Амьдрал хүнийг маш сайхан хүнээр шагнадаг

Сайн байцгаана уу амьдрал хүнийг шагнах ёстой үед нь шагнадаг гэдэг үнэн юмаа. Ойрд миний дотор буглаад байгаа зүйлсийг бичмээр санагдлаа. Үнэхээр онцгүй жихүүцэм муухай зүйлс бичих гэж байгаа тул эмзэг хүмүүс уншаад дэмий биз.

Би гэдэг хүн дээрээ олон ах эгчтэй айлын бага охин л доо. Аав маань жаахан дотогшоо хүүхдүүддээ хатуу ч зөв амьдрах гэж хичээдэг хүн, ээж маань ааш муутай хатуу сэтгэлтэй ч биднийг бүрэн бүтэн өсгөсөн. Намайг ер нь л анхаарч тоодоггүй байсны гор нэг л өдөр гарсан.

Намайг 12 настайд эгч маань манайд нөхөр хүүтэйгээ амьдардаг байлаа. Хүргэн ах маань хүн чанар муутай онцгүй залуу намайг жаахан охин байхад минь оролдож эхэлсэн. Би ч заримдаа гэртээ орж чадахгүй гадаа сууж байдаг байсан. Эгчдээ хэлтэл нөхрөө өмөөрсөн. Аав ээжид хэлж болохгүй гэж айлгасан.

Арга ядаад ангийнхаа найзад хэлтэл найз маань дараа надтай муудалцахдаа уурандаа сургуулиар дүүрэн тараасан. Надад ямар хэцүү байсан гээч. Ингээд л би хэдий сурлага сайтай ч ангийхан дундаа багш нар дундаа муу нэртэй боллоо.

Удалгүй 15 нас хүрэв. Дээд ангийнхаа ахад дурлаж дүүлж явсан үе. Сар гаран жаргалтай байсны эцэст нэг орой намайг найзынд нь хүрээд ир гэж дуудсан. Би ч ухаангүй хайртай дуртай царайлаад гүйгээд очтол намайг явуулаагүй тэр ч бүү хэл хүчирхийлж охин биеийг минь авсан. Хамгийн муухай шөнө тэгэхэд өнгөрсөөн. Намайг хар нялхаасаа хүргэн ахтайгаа явалддаг угаасаа завхай охин надтай юу яасан гээд сургуулиар нэг тараадаг юм байна. Тэнд ч сурах аргагүй болж хувийн сургуульд шилжсэн.

Үнэхээр их сэтгэл гутралд орсноосоо болоод тамхи татдаг боллоо, дараа нь пиво, дараа нь архи, дараа нь буудалд сэрдэг болсон. Эрчүүдийг үнэн голоосоо үзэн ядсан ч архи уумаар бүгдийг мартмаар санагдсандаа тэдний өгөөш болсон. Та нарын хэлдгээр явдалтай хүүхэн янхан болчихсон. 2 ч удаа үр хөндүүлж 3 удаа амиа хорлохыг завдлаа. Бүр архины хамааралтай болов.

Ийм байдалтай жил гаран болсны эцэст түүнтэйгээ учирсан. Буруу замаар будаа тээж явахад надтай таарч энэ амьдралаас татан гаргасан. Багаасаа эрчүүдэд итгэл алдарсан сэтгэлийг минь анагааж, дахин хичээлдээ шамдаж, нэр хүндтэй их сургуулийн босгоор гараас минь хөтлөж оруулсан. Сургуулиа төгсөх хүртэл минь дэмжин туслаж, хөөрхөн 2 охины минь эцэг болсон. Орой ирэх бүрт минь хоолоо хийчихсэн байдаг, өдөр хэчнээн ажилтай байсан ч заавал хамт өдрийн хоолоо иддэг тэр залуугаар амьдрал намайг шагнасан. Хөөрхөн үрсээ хараад хэрэлдэх ч зав олддоггүй хамгийн сүүлд хэзээ ам мурийснаа ч санадаггүй.

Амьдрал хүнийг маш сайхан хүнээр шагнадаг. Сайн эр хүн гэж бий. Зүгээр л үүнийг хэлмээр байсан юм. Элдэв муу үгээр бүү харааж загнаарай. Энэ хүртэл бичсэн минь том зориг байлаа. Баярлалаа.

19 Comments

  1. Mogi says:

    gutsalgui gudar gej ug medeh uu ta nar. hen ni saihan tai ni suuj hen ni muuhaitai n suuh yostoi ii. tiim shagnal ntr ch gehshig ene huuhenii bichsen shig yum amidrald bhgui shuu. archaagui yumnuud l iim tiim hun huleej nasaa urdeg yum. hohichino l gej helne. ooroo bugdiig olj ooroo aldaa onoogoo uurch suraach ee. muu hun taaraad ingechlee gej oriloh geed bgaamuu haashaa ii. ene huuhen ch bas tertee tergui salah ni todorhoi.

  2. Mognol ohin says:

    Aa medku bi 34 hurlee on garaad nadad bol garj irehguim shjg l sanagdjiinAa odoo buur yadraad unen setgel mohjiin

    • H says:

      Өөөөөө ялгаагүй ялгаагүй би ч гэсэн (эр амьтан ) цөхөрчжийн… Одоо бүүр зохицож эвлэрээд өвгөрч дуусажийн. Өглөө эрт алхаж л ганц сэтгэл тайвширах юмдаа, энэнээс өөр хуурах ч арга алга.

  3. шүри says:

    Тиймшүү дээ… сайн зөв хүмүүжил. Ажил төрөлтэй сайхан сайхан эрчүүүд зөндөө л бдаг. Энийг энэнтэй тэриг тэрнтй ингээд суулгачих юмсан гэж боддог сингли залуус бүсгүйчүүд олон олон. Зүгээр л учрал нь болоогүй бдаг бх да.
    Хайрлагдахад заримдаа шалтгаан хэрэггүй бдаг юм блээ шүү….
    Сайхан сэтгэлтэй амьдраарай

  4. Zochin says:

    Bolj2 gants ch udaa gesen iim shan um unshah gej.

  5. Зоригт says:

    Гунигтай түүх бна. Охин үрээ хайрлаж баймаар юм. Болж дээ амьдрал чамд маш том бэлэг өгч сайн хань таарна гэдэг дээд дээдийн буян ханиа хайрлаж яваарай. Аз жаргал хүсий гэр бүлд нь

  6. Onon says:

    Chinii umnuus bayarlaj baina , Saihan hair oldvol aldaj boldoggui yum shu duu mini

  7. Зочин says:

    Сайн хань ижилтэй учирна гэдэг бол үнэхээр буян заяаных. Түүнийгээ сайн хадгалж нандигнах хэрэгтэй

  8. Tuya says:

    Iviidee. Mash ih zovlon vzjee Az jargal eruul enh hamgiin saihan buhniig husie 💖

  9. Mr says:

    Амьдралд нь сайн сайханыг хүсье. Хүний амьдралд бас сиймхийн төдий ч гэрэл гэгээ бна.

  10. wow says:

    Uneheer WOW sain saihaniig husey mundag bna

  11. ddfdfndbffyvb says:

    ter erguu egch hurgen ah nar chin tegeed yu bolson bol gedeg ni sonirholtoi bn .Bi iim amidral tuulaagui l dee , burhanii avralaar , gehdee bas l neg muu zaluud huurtagdaad yagaad ch ym erchuudiin tal deer butel muutai l bn . Neg siimhii garval ashiglachih geed , er bol unendee ashigluulaad l yvj bn suuldee erchuudiig uzen ydaad hentei ch haritsahgui bolzoo , sex ntergui 2 jil yvj bn yagaad ch ym huntei taniltsahaar neg bol zuvhun untah zorilgotoi esuul mongo zeeleech ch geh shig durgui hureed gantsaaraa emoorch bn ug ni tsarai zus bie haa saitai , humuus bol namaig hoorhon saihan l gedeg ym geed helchihvel bas ene commentchid hudlaa ooriigoo magtlaa geh ym boluu , getel yagaad namaig zovhon huniih ni huvid baigaagaar min hairladag hamtdaa amidraliin unaj bosoh buhii l uee davaad tuulah sain zaluu oldohgui baigaa ym bol doo minii exuud tegeed nadaas salaad neg tiim buduuvter saaaral hulgana huuhentei suusan baih ym , bolomjiin huvilbaruud ni. Bi ug ni tiim deguur sanaatai hun bish shuu dee.Huuchin uulzdag baisan zaluus bolohoor salahdaa chi nadad heterhii goydono , esuul ch neg bayn huntei chamaig hangaluun amidruulj chadah huntei suusan ni deer baih bi shaver haagaad baih shig bn ch geh utgatai ym heleh ym. Bi tiim iim ym neheegui dee.

    • Ulmaa says:

      Чи өөрийгөө сайхан хүүхэн гэж боддог уу? Эсвэл хөөрхөн хүүхэн гэж боддог уу?!

    • Sodoo says:

      udshii mend. Chamd heleh uneheer tus bolj chadah hedhen yum l heliy. Ternees bish untaj hevteh erguuleh barih gesen bodol baihgui shu. Bodoj uzeed, hariltsaad uzehiig husvel Sodoo sodoo geed sansariin nisgegchiin zuragtai facebook baigaa. Add yavuulaarau

    • sodoo says:

      udshii mend. Chamd heleh uneheer tus bolj chadah hedhen yum l heliy. Ternees bish untaj hevteh erguuleh barih gesen bodol baihgui shu. Bodoj uzeed, hariltsaad uzehiig husvel Sodoo sodoo geed sansariin nisgegchiin zuragtai facebook baigaa. Add yavuulaarau

    • vsggdv says:

      tgheer chamdal asuudal bndaa ali eswel doodoh chin sunsan er hvn saihan hvvhenii araas tiim shaldag ntr hamaarahgvi vhen hatan gvideg ymshdee.

      • fjufheyfyerbewbr says:

        sunasan ni ch barag unen baihaa gehdee sunasaniih bish torohdoo neleen uragdalttai torson tegeed oyulaagui l dee neg torson. Dotroo nelee uragdsan ternees omno bol zugeer l bsan Odoo 31 hurlee , gehdee ene hayg ntree uldeegee baigaa ymnuud zail shuu . Yahav saihan geheer sogoo shig huuhnuudiig heleh baih , namhan turanhai gehdee oortoo taarsan bietei tsaraigaaraa bol hoorhond l orno ok . Tegeheer hoorhon gesen angilald ni bagtah ym bn

  12. Marshall says:

    Ene ercheeree saihan amidraarai eruul enhiig husie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.