Энэ хүнд намайг гэх сэтгэл юу ч байхгүй юм шиг байна…

Сайн байна уу. Нөхөр бид 2 хамт амьдраад 8 жил болж байна. Ганц хүүтэй. Эрчүүдээс зөвлөгөө хүсэж байна. Чин сэтгэлээсээ зөвлөөд өгөөрэй. Манай нөхөр уух дуртай. Хэзээ ч архинаас татгалздаггүй. Анх жирэмсэн болсон байхад л 7 хоногийн 3, 4 шөнө нь байнга ууж үүрийн 3-7 цагт шал согтуу ирдэг байсан, эрчүүд чинь ажил ярихдаа уудаг юм гэдэг. Оройн 8 цаг өнгөрөхөөр ирж байгаа болов уу гээд залгахаар утсаар завсаргүй ярина. Гэртээ ирэхээр нь утсыг нь харвал ярьсан дугаар нь устчихсан хоосон. Жирэмсний 5 сартайд эхнэртэйг нь мэдсэн.

Тэр үедээ тэр хүүхнээсээ батлахаа салгаад ирсэн. Хүүхэд төрлөө өөрчлөгдөөгүй, нөгөө л гадуур хонодог зан нь хэвээрээ. Бид 2 гадаадад байдаг. Хоёулаа л сурах гэж ирсэн. Гэвч хүүхэдтэй болоод нөхөр ажиллаж би хүүхдээ харангаа сурдаг байсан. Согтох бүртээ та муу 2-с болж би сурч чадахгүй байна гэдэг байсан учир хүүгээ ой хүргээд цэцэрлэгт өгч ажлын 5 өдөр нь үйлдвэрт ажиллаж хичээлээ амралтын өдрөөр сонгосон. Энэ хүний ачааллыг бууруулахын тулд.

Гэхдээ л өөрчлөгдөөгүй уусаар л. Харин би гэр орон, ажил, хоол, хүүхэд гээд нилээд турсан. 2 жилийн дараа би төгсөж, нөхөр сургуульдаа орлоо. Тэр үеэс эхлээд би 4 жил хагасын туршид ажил хийж амжиргааны бүх зардал, байрны түрээс, цэцэрлэг, сөх-н мөнгө, даатгал гээд бүгдийг ганцаараа төлөхийн тулд амралтын өдөр ч амардаггүй байсан. Ажиллаж байгааг минь үнэлж байгаа ч юм алга. Төлбөрийг нь төлөх дөхөөд хэдэн төгрөг ч гэсэн яахав гэж илүү цагаар ажиллаад оройтож тарсан нэг өдөр дарга гэрийн үүдэнд хүргэж ирсэн юм. Мэдээж ганц намайг биш. Тэр өдөр хамт ажилласан 5 хүнийг бүгдийг нь хүргэсэн.

Тэгтэл хардаж зодсон. Ийм байдал хэд хэд давтагдаж би хүүгээ эмээ өвөөд нь өгч явуулж, өөрөө тусдаа ажиллаж амьдарч байхдаа нэг залуутай танилцаж уулздаг болсон. Гэтэл нөхөр амьдарч байгаа газар олж ирээд бөөн хэрүүл болоод сүүлдээ хүүгээ санаж байна хүүхдийнхээ төлөө ганц удаа боломж олгооч гэсэн учир эргэж нийлсэн. Би ажиллаж тэр хүн хичээлдээ явж би санхүүгээ хариуцсан. Гэтэл байнга хичээлтэй номын санд сууна гээд яваад шөнө ирдэг байсан нөхөр фб нууц хаягтай тэр хаяг нь 4000 гаруй эмэгтэй найзтай, чатаар харилцдаг олон эмэгтэйтэй. Тэдэндээ өөрийгөө ганц бие гэж хэлж бичдэг, заримтай нь видео калл хийдэг байсныг нь мэдсэн.

