Нөхөр ямар байх нь эхнэр хүнээс их хамааралтай юм байна лээ шүү

Тиймээ миний нөхөр явдалтай олон ч хүүхэн байдаг тэр дунд нь миний найз гэх тодотголтой ч хүмүүс байсан. Гэхдээ л би нөхрөө эргүүлж авсан.

Салаад явчихмаар тэвчмээргүй өдрүүд олон байсан. Өмдний кирмаанаас нь бэлгэвчний хайрцаг сав олно, нөгөөдүүл нь гэрт байхад видео калл хийх гэж залгана, мөнгө өгөөч ийм хэрэгтэй болчихлоо гээд мсж бичнэ тэр үед тэнгэр хөмөрсөн юм шиг л санагдаад уурлаад уйлаад орилоод тэр хүнийг би цохиж хараамаар өчнөөн санагдсан. Тэгсэн ч би ус балгасан юм шиг л дуугай өнгөрөөсөн. Тэр хүнд мэдэгдэхгүйгээр ганцаараа их ч уйлсан. Ганц л юм боддог байсан яагаад ийм байдалд хүрчхэв юунаас болов гээд их л боддог байлаа.

Анх ийм хүн байгаагүй юмсан гэж халаглаад л суув. Саллаа гээд бүх юм шийдэгдэхгүй юм байна лээ. Энэ л үед ёстой хатан ухаан уран нарийн арга сийлж эхэлсэндээ. Өөрийнхөө алдаа дутагдлыг засаж эхлэв. Тэгээд үргэлж нөгөө сэгсийсэн муухай байхаа болив. Уян налархай боллоо сүүлдээ. Өмнө нь тоохгүй онгойлгодог байсан ундааны таглааг хүртэл тэр хүнээр онгойлгуулдаг боллоо.

Юмны түрүүнд уурлаж тэр хүнд бурууг өгөхөө болиод уурласан бол уурласан яагаад уурласнаа хэлдэг болов. Орой найз нөхдөөр нь хааяа нэг гарахад үгүй гэхээ болиод уугаад ирэхэд нь тосоод авдаг боллоо. Чи минь мундаг шүү гэх мэт магтаал байнга хэлдэг болов. Үүний дараагаар нөхрийн халамж огцом нэмэгдэж эхэллээ. Намайг илүүтэй анхаардаг боллоо.

Өмнө нь өдрийн цагаар тоож залгадгүй байсан хүн чинь залгадаг боллоо. Кино жүжиг ч үзүүлдэг боллоо. Эцэст нь би өөрийгөө энэ хүнтэй хүнгүй болоол байна хүчирхэг мундаг эмэгтэй ажилтай бол ажилтай орлоготой бол орлоготой гээд сэхүүн явахдаа эр хүн гэдгийг нь мартаж орхиж.

Тиймээс л надаас мадрэхгүй байгаа юмаа өөр хүнээс хайсан болов уу? гэж бодсон юм. Одоо бол миний нөхөрт өөр хүүхэн байхгүй зөвхөн би л байгаа. Ингээд бодоход нөхөр ямар байх нь эхнэр хүнээс их хамааралтай юм байна лээ шүү.

Тэртэй тэргүй манай эмэгтэйчүүд их хүчирхэг мундаг хүмүүс шүү.

11 Comments

  1. A says:

    Uhaantai emegtei yma. Door doromjilj bichsen humuus emegteichuud ym shig bna. Oorsdoos ni tiim uhaan garahgui bolohoor terendee booj uheh geed bgaa ym shig bna. Odoogiin emegteichuudiin niitleg zan shde. Zerleg balmad buduuleg oron gertee oligoti tsag gargahgui hernee olon niitiin suljeend oorsdiigoo magtdag l huuhnuud bgaa.

  2. Zaluu says:

    Mundag emegtei bna

  3. зочин says:

    Хатан ухаан гэдэг бол тэвчээр, ухаан, чадвар, гоо сайхныг хослуулаад өөрийн эрийг аргадаж биш, сэтгэл биеийг нь эзэмдэж араасаа нохой шиг дагуулаа л гэсэн үг. Энэ хатан ухаан гэж юу байдгийг мэдэхгүй гээд байгаа хүмүүсэд хэлж байгаа юмаа. Үүнийг мэдэхгүй хүн эр нөхөргүй, эсвэл насаараа нөхөртэйгөө хэрэлдэж, эрчүүдээр доромжлуулж, аз жаргалгүй амьдарсаар насыг барна. Харин энэ ухааныг судлаад хэрэгжүүлж чадвал насаараа үзэмж төгс, өөрийнхөө хүссэнээр, гэр бүлтэйгээ эсвэл эрчүүдээр хүрээлүүлж аз жаргалтай амьдарч, амьдралын бүрэн дүүрэнг эдэлнэ.

    • aritug 2t says:

      nuguu 2 har awgai yag neg tiimerhuu etgeeduud bdii. dandaa jijig sajig heruul hiine, havi oiriin buhniig shuumjilne, uruu muruu bulaaldsan shg aj turuh, gants ug, uguulber bichij chadku, tegsnee udur bur bi turjiinuu chihshg, gahai shg buduun bugs, tsudger gedes, 2laa 40 hurlee, er nuhurgui, noiton sormuustai yum unagaaj uzeegui bolohoir hahir, doshgin, adair, havitsan buhnee zalhaagaastai, yaj horvoog tuulnadaa ta2 min, eriin huslen bolood bdg gevch ers ni ta2 iig ul toono, uuriiguu uurchil, zas, humuuj, hun shg bol, nasaaraa gutgej amidarch chadku bizdee,

  4. kkk says:

    Ѳѳрийгѳѳ баахан доромжлуулж ѳѳр хүүхнийх руу хийж хийж байгаад ирсэн балиар юмыг нь хуваалцаад л тэгснээ ийм тэнэг юмаа нээх сүртэй бусдад хуваалцаж эдр. Чи хүчирхэг биш ээээ, чи бол ѳѳрийн үнэ цэнээ мэдэхгүй хүслээр чинь болохгүй зүйлийг хүслээрээ болгох гэж ѳѳрийгѳѳ доромжилж доош хийсэн нэгэн байна. Энийгээ битгий бусдад тараа. Чи ямар хэдэн зууны тэртээ амьдарч байгаа юу. Зайл2

  5. Misheel says:

    Mongolchyyd neg l ix xatan yxaan gediin yu gesn ch ugiin buu med. er noxroo argadaj amidar gd bgamy xaashaiin. Adilxan partners l bx xeregtei. Jooxn ixemseg bai ooriinxoo une tseniig meder. Tiim emegtei xuniig erchuud xundeldiin ok

    • dsdsd says:

      нөхрөө тийм байдалд орохоос өмнө анхаарах хэрэгтэй л гэсэн санаа бн ш дээ

  6. Jjjjjj says:

    Nohruud huurlaa erchuud zov gene , ene odoo amidraliu zda. Anhnasa huuhdee bodoj gargaachee huuhd hezeech oldiisjdee. Boov oldku shg sexdsnu gui yu jiremslehin . Er n huhdnude belgevche sain uglaldaa, er hun huhed gargad irher ehnere toodgvi shde ihenhi n tgd aruur taviad bgazde

  7. bb says:

    orovdmoor l ym

  8. Lol says:

    jinhene emegtei.

  9. Бүсгүй says:

    Сайн бүсгүй байнаа, баяр хүргэе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.