Гэр бүлд ямар харьцаа тогтоох нь эхнэр нөхөр хоёроос л шалтгаалдаг

Гэр бүлдээ эрүүл, дотно найрсаг харьцааг тогтоож чадах эсэх нь эхнэр нөхөр хоёрын хичээл зүтгэлээс маш их хамаардаг.

Бага үглэ!

Алхам тутамд нь бүү зааж зааварла. Хайш яайш өлгөсөн цамц, хөглөрөх сонин сэтгүүл гээд уур хүрэх зүйл гарч л таарна. Тэр бүрт нь уурлаж яншаад байвал та стрессээс хэзээ ч салж чадахгүй. Харин үүний оронд “миний хайрт гэрлэхээсээ өмнө их нямбай, цэмцгэр байсан даа” гэх жишээгээр хэлвэл илүү үр дүнтэй.

Энэрэнгүй бай

Нөхрийн тань, танд таалагддаггүй найз нь ороод ирвэл уриалгахан хүлээж ав. Ойр зуурын юм ярьчихаад өөр өрөөндөө ороорой. Сэтгэлийн тааламжгүй байдлаа ил гаргах хэрэггүй. Харин гарсных нь дараа нөхөртэйгээ энэ тухай илэн далангүй ярих нь оновчтой.

Асуудлыг ганцаараа шийдэх гэж бүү зүтгэ

Ер нь жижиг гэлтгүй асуудлыг нөхөртэйгээ хамтран зөвшилцөж шийдвэл үр дүнтэй байдаг. Ганц толгойноос хоёр толгой илүү гэдэг шүү дээ. Тэгээд ч энэ нь гэр бүлд эерэг, итгэлцэлтэй уур амьсгал тогтооход нөлөөлдөг.

Ойрын зорилтоо төлөвлө

Төлөвлөөгүй эмх замбараагүй гэр бүлд байнга асуудал гардаг. Ойрын 1-2 жилд юу хийх гэж байгаагаа хамтран төлөвлө, тэмдэглэл хөтөл. Энэ нь санхүүгээ зөв барихаас эхлээд ахуйн жижиг сажиг асуудлыг ч цаг тухайд нь шийдэхэд тустай.

Хошин шогийн мэдрэмжтэй бай

Хэн бүхэнд гаргадаг алдаа дутагдал, эвгүй зан үйлдэл байдаг шүү дээ. Хань чинь мөн л энэ бүхнээс тусгай биш. Хашгичиж загнахын оронд хошин аястай үгээр дүйвүүлэн өнгөрөө. Ингэх нь олон үг хэлэхээс илүү оновчтой. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй байгаа нь тэр гээд хань нөхрөө бусдын дэргэд онигоо, тохуурхлын бай болговол гэр бүлийн уур амьсгал яаж ч өөрчлөгдөж мэднэ шүү. Аливаад хэмжээ хязгаарыг баримтал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.