Тэр фб зураг дор нь ханиа эрт ирээрэй дуртай хоолыг нь хийсэн гэсэн коммэнт бичсэн чинь шууд устгаад намайг блок хийчихсэн. Миний мэдэхийн өөрийнхөө үндсэн хяагаар бичиж байгаад надад баригдсан нэг чатны найз хүүхэн байдаг юм. Тэрэнтэйгээ 3 жил гаран бичиж байгаа. Тэрэндээ удахгүй би эхнэрээс сална, намайг хүндлэхгүй бол лай л байна, төгсөөд миний өмнө гэрэлт ирээдүй байхад гэж бичсэн байсан. Энэ хүнийг 2 ч их сургуулиа төгсөхөд нь би тусалсан гэж тэр хүүхэндээ миний тухай бас бичсэн байсан. Үнэндээ би эхний сургуулийн 1 жилийн төлбөрөө нөхрөөрөө төлүүлсөн минь үнэн. Хүүхэд ой ч хүрээгүй байсан учир.

Харин ой хүргээд би өөрөө төлбөрөө олдог байсан. 2 дахь сургуульдаа 100 хувь тэтгэлэг авч ямар ч төлбөргүй сурахын хажуугаар ажлаа хийж гэр бүлийн санхүүг дангаараа авч явдаг байсан. Хүндлэхгүй байна гэдгийг нь би нилээд бодож үзсэн л дээ. Би ачаалалтай ажилладаг орой тардаг байсан, хүүхдээ нэмэлт дугуйланд хамруулах төлбөрийг олох гэж эрт ирж болох байсан ч илүү цагаар ажиллаж орой тардаг байсан. Гэртээ ирэхээр нэг бол байхгүй, ирэх ч үгүй. Эсвэл надаас түрүүлж ирсэн өдрөө хаагуур тэнэж золбинтож яваад ирэв гэж хардаж хэрүүл хийнэ, заримдаа гар хүрнэ, маргааш нь юу ч болоогүй юм шиг харилцаанд орох гэж хүчилж дайрна.

Өмнөх өдөр нь үгийн муухайгаар хэлж гар хүрчихээд уучлал ч гуйдаггүй хүчээр харилцаанд ордог байсанд нь үнэхээр зэвүү хүрдэг байсан болохоор би уурлахаараа орилж хашгирч тийрч, юм авч шиддэг болсон. Уурандаа архичин минь амьдралаас минь зайлаад өг гэчихдэг байсан. Би ч өөрөө хараал урсгадаг болсон. Өөрийгөө өмгөөлж байгаа юм шиг бичиж байж магад. Гэхдээ л өглөө гарч өдөржин ажиллаад, орой ирж гэр орон, хоол унд, цэвэрлэгээ хийж, хүүхдээ ус цасанд оруулж өөрөө оюутан даалгавраа хийж маргаашдаа бэлдэнэ, ажил хол болохоор унаандаа их ядарна. Ажлын стресс ч их. Эр, эмийн аль алинхийг нь үүргийг биедээ үүрэх гэж хичээж явахдаа яахаараа би хийгээгүй хэргийнхээ төлөө элдвээр хэлүүлж доромжлуулах ёстойн салвал салъя гэж ч боддог болсон.

Тийм үедээ салъя гэж хэд хэд хэлсэн. Байгууллагаас хааяа нэг суух үед араас 10, 20 залгана авахаар өөдөөс хашгичиж орилно, элдвээр харааж зүхнэ, утсаар удаан ярихын эцэсгүй, ичиж үхмээр. Тэгэхээр нь салгачихдаг байсан. Надад үнэхээр өөр хүн харах сөхөө ч хүсэл ч байгаагүй, гэр ажлын дунд салхинд туугдсан амьтан шиг гүйдэг байсан. Хүн тоохоор ч биш дээ тэгээд. Ажил гэр гэсэн авгай л болсон байсан юм чинь. Тэгээд ч дан хүүхнүүдтэй байгууллага.

Одоо харин өөрөө сургууль соёлоо төгсөөд ирэхээр би хөгшин, авах юмгүй хэнд ч хэрэггүй хүүхэн болж харагдаж байгаа бололтой. Олон жоохон охинтой харилцдаг, тэднээсээ бараг шинэ эхнэр хайж байгаа мэт аашлахыг нь хараад би өнгөрсөн бүхэнд өмнө нь бөхийж, ая аясаар нь байх ёстой ч байсан юмуу эсвэл өөрийгөө тордож арчлахгүй зөвхөн гэр бүлийн санхүүгээ болгох гэж улайрч ирсний буруу юу олон талаар ётсой нөгөө бүтэн амьдралын номио шиг өөрийгөө өрөвдөх шиг.

