Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг

Эрдэмтдийн тогтоосноор таны амьдралдаа хэвшүүлэх болон сэрэмжлэх цаг хугацаа өөр өөр аж. Бүр эрхлэх ажил төрөл тань амжилттай байх эсэх нь ч цаг хугацаанаас хамаарах гэнэ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя. Хэрвээ та оюутан эсвэл сурагч бол 16.30-18.00 цагийн хооронд хичээлээ давтаж, шалгалтдаа бэлтгэвэл хамгийн их үр дүнтэй бэлтгэл болно.

  • Та ажил дээрээ ямар нэг чухал шийдвэр гаргах бол 10.00-12.00 цагийн хооронд гаргаж байх хэрэгтэй
  • Гар хуруугаараа нарийн, нандин эд зүйл хийдэг ажилтай хүмүүсийн хамгийн их ажиллах чадвартай болон мэдрэмжтэй үе нь 15-16 цаг
  • Харин эмчид үзүүлэх бол өглөөний 09 цагт хамгийн их тохиромжтой. Учир нь тэр үед хүний бие эм тариа хүлээн авах чадвар өндөр байдаг аж
  • Хүний ходоод хоол идсэн ч идээгүй ч адилхан хамгийн их идэвхтэй ажилладаг үе нь өдөр 13 цаг тул сайтар хооллох нь зүйтэй
  • Өглөөний 04-05 цагт хүний цусны даралт хамгийн бага байдаг
  • Шөнө ажилладаг хүмүүс 03-04 цагийн хооронд хооллоход зохимжтой. Учир нь энэ үед ажлын бүтээмж хамгийн бага байдаг
  • Жолооч нар шөнийн 02 цагт хамгийн сэрэмжтэй байх ёстой. Учир нь 02-04 цагийн хооронд хүний мэдрэлийн “сэрүүлэг” ажилладаггүй юм байна
  • Хүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг
  • Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг
  • Хүний амтлах, сонсох, үнэрлэх мэдрэхүй оройн 15-19 цагийн хооронд сайн байдаг
  • Үдшийн 22 цагт хүний бие гаднын халдварыг эсэргүүцэх чадвар өндөртэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.