Орос маягийн үдэлтийн уулт гэнэ…

Улс үндэстэн болгон найр наадам хийх өөрийн гэсэн ёстой, түүнд биеэ авч явах, хүндлэл үзүүлэх дэг жаягтай. Жишээ болгоод оросууд найрын ширээг орхиж явах болсон зочинд хүндэтгэл болгон өргөдөг/шахдаг хундагнуудын дараалал, түүний утгыг сонирхуулъя.

За ингээд найрын ширээг орхин явах хэрэгтэй болжээ. Ингэхэд явж байгаад зочинд дараахь дарааллаар хундага өргөнө.

  1. Застольная /ширээнийх/ – ширээний ард үлдэж байгаа хүмүүсийг хүндлэн барих хундага.
  2. Подъёмноая /боссоных/ – ширээний ардаас босж чадлаа гэж хүндэлсэн хундага.
  3. Ход на ноги /алхалтын хундага/ – ширээнээс холдож алхаж чадсаныг хүндэлж өргөдөг хундага.
  4. Запорожксая /босгоны цаадах/ – найр болж байгаа тасалгааны босго давж чадсаны даргаа өргөдөг хундага.
  5. Придворная /довжооных/ – гадагшаа довжоон дээр гарлаа гэж барьдаг хундага.
  6. На посошок /тулгуур, таягных/ – гарсан зочинд тулах саваан дээр нь хундага тавьж өгнө. Зочинд хундалгыг ууж чадалгүй унагаж сархадыг асгавал түүнийг явуулалгүй хонуулдаг байж.
  7. Стременная /дөрөөнийх/ – гэрээс гарч мориндоо хүрээд дөрөөнд хөлөө өргөхөөс өмнөх дөрөө чангалах хундага.
  8. Седельная /эмээлийнх/ – эмээл дээрээ тогтож сууж чадсаны төлөөх хүндэтгэлийн хундага.
  9. Приворотная /хашааны үүднийх/ – хашааны үүдэнд хүрч чадсаны төлөөх хундага.
  10. Заворотная /хашааны үүдний гаднах/ – ямар ч байсан хашаанаас гарч чадсанд хүндэтгэл үзүүлэх хундага.

Ингээд гэрийн зүг….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.