Ганц охиноо бодоод эцэгтэй байлгах сан гэж хичээж тэсэж тэвчиж ирсэн боловч хэдэн өдрийн өмнө хүүг минь урдаа суулгаад танай ээж 4 жилийн өмнө дүүг чинь алсан алуурчин гэж хэлж байх юм. Би 4 жилийн өмнө энэ хүнийг оюутан болж байхад ажиллах ёстой учир хүүхдээ авахуулж байсан, өөрөө ч зөвшөөрсөн. Гэтэл яагаад энэ олон жилийн дараа надад биш жаахан хүүхдэд утгагүй юм ярьж сууна вэ. Уур хүрээд хүүдээ наад хүнийхээ олон юм дэмий юм ярьж солиорохыг битгий сонс ирээд унт гэж хүүхэддээ хэлсний төлөө хүүхдийн дэргэд намайг доош хийлээ гэж ширээн дээрх үлдэгдэл хоолыг толгойн дээр минь асгаж нүүр луу минь нулимлаа. Өөрөө баахан агсарч аваад өрөөндөө ороод унтсан ч шөнөжин зүрх минь дэлсэж унтсангүй, шөнө бас л утсанд нь мсж ирээд үзлээ. Нөгөө л охидуудаас нь мсж ирж. Ахиж битгий бич энэ хүн эхнэр хүүхэдтэй гэж бичээд тэр охидыг нь блок хийсэн, өглөө нь дотор муухайраад бөөлжүүлж эхлээд би жирэмсэн болсноо мэдсэн.

Өчигдөрийн болсон юмаа санаж л байсан байх, гэхдээ юу ч болоогүй мэт мэдэн будилаад одоо 4-лээ боллоо сайхан амьдарнаа гэж тэр өдөртөө сайхан ааштай өнгөрсөн. Харин өнөөдөр ажлаасаа ирээд ууртай юмаа шидлээд байхаар нь гэр орондоо битгий юм шидлээд байлдаа зүрх дэлсээд байна тайван баймаар байна шдээ гэтэл чи гэр оронтой сайхан юм пизда гээд л хараалаа урсгаад эхэллээ. Энэ түрээсийн л байр л даа. Барьцаа мөнгийг нь би ажиллаж олсон болохоор хэрүүл хийх бүртээ тэгж хэлдэг. Нөгөө охид руу нь мсж бичиж блок хийсэн гэж надад уурласан. Чи хэн болоод миний утсыг үзэж байгаам, чи өөрийгөө хэн гэж бодоов гэсэн.

Үнэхээр гол руу нэг юм зурах шиг болоод уур гомдол зэрэгцэж салгалаад уйлаад асуулаа. Чи яалаа гэж надад ингэж хандаж байгаа юм гэж. Тэгсэн чиний надад үзүүлсэн юмны хажууд юу ч биш, өшөө ч чамд харуулна гэхийг нь сонсоод тэр үед эргэж нийлсэн нь буруу байж. Тэр үед мэдэрсэн уур бухимдлынхаа хариуг авах гэж намайг дэргэдээ авчирч гэж бодогдох боллоо. Өөрөөс нь асуулгүй дураараа хүүхэд явуулж өөрөө зугтаж явсан гэх юм.Энэ хүнд намайг гэх сэтгэл юу ч байхгүй гэж бодогдож байна. Миний бодож байгаа зөв үү?

37 Comments

  1. Хүн чанар says:

    Хүний сүг байна. Өөрийгөө бод.

    • real macho says:

      mongol hun bish baihoo

      • Zol says:

        Zugeer l salchih.. iimerhuu 1niigee amidaar ni tamlagchid mongoloor duuren.. 45.s 75 onii hoorond tursun etseg ehchuud huuhduudee yaj humuujuulehee medehgui mash olon setgel medreliin sogogtoi.. niigmiin hariutslaga.. aaw eej bolwol huleeh hariutslaga geh metiig medeh ch ugui olon 1000n huuhed turuuleed.. uursuduu odoo neeh namba syysan hugshid tsarailaad gydamjind nys shulsee hayaj baaj sheegeed l.. uneheeriin buduuleg baliar niigmiig bidend ugsun.. naad zalyy chin hezee ch zasrahgui.. ZALYYDAA TENEG BSN HUN HUGSHIRUUD HUGSHIN TENEG L BOLNO.. heruul dynd ussun huuhed mongold mini yamarch nemergui ulgen salgan ajillaal ailiin 1 ohiniig yumuu huug tamlasan 1 sug l bolj usnu.. erthen awhyyl daa.. uudrug setgeed gaj zalyygaasaa holiin hol bai.. gyigaad irhed ni tolgoi deer ni shul asgaad nuur luu ni nylim.. YADGIIN.

  2. Зоригт says:

    Нэг талын үгээр дүгнэлт хийж зөвлөгөө өгөх нь учир дутагдалтай байдаг. Чиний ярьснаас үзвэл та 2 хэн хэн хамтын амьдрал босгоод явах боломжгүй юм бна. Хэн хэн шүү. Авгайгаасаа салаад яагаад чамтай суух болов. Бас сургуулиа түр орхиж чиний төлбөрийг өгч сургаж тэр хооронд ажиллаж амьдралаа чирж явсан байна. Энэ бол анзаарч үл болох явдал. Тэгээд яагаад архи ихээр ууж чамд ширүүн загнах болов гэх мэт асуудлууд маш их байна. Нөхөртөө чинь уулзаж ярилцвал бас өөр юм ярина. Нөхөр чинь урд амьдралтай чи урд нь бас хойно нь хүнтэй амьдарч янз бүр болж л явж дан ганц чиний зөв гэж хэлэхэд эрьт байна бас гэнэн ойлголт болно. Тийм учир чамд зөвлөж чадахгүй. Хэн нэгнийг буруутгах ба зөвтгөх нь гэнэн ойлголт болно.

    • Зоригт says:

      Аан тий мартаж энд сал гэдэг ч юм уу чамайг өрөвдсөн нөхрийг чинь зүхсэн хүмүүс чиний бичилтээр л дүгнэх мөн өөрт болон орчны хэн нэгэнд тохиолдсон сонссон зүйлээр дүгнэж байгаа юм шүү. Юу гэх гээд байна гэхээр та 2-н амьдралыг би болон эдгээр хүмүүс огт мэдэхгүй.

    • Ггн says:

      Тийм ер нь бол энд давж боддог хэд нь ховор орж ирдэг бхөө. Тэр тэгжээ гэнгүүт л тэгээд бхда яады гээл шаагиал яг тэгсэн эсэхийг нь мэдкүү бж кк, оюун ухаан нь балчир нялх насан дээрээ үүрд гаццан улсуудыг одоо яах вэ. Пост нь гсн үнэмшилгүй

      Нэг зодсон, нэмээд хэд зодсон гээд хээв нэг гэмт хэрэг болчоод байхад хамсаатан нь юм уу хохирогч нь ч юм уу бүүр эргүүтүүлээд .. зодох гэнгүүт нь өрсөөд биеээ хамгаалж мэдлэггүймүү амжкуу хэд цохиулчаад амьд үлдсийн бол тээд эрхээ хамгаалж цагдаа магдаад нь мэдэгдэж болдгүймүү ер нь яахаа мэдкүү гөкширчдиймүү яаж нэг эрхээ мэддэг хамгаалдаг хувь хүний хариуцлагаа ухамсарладаг болгох вэ.

      Мангар бацааныг бол яахав мэдээлэлжүүлээд туслаад явчий гэхсэн арай ч худ худ бүлт бүлт яагаад бх нь гайгүй байх. Гэтэл үр хүүхэдтэй болчоод ч эрүүл аюулгүй байлгах Үндсэн эрхийг нь зөрчөөд өөрөө ч хүүхдээс доор ааш гаргана гэхээр яалт ч гүй л сэтгэлзүй нь хөнгөн хэлбэрийн гажуудалтай, Сэтгэлгээ нь хөгжих цагтаа хөгжлийн бэрхшээлтэй болцон бдым шиг. Яавал томоожиж том хүн болсоноо ухаарч эрх үүргээ мэдэрч эхлэх юм бол

      • Zochin says:

        Ggn chi ter door nohoriig ni muulj bichchiheed odoo end yu gutsaad bgaa hogshin al ve. Oron garan pizda bshd.

      • Ggn says:

        Door ch gsn bantan bichsen bn oulgomjgui bn geed bas duridsan l bga. Gol n huchirhiilliig heviin bolgoj bodood huleej avaad bga humuust ene durslegdeed bga gol duriin nuhur shig bj bolq talaar aildsan bga. Bodoltoi hand. Bid yamar shuuhiin shiidver gargaj taslan guicetgeh udur tovlocon bga bish tuhain momentod tarhi ru yu harvana teriigee l ilerhiilehde her tom jijig zurgaar harj bolohnu bodoh heregteishde acahiig n avna biz ganc ug gazar geej suraa gokshoo uurt chini amar

      • Ih yum uzsen erguu awgai says:

        Ene gegeen gej uuruu neg oron garan medrel muutai awgai bhima. Hariu ugch yawaad hamaa hamaagui userch bult shaana Zovlogoo ogch bga uhaantai hudlaa uuriiguu duwiilguud shaagaad bhin. Neeh ih yum uzej medersen hugshin awgai. Buh huuhen cham shig shulam shig bhgui shde. Bi bsan bol ingene tegne geel bulterdiin.

      • Ggn says:

        Teed chi bult bult yadag yum yasan ih shohoorhoj unshdii. Yalgasaal ungurchihud yamar ch asuudal bhguishd.

        Chi bsn bol yah bsy. Zaaval namaig dagaad cenge geed tulgaad daramtlaad bga bishde avah yum ch bn hayah yum ch bga l bh.

        Bi tugs bish thde cham shig bugs bish geed duu hurtel garsan bn tsaa chen

        Bi l yumsan bol teel iluu ugend durlasan ulsuudiin umnuus cham shig donslood suuhiin orond yostoi uuriiguu bayasgaal bjiih bsn

      • Zugi says:

        Gegeen chi deer ued Elgemsvv nereer comment bichdeg bsan oron garan avgai munvv?? Yag ter l baih shig baihiin. Bi l lav ene avgain bichsen urtaas urt utga avtsaldaa muutai nurshuu ymiig n shuud algasaad unshdag ch vgvi.

      • Ggn says:

        Gui gui. Elgemsuu enerlengui korea-s gsn shde. Bi teruuntei anduuragdahaar ih aldarshih yu savciin.

        Ta hed ugaasaa urt yum unshih buu hel ugaasaa unshih gj yu bdgiig ch uzeeguin bishude. Unshdag ch gui uls argagui urt yum haragdval l manidaa naahiin bn l doo, urt boginoor n yalgaj tanidagt odoo bayarlalaa bashiilaa l gehude.

        Bas neg henii ch unshdaggui yum savdag hun negeer togtohgui bdg l yum da chaos. Bi odoo teed bayarlah yostoi yu

        Elgemsuu n bolchuul yag yahiin, 2 uur nereer holiin haraa n ch guicq yum oruuldag ulsuudiig medej avlaa geed uursdiin chini buhimdaltai amidral chini uurchlugduhguin bishude

        Bi unshij uguuch gj guigaaguiee alba ch gui. Elgemsuug bas yalgasaad yavchdiin bj yugaar n tusuulug gj toocsiin boldo zuvhun ugiin toogoor gjivel urgeljilsen ugiin zohiol tuurviad garaad ugsun ulsuudiin derged dugai l bjihas yah ve

  3. МЖ Иж says:

    Хурдан сал наад чөтгөрөөсөө.
    Аборт хийлгэсэн нь дээр боловуу . Зүгээр л сал ,гуйя

  4. Mr says:

    Чамайг хүндэлж хайралдаггүй эр бололтой. Чи ч бас ганц хүний сэтгэл зүрхийг тогтоогоод амьдарч чадаагүй бн. Сургууль төгслөө, ажил хийлээ, байр сууцтай боллоо гээд хоорондын харилцаа сайжрахгүй. Хайрал, битгий гомдол, уучил. Тэгээд үнэхээр болохгүй бол замаа хөө.

  5. батаа says:

    tarhi n ergesen nowsh bndoo nuhur chin. Chi tgd ugasa ehnerteee ywaldaj suuchaad naad zaluugaasaa yu huseed bgan. Ter umnuh ehneree haysn shig chmtai yg adilhan l haritsan. Chi uneheer buruu songolt hiisn bnda. naad zaluu chin uhaarna gdