Шүлсээ гоожуулж унтах нь сайн

Хүүхэлдэйн кинон дээр нам унтаж байгаа амьтан, хүнийг дүрслэхдээ амнаас нь шүлс урсаж байгаагаар гаргадаг. Тэгвэл бодит амьдрал дээр шүлсээ гоожуулж унтах нь сайн шинж гэнэ.

Нойрон дунд шүлс ялгарах нь мэдрэлийн систем зөв ажиллаж байгааг илтгэдэг гэж эрдэмтэд баталж байна. Хүний нойр хэд хэдэн үе шаттайгаар үргэлжилдэг. Үндсэн үед нь нүд хурдан хөдөлж, амархан нойрсох орно. Энэ үед хүний бие махбод нойрны гүн тайван байдалд ордог. Нойрсох үед өрөөгөөр холхиулахгүй, зүүдэндээ эрвээхий хөөж, чөтгөрт хөөгдөж байгаагаар хөдөлгөхгүйн тулд булчин хөдөлгөөнийг зогсоох гэж мэдрэлийн систем ажилладаг.

Энэ үеэр бие бүрмөсөн сул тавигдаж, ялгарсан шүлсийг залгих рефлекс ч зогсдог байна. Ялангуяа хүүхдүүдэд нойрсох үеэрээ шүлс гоожих шинж ихээр ажиглагддаг. Тэд стресс бага байна гэсэн үг юм. Тэгвэл томрох тусам ингэж тайван нойрсох чадвар алдагддаг.

Тиймээс заримдаа дэрээ норгоод босч ирж байвал сайн шинж гээд тайвнаар хүлээн авах хэрэгтэй. Шүлс дэрийг норгосон л байвал та гүн нойрондоо автаж, таагүй бодол санаагаа гээсэн гэж ойлгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.