Hmm says:

    Za yahav uurii chin l dur sonirhol umdaa. Gehdee nasnii suuld neg gantsaardsan yahir huuhen l boloh bhdaa. Huuhedtei boloogui dee haramssan. Medeej unheer hairtai bsan bol hezui bailgui yahav. Odoo gehdee tavij yavuulah tsag bolson um bishvv? Uuruu zugeer marthiig husdeggui um shig l sanagdlaa.

  3. Jhh says:

    Amidral bolson bl shal oor ym yrichihsan aygui bl eniige martchihsan bgaa. Uhsenii hoinoos uheltein bish enenees iluu utga uchir sonirholtoi zuil bjil bgaa hairan tsag hugatsa bizdee

  4. Даваасүрэн даажаа says:

    Ганцаараа хүслээрээ байж яагаад болохгүй гэж.
    Ганцаараа байх тийм муухай күйл биш. Хүслээ дага. Заавал бусхд шиг байх албагүй. Эрх дураараа өөрийнхөөрөө бай. Би гэр бүлтэй болсондоо харамсаад бардгүй

  5. , says:

    Хэн нэгнийг орлож чадах хүн гэж байхгүй. Харин шинэ орон зай үүсгэж чадах хүн бол бий. Өнгөрсөн хайрыг чинь сайхан гэгээлэг дурсамж болтол чинь хайрлаж чадах хүн байгаа шүү. Одоо амьдралд шинээр хөл тавь даа

  6. Ahaas says:

    За бүсгүй зовлонг чинь ойлгож байнаа. Гэхдээ одоо гуниглаж уянгын халилтай юм бичиж суудаг цаг биш. 30 гарлаа. Хань ижилтэй бол. Хүүхэд гардаггүй юм бол өргөөд ав. Насны эцэст ханьгүй бол баларна шүү. За амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.