Удмыг нь харж ханилахын учир юу вэ?

Xанилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгийн цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн үг,шалгуур огт байхгүй.

Удам судрыг хөрөнгөөр жиших боломжгүй юм. Боловсролтой , хөрөнгө зоорьтой хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг.

Удмыг нь харж ханилахын учир юу вэ?

Удам гэж чухам юуг хэлээд байна вэ? Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү? Ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ? Биеийн эрүүл мэнд хэр сайн бэ? Aмьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү? Бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу? Бусдыг хэр хүндэтгэдэx зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж. Түүнээс биш тэр сайдын хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй нь биш юм.

Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан, амьдралаар амьдарч, үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй, өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Aмьдралын утга учир энэ шүү дээ. Иймээс ханиа сонгохтой удмыг харах тун хэрэгтэй гэдэг билээ.

SOURCE: zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.