ААВАА, ХҮҮ НЬ ГЭЙ!

Сүүлийн өдрүүдэд трансжендер залуусын (хүүхнүүдийн гэх нь ч зөв юмуу?) зураг сошиалаар явж, түүнд эмзэглэж бухимдсан, нөгөө талаас хамгаалж өмгөөлсөн янз бүрийн байр суурь харагдлаа. Хориод жилийн өмнө би ч бас ижил хүйсийн асуудалд сэжиглэж, зэвүүцдэг байлаа. Харин оюутан ахуйдаа үзсэн нэг нэвтрүүлэг миний бодол санааг огцом эргүүлсэн юм.

Япончуудын нэвтрүүлэг л дээ, тэд л болсон хойно хачин, хачин юм бодож олно. Янз бүрийн орны аав нарыг хүү нь нэг өдөр гэнэт “Ааваа, хүү нь эрэгтэй хүн сонирхдог” гэж хэлэхэд яаж хүлээж авах нь вэ гэдгийг хөгжилтэй байдлаар гаргажээ. Итали, франц, орос, хятад, за бас африкийн ямар ч орон байлаа. Европ аавууд нэг их тоосон шинжгүй байсан санагдана, харин хятад аав цочиж, хүндээр хүлээж авч байлаа. Орос аав дүнсийчихээд л, уураа бухимдлаа яаж гаргахаа мэдэхгүй аятай байдаг ч билүү. Африк аав бол шууд барьж аваад зодох шахав.

Миний сэтгэлийг ихээр хөдөлгөсөн нь америк аавын риакц байсан юм. Тэрээр сонсч байснаа нулимсаа арчаад, “миний хүү өдий олон жил аавдаа яагаад хэлээгүй юм бэ? Аав нь хүүгийнхээ бусдаас ялгаатай төрсөн онцлогийг, тэрнээсээ болоод ичиж зовж, дотроо шаналж байсан тэр бүхнийг өнөөдөр хүртэл мэдэхгүй, хүүгийнхээ хамгийн ойр, сайн найз нь байж чадсангүй” гэж хэлдэг. Жинхэнэ аав.

Сүүлд ер нь бэлгийн чиг баримжаа гэдэг төрөлхийн байдаг юм байна гэдгийг ч мэдэж авч, өөрийнхөө ташаа ойлголтыг өөрчилсөн дөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор хүлээн зөвшөөрсөн асуудал. “Үгүй, уруу татагдаад сүүлдээ ижил хүйстэн болсон хүмүүс байдаг” гээд байдаг нь хожуу илрэх, ихэнх тохиолдолд нийгэм хүлээж авдаггүй, тухайн хүүхэд ч багадаа ичээд өөрөө хүлээн зөвшөөрч чаддаггүй, бусдаас нуудаг зэргээс болоод сүүлд үнэн бодит байдлаа гаргадаг гэх мэт учир шалтгаантай юм билээ. Хүн төрөлхтний 2% нь ижил хүйстэн, энэ нь сүүлийн үед ч биш, түүхийн туршид тийм байсан гэдэг статистик тоо харж байсан юм байна. Тэр ч битгий хэл адгуус амьтдад ч байдаг. Амьтад бусдадаа уруу татагддаг гэж арай хэлэхгүй байлгүй дээ.

Барьж авч зодох юмсан гэж байгаа хүмүүс, хүчирхийлэлд эрхийг нь хуулиар хамгаалахгүй байгаа хууль хүчний байгууллагууд, асуудлыг хүний эрхийн ноцтой асуудал гэж хүлээн авч нийгэмд сэрүүлэг дуугаргахгүй байгаа хэвлэл мэдээллийн хүмүүс ээ. Та нарын хүүхэд бэлгийн цөөнх болж төрвөл яах вэ? Зодож л байг. Цагдаа нь хамгаалахгүй байг. Бүгдээрээ үзэн ядаж байг. Хэвлэл мэдээлэл нь нүдэн балай чихэн дүлий яваг. Ганц миний хүүхэд зовж шаналаад, гадуурхагдаад, элэг доог болоод, энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрчихөөд, бусдын адил бие сэтгэлийн жаргалаа, эрхээ эдлээд явж чадахгүй амьдраг гэх үү?

Үгүй байх. Тиймээс ч бид Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний заяагдмал эрх, ялангуяа бэлгийн болоод шашны цөөнх, үзэл бодлын, биеийн болон бусад хувь хүний онцлогоор бусдаас ялгаатай хүмүүсийг хамгаалах үзэл санааг нандигнан хайрлаж, тийш халдах муйхар довтолгоог няцааж байх ёстой юм.

Бухимдлын дийлэнх нь, болохгүй нөхдүүд хүүхэд залуусыг буруу юманд уруу татаж байна гэдэг рүү чиглэдэг. Тэгж хэлж байгаа хүн байвал өөр дээрээ бодоод үзэхтүн. Өөрт тань тийм юм харуулаад, нөлөөлөөд байхаар таны бэлгийн сонирхол өөрчлөгдөх үү? Ёстой хуцваа гэх байх. Бодохоос дур нь гутаж байгаа биз. Яагаад гэвэл тэгээд төрчихсөн учраас тэр. Би ч гэсэн. Намайг яаж ч уруу татсан, толгой эргүүлсэн, адилхан эрэгтэй хүнийг сонирхоно гэдэг санаанд үл багтам, төсөөлөхөд хүйт даам. Өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг бусдад тийм байх ёстой гэж тулгана гэдэг дутуу хөгжсөн хүний шинж байж мэднэ шүү.

Өөрөө хэзээ ч “уруу татагдахгүй” хэр нь, өрөөлийг уруу татагдана гэж санаа зовж байна гэдэг бусдыг дорд үзэж байгаагийн илрэл! Өөрт төсөөлөхөд эвгүй санагддаг зүйлийг, жишээ нь адил хүйст хүнтэй үнсэлцэнэ гэдэг магадгүй бөөлжис хутгам байж болно, түүнийг бусад хүн хийхийг үзэн ядна гэдэг бол зөвхөн өөртөө хашигдсан, дорой хүний шинж. Генийн өөрчлөлттэй тахианы мах идсэнээс болоод гэдгийг ярьж байгаа бол мэдлэгийн дархлаагүйн шинж. Тийм нөхдүүд монголын нийгмийн уур амьсгалыг жолоодоод явж болохгүй ээ. Хүн бүр ямар нэг онцлогоороо цөөнх байдаг. Аль нэг талаар цөөнх болсон ч түүгээр мөрөөрөө амьдрах эрх чөлөө, амьсгалах орон зайгаа хамгаална шүү, залуус аа!

(Бэлгийн цөөнхийн асуудал дотроо нарийн ялгаа байгаа байх, холиод л биччихлээ)

Copy Facebook

20 Comments

  1. Gay Men says:

    Энэ comment бичсэн хүмүүс яг мэдрэл муутай байхаа. Зүгээр л Логикоор бод лдоо. Хэрэв тэгээд уруу татчихдаг байсан бол энэ дэлхийд нээрэн энгийн хүн үлдэхгүй шүү. Бид нар ямар та нарыг хаа явсан газар дээр чинь барьж аваад бавах гээд байгаа юм шиг л ярих юм. Адилхан л хүн шдээ яг л тийм хүчирхийлэлийн машинууд байгаам шиг бодхын? Намайг gay гэдэгийг мэддэг straight/зөв бичсэнүү?/ эрэгтэй найзууд байгаа. Тэд нар надаас огт санаа зоволтгүй зүгээр л харьцадаг би ч тэдний талаар огт юм бодоггүй зүгээр л найз л юм чинь. Жирийн найзууд гэлтэгүй би танихгүй хүнд ч юм бодохгүй. Учир нь би таарсанаа бавдаг та нарыг боддог шиг гаж донтон биш. Gay л болхоос биш би байдаг л жирийн л нэг эрэгтэй.

    Энэ дунд нэг хүний comment таалагдлаа. Нээрэн л тэгээд уруу татчихдаг бол өөрсөдийн баваад өөрчилөгдөөд бидэн шиг болохнуу гүй юу үзэх юмсан хаха

  2. Bayara says:

    Bas medeed avhad iluudehgui heregtei l medeelel bichsen baina. Ene comment uldeesen uzen yadaad baigaa zaluus duu nar jaahan yum unshij gegeermeer baina. Hun amidradaa davahgui gesen davaagaar gurav davdag yum shu. magadgui ene zovlon uur deer chin hezee neg tsagt irj bolno shu. helj yarij baigaa ugee bodoltoi baigaara.

  3. Zoog says:

    Gomo gej baliartaj baihaar oir dotnii emegtei huntei seks hiigeed yvj baisan deer

  4. Buyka says:

    Turulhiin bish oldmol bdg gej oilgoj bn. Gomo Nara 1 sonind ugsun yariltslagandaa dund surguuliin huvguudiin 00-d 1baliar gaj dontoi hugshin eregteid uruu tatagdaad ( barag hvchindvvleed) ternees hoish ene buzar zamaar orson gej yarisan bsan daa. Martsanaas gomo Naraa yagaad tag chig boltsiim boloo??

    • Alex says:

      Гомо Нараа гэдэг чинь одоо өндөр настан болсон байлгүй дээ, хэдэн жилийн өмнө ТВ-ээр нэг хараад, өө ийм хүн байдаг юм уу гэж харж байлаа. Тэгээл олны анхаарлын дунд байхыг хэн хүсэхэв дээ. Тэр хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө өмөөрч худлаа хэлсэн ч байж болно шүү дээ. Олдмол гэж байхгүй. Өөр дээрээ бодоод үз хүнд хүчиндүүллээ гэхэд эсрэгээрээ үзэн ядна уу гэхээс тэрэнд дуртай болно гэж байхгүй шүү дээ. Дуртай боллоо гэж бодоход анхнаасаа л хүчиндүүлэхэд чинь таалагдсан гэсэн үг, тэгвэл дотор чинь байсан өөрөө мэддэггүй зүйлээ олж нээлээ гэсэн үг.

  5. Гомо нарыг үзэн ядагч says:

    Гомо нарыг нийгмээс зайлуулсан дээр миний эргэн тойронд гомо гажигууд байвал байна гэж төсөөл ч чадахгүй байна байна. Нэг бол нууж амьдар эсвэл үхэж далд ор

    • Alex says:

      Эргэн тойронд чинь чиний бодсоноос олон гомо лесбинууд хүн амьтнаас айж ичин нуугдаж амьдарч байгаа. Бүр чиний хамгийн ойрын хүмүүст ч байж болно.

  6. Dfasdff says:

    Aiyaya buduuleg bj boloxgui xuuxduudee. Exleed unsh sudal. Bolovsrol l avrana shu. Bi ch gomod durgui. Gxdee end bichsen buruu yum alga. Bolovsroliin yalgaa shu.

  7. жагаа says:

    Өтгөн гадгашлуулдаг баастай үмхий бүдүүн гэдэсрүү эрхтэнээ хийнэ гэж бодохоор боов босмооргүй юм хүний ялгадаст савханцар өтнүүд байдаг тэр нь шээсний сүвээр орж дотор эрхтнүүдийг чинь өвчлүүлнэ дэ хамгийн түрүүнд үргүй болж чалх муудахаас эхэлнэ дэ. Дохоор өвчлөгч нарын 43% нь гомо хүмүүс байдаг. Монгол шиг хүн ам цөөнтэй оронд нийгэмд хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрүүлж насанд хүрээгүй хүүхдүүдэд буруугаар үлгэрлэх гэж байгаа бол муусайн баастайгаа хутгалдсан гомо нар битий давар гэж хэлмээр байна гаж европын орнуудруугаа зайлцгаавал таарна.

  8. BAT says:

    gomo bol erdoosoo gend bdguig sudalgaagaar batalsan. tsewer shiidweriin asuudal shuu. oldmol gomo nar zunduu bn. bugsduulehed erhun mash huchtei tawidag gsn teruugeeree l oldmol gomo bolj bgaa bh. ediin zasgiin huwid haraat bus bolson garuud ih gomo boldog doo

    • Гей залуу says:

      Хөөх, олдмол гэж байдаг юм бол, хүмүүсийн ярьдагаар чамайг хүчиндлээ гэж бодоход, чи тэрнээс таашаал аваад гомо болох уу? Тэгэж төсөөлөгдөх ч үгүй байгаа биз дээ. Шийдвэр гаргадаг бол амар л байна. Гомо лесби байна гэдэг зөвхөн сексийн асуудал биш, хүнийг хайрлах хайрлуулах асуудал ч хамаатай. Дураараа шийддэг бол амар л байна, хэн тэгээл олны дунд чичлэгдээд, хүн амьтнаас айж ичин нуугдаж амьдрах замыг сонгохов дээ, хэрвээ ямар хүйсний хүнд татагдахаа өөрөө шийддэг байсан бол зүгээр санаа амар олонхийн жишгээр урсгалаа дагаад адилхан амьдрах байсан. Даанч хүслээр болдоггүй юм даа. Эдийн засгийн хувьд бусдаас хараат баймаар байвал эсрэг хүйстэн ивээн тэтгэгч олно биз дээ. Гомонууд их болоод байгаа юм шиг харагдаж байгаа нь мэдээллийн эрин үе учраас урьд нь мэддэггүй байсан зүйлсыг зүгээр ил болгож байгаа юм.

  9. Зочин says:

    Энэ яасан муухай зураг вэ. Үхсэн хүний нүүрийг л хадгаар бүтээдэг. Монгол залуус гэж муу ёрын хогнууд болохнээ

  10. Ayaya says:

    Yamar zuw, unen yum bichee we. Getel hamgiin ehnii komment l shuud yum uzej nud tailaagui, uruwdmuur amitaniih baih yum daa. Ayagui bol neg deed surguuliin diplomtoi, tegeed uuriiguu bolowsroltoi gej boddog humuusiin neg ch baij medne. Iim humuus zuuruusei dee.

    • hate says:

      gomo pizdaa nariig haa taarsan gazar n zodoh hergtei muu baasnii nuhnuudiig delbe nud

      • Гомо залуу байна says:

        Хаха ийм тэнэг оркуудыг өөрсдийнх нь боддогоор хүчиндээд адилхан гомо болгочихъё л доо. Даанч тийм юм байдаггүй юм. Чиний ойр дотны хүмүүс дунд чинь ч дотроо шаналаад явж байгаа гомо, лесби хүмүүс байгаа.

    • Гомо нарыг үзэн ядагч says:

      Гомо болсон хүний адгуудын нэг юм уу

  11. Er Khun says:

    Bitgii shaa pizda, hol ochij huts pizda, hachin teneg, erguu, gomo, gay, ijil huisten, transgender muu setgetsiin gajigtai erguu muu pizdakuudiig delhiigees zailuulbal taarna pizda, er ni ereeree, em ni emeeree, er hun em hunee, em hun er hunee l sonirhoj, hairlaj, durlaj, esreg huisnii hunteigee l zagas naaduulj bh yostoi, ene bol zurchij bolomgui baigaliin huuli!!!!!…..

    • Sansar says:

      baigaliin huulind ch gomo getro amitad ih bdag shde , um unsh er hun guai

      • Er Khun says:

        Medej bna, amitdiig heleegui, humuusiin tuhai helj bna, yagaad bgaan?, Gomo novshnuudiig umuuruud bgaa yumu? Chi bas transgender gomo nariin 1 uu? Zarim ni gomo pizdakuudiig umuursun zuils bicheed bh yum, ineedtei ch yum daa haha pizda, gomo nar gomo naraa umuuruud, ted nariihaa tald orood bna uu ain haha, shal utgagui yum pizda gej…..

    • GAY says:

      Гомо залуу байна Хаха, ийм тэнэг оркуудыг өөрсдийнх нь боддогоор хүчиндээд адилхан гомо болгочихъё л доо. Даанч тийм юм байдаггүй юм. Чиний ойр дотны хүмүүс дунд чинь ч дотроо шаналаад явж байгаа гомо, лесби хүмүүс байгаа. Чи хүний хэнтэйгээ загас наадуулахыг заах уу? тэгвэл би чиний хэнтэй загас наадуулахыг чинь зааж өгье болж байна уу? Уурандаа шатаж байгааг нь харахаас бүр инээд хүрээд байхын ХАХАХА, айсандаа ингэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ санаа зоволтгүй чамтай чамгүй БАЙГАЛААСАА ямар үржилд ороод ямар нь үржилд орохгүйг зохицуулчихсан байдгийн, худагнаасаа гарч үз мэлхий минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.