Энэ хий хардалт уу, үнэн хардалт уу?

Сайн байна уу би одоо 30 дөхөж яваа нэгж гэр бүлийн эзэгтэй байна. Надад зөвлөгөө маш их хэрэгтэй байна нийтэлж өгч тусална уу бас үг үсгийн алдаа байвал засаж өгч тусална уу. Би нь 2 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Нөхөр маань цалин сайтай хувийн компанид ажилладаг. Анх жинхэнэ чимедонаа бариад нийлсэн. Анхны хүүхдээ олоод гэр бүлийн тусламж дэмжлэгээр нэгэн байрны зээлд ороод байраа авч байсан юм. Хүүхэд төрөх үед хадам болон манай гэрийн дунд л амьдардаг байлаа нөхөр маань хөдөө явдаг ажилтай байсан болохоор би голдуу өөрийн ээж аавынд хүүхэдтэйгээ байдаг байлаа.

Жирэмслээд төрөхдөө маш их жин нэмсэн тэрнээс болоод ч тэр юм уу нөгөө гэр бүлийн хууралт гэдэг зүйлийг мэдэрсэндээ. Нөхөр маань нөгөө хүүхэндээ хайртай дуртай салгана гээд л үлгэр ярьдаг юм байна би ч наана нь гомдоод л яг тийм үедээ хүн чинь юу хийхээ мэдэхгүй болчихдог юм байна лээ. Би ч бодохдоо би бас хөдөө явсан хойгуур нь байнга хардаад л үе үе залгаад тайван байлгадаггүй байсан юм шиг байгаа юм. Яг өөртөө дүгнэлт хийхэд эмэгтэй хүний хувьд арчаагүй байсан юм шиг санагддаг. Тэгээд би гадарлачихаад мөрдөлт хийж эхэлвээ тийм үедээ эрчүүд хулгай шиг ёстой үгүй гээд л дайрчихдаг юм байна лээшд би ч цагдаа шиг байсан өөрөө дэлгүүр гарчихаад дуу хураагч тавьж үлдээж дууг нь бичиж авчихаад компьютер дээр анх тэр хоёрын хоорондын яриаг сонслоо.

Нөгөө хүүхэн нь эхнэртэй гэдгийг нь мэдээгүй шинжтэй манай хүн ч хайр хөдөө байна хотод очоод яръя хайртай майртай гээд авч ярьж өгч байна оо. Тэгээд л би ч гарцаагүй болгоод авсан тулгамдаад юу ч хэлж чаддаггүй надаа юу гэж худлаа ярих бол сонсий гэж бодоод л. За ингээд ярьвал олон ангит кино шиг л юм болсон юм даг. Одоо бодоход инээдтэй. Хүүхэд маань ч ой хүрээгүй байсан үе би ч хортой шартай арчаатай аниатай байгаад нөхрөө татаж болох бүхий аргыг хэрэглэсэн дээ. Нөгөө хүүхэнд нь ч хэлж үзлээ чухам хайртай болохоор гэр бүлтэй нь хамаагүй гэсээр байгаад 2 жил зууралдсан байгаам чинь бүр цайцан хүүхэн. Би чинь наана нь дахиад жирмээ болсон нөхөр бол шөнө бүр хамт байхад бардам цаашаа. Зүгээр нөхрөө бас хүүгийнхээ бүтэн амьдралыг засварын хүүхэнд алдмааргүй байсан байхгүй юу тэгээд л хичээсэн, тэвчсэн өөрийгөө арчилсан нөхрөө хайрлаж халамжилж байгаагүйгээрээ халамжилсан тэгэхээр эр хүн чинь хайлаад л ирдэг юм байна лээ.

Гэхдээ би бардам зангаа гээгээгүй чамд хаалга нээлттэй л гэж хэлж байсан л санагддаг. ЭНЭ БОЛ 4 ЖИЛИЙН өмнөх дурсамж минь байлаа. Энэ хугацаанд бид 2 дахиад нэг хүүхэдтэй болоод сайхан л байгаа. Сүүлийн үед нэг асуудал надад тулгарсан нь 2 хүүхэд маань том болж хоёул сургууль цэцэрлэгт явдаг болж би ажилд орохоор болоод ажилд оров. Бүх хүмүүс ийм байдаг юм уу манай нөхөр л ингэж уурладаг юм уу би мэдэхгүй л байна та хэд маань нэг сайн зөвлөх байх гэж бодож байна. Гэрт удахаар яг сэтгэлээ нээгээд хэлчих найз нөхөд их ховор болдог юм байна. Нөхөр маань ажилд орсноос хойш хардаж уурлах нь ихэссэн гэхдээ архи дарс ууж агсан согтуу тавиагүй ч манай гэрээс яв гэх нь ихэссэн л юм даг. Нөгөө талаас манай ажил ачаалал ихтэй оройтож тардаг манай хүн хөдөө явчихдаг байсан тэгээд хүүхдүүд бид хоёрын хэн хэнийг нь ховор хардаг байсан би ч мэдээж ээж хүний хувьд санаа зовоод ажил дээр ч сэтгэл санаа тиймхэн л байдаг байв нөхөр мэдээж уурлаастай.

Уг нь би бодохдоо дэмжиж туслаад миний хайр хүчтэй бай дасаад ирэхээр ажлаасаа эрт гарчихдаг болно гэж хэлчих байх гэж нөхөртөө их л найдсан ч даанч тэгэж хэлээгүй ажил дээр оройтохоор мэдээж хэнтэйгээ яваад байгаа юм гэж уурлана зураг явуулахаар юугаа хийгээд байдгийн гэрээс чинь сайхан байна уу гээд л надын санаа бол ажилд орсон юм чинь бас тэрийгээ сайн хийчих санаатай л суугаад байгаа юм л даа. За ингээд сүүл сүүлдээ нөхөр өөр ажилд оруулж өгөхөөр болоод би ажлаасаа гарчихдаг юмаа. Ээж аав мань мэдээж надад санаа зовоостой олон жил хүүхэд харсан одоо бушуухан ажилд ор эр дагаж өөрийгөө хаялаа ийм хүн болгох гэж хамаг юмаа зориулж өсгөөгүй гээд л нэг хэсэг ажлаас гарсан намайг ажлаас гаргасан нөхрийг үзэхээ байв. Ээж аав л болсон хойно хүүхдүүд юмдаа гээд л хөөрхий биднийгээ бодолтой үр минь гээд л авдаг даа. Харин айхтар их ачаалал огцом багасаад юм уу. 30 дөхөж байж нэр хүндгүй хийсэн бүтээсэн зүйлгүй өөртөө их гутарч нөхөртөө хэсэг уурлаж хэдэн долоо хоногоос гайгүй болоод цагийг ийм тиймхэн юм хийж аргацаах болов.

Харин завтай болохоор нөхөрөө ажиглаад. Хардаад байх боллоо. Яадаг юм билээ дээ гол нь миний хардаад байгаа хүн нь нэг найзалдаг хүүхэн нь байдаг юм үе үе хардаж л байсан нөхрөөсөө салсан нэг хүүхэдтэй эмэгтэй байдаг. Намайг битгий буруугаар ойлгоорой би чиний ч найз гээд л явж байдаг хүн байдаг энэ хий ХАРДАЛТ үнэн ХАРДАЛТ уу? Би ялгаж чадахгүй л байна ажил төрөл нас намна гээд сэтгэл гутрал ихтэй байгаагийнх ч юм уу мэдээж сайн мэдэхгүй л байх юм. Өмнө нь гардаж авч байхад үхчихмээр л санагдаж байсан.

Гэхдээ би нөхрөө үлдээсэндээ харамсдаггүй харин ч тийм үеийг хамтдаа даван туулж чадсандаа баярладаг. Зарим хүмүүс өмнө нь хуурч байсан хүн дахиад хуурна л гэх юм. Би бол нөгөө хардаад байгаа хүнийхээ хаана хэнтэй юу хийдэг эцэг эх бүгдийг нь таньдаг болохоор арай үгүй тэгэхгүй гээд л. Гэхдээ нөхрөө хөдөө явахаар байнга видео калл хийдэг л дээ. Тэгээд би бас нөхөртөө итгэмээр байх юм тэгсэн хирнээ дахиад итгэчихвэл өмнөхөөсөө ч илүү өвдөх байх гэж айх юм. Энэ ХАРДАЛТ өвчин үү? Бас хардсаар байгаад нөхрөө цаашлуулчихвий гэж айх юм. Би сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юу? Айж байна. Мэдээж дахин намайг хуурвал би хажууд нь үлдэхгүй дахин хуурна гэдэг чинь надад хайргүй шинж шүү дээ. Зөвхөн хүүхдүүдээ бодоод л надтай байдаг гэсэн үг…

5 Comments

  1. Sain uu says:

    Argagui shdee. Ter hun chamaig huurch bsn bolhoor chi hardaad bn shdee. Ovoo bosgoogui bol gedeg bhaa. Chi ajlaasaa garah hereggui bsn yumdaa. Nuhriiguu hardaad bval bi cham shig hun bish ajliig mini taivan hiilge gej helehgui.

  2. Mr says:

    Сайн сайн. Яг л ингэнэ шд. Ихэнх мал хүүхнүүд авхаас өгч мэдэхгүй. Өөрөө л хайрлуулаад аваад явж бвал болно гэх хандлагатай. Өөрийгөө хаячина, нөхрөө хүндлэхгүй. Босгосон амьдрал гэдэг хоёр талаасаа хичээж байж үлддэг. Эхний амьдралаа гэр бүлээ бүтэн халамжлаагүй хүүхнүүд дараа нь 2, 3 дахь эр хүнээ царайчлаад хайрлах гэж зовоод, гарын мөн боовны шүүс болоод, үр хүүхдийн бэтгэрэл, эр нөхрийн түшиг үгүйлэгдээд ирэх цагт ёонк хийтэл ухаардийм да…..

  3. Ггн says:

    Завгүй л бай даа, нөхрөөр тойрч эргэлддэг жижхэн ертөнц чинь нөгөө ганц нар нь хиртээд юм уу холдоод хөндийрөнгүүт оршин тогтнол нь донслоод ирэ байнашд. Нэг бол ертөнцөө томруул, нэг одыг чинь хулгайлсан ч тоохооргүй том бай тэгвэл зовж зовоолцох цагаа арай үр бүтээлтэй ертөнцөө томруулах мэдлэг оюун олон сонирхолтой юмаар дүүргэж хүүхдүүдийн Ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийх үлгэр жишээ хүн болох бх. Хоёр сайхан үр заяасан хүнийг одол заавал чамаар тойрч эргэлд гэж хүчлээд яах юм бэ. Хүн хүслээ дагаж л амьдрана, хүсэмжит хүүхэн нь бол эсвэл үнэ цэнээ мэдрүүлж ухааруулах үр дүнтэй үйлдлүүд хий.

    Сэтгэлийн амар амгалан мөнгөнөөс илүү үнэтэй. Ийм том бэлгийг өөртөө ч бусдад ч өгч сур. Чи хэнийг ч өмчлөх ёсгүй, зүгээр ухаажуулж чиглүүлж болно. Ханийн чинь хууралт монголын гэр бүл салалтын 80%д нь дурьдагдсан гол шалтгаан байдгийн бн. Хүүхдүүддээ хэр юм бол. Чи өөрт таатай байдлаар өөрийн гэсэн ертөнц босгож хоббитой болж өөртэй чинь дотносох найз нөхөд үүсгээд гоё л байлдаа. Дургүй улсуудыг деррикдээд суужийхаар бусдад дарамтгүй өөрт стрессгүй юманд анхаар. Ийм утгагүй амьдарвал 5-10 жилийн дараа өвчин тоочдог өөртөө ч хэрэггүй үр хүүхэддээ ч шавар болсон ээж ааваа зовоосон хүн болно шүү. Нөхрөөс гадна хайрлаж хайр мэдрүүлэх ёстой олон хүн бий. Зөв төвлөр, эхлээд өөрийгөө хайрла, бусдыг бодоод гоё сэхэж амьдар. Нөхрөөс болж ажлаас гарч аав ээжийгээ үймрүүлнэ гэх арай л базуулчижээ кк тэр одоо хаан юмуу заан юмуу жаргах замын садаа болохоо боль гэж хэлээч

    Хайртай хүнээ жаргалтай байлгах гэж бүхнээ дэвсдэг болохоос зовоох гэж хувь заяагаа хуваалцахын бол наадахыг чинь амьдрал гэхгүй ёстой газар дээрх там бн

  4. Enhminem says:

    Tegvel ajild orood huwiaraa ym higed oorto goy zorilgo tawiad oorigo zawgui blgah hergtei ym boluu 2 huuhden tom bolson ym chin fitnessr hicheelleh geh met oorigo hogjul 30 hurle gd buh ym duusla gj gutrah hergguishu ohion zundu tsag uy bn 2 huuhdihe bolowsrol humujil gadad hel edrdn anhaar yugiin hardhawdee bain bain hardaal bvl suulde bur zalhad gerte harihaasch durgun hurdeg boln shude

  5. UFa says:

    Хардалт нтрийг бол мэдэхгүй юм, тэр явалдсан талаар чин бол миний амьдралтай төстэй санагдав, хүмүүс үнэхээр цайчихсан байдаг юм байна лээ, би азийн нэг оронд сурдаг, эхнэр бид 2 1 охинтой, эхнэр охин маань монгод бий, манай эх нэг залуутай явалдаад, одоо бүр цагаандаа гарсоон, нөгөө залуу ч бүр ерөөсөө хүний амьдрал бусниулж байгаагаа тоосон шинжгүй тоодоггүй юм байна, ядуу залуу чааваас блэн юман дээр орчих санаатай л байгаа биз, монголчууд чин бүр эр эмгүй хүнээ байчихсан хүмүүс юм байна лээ шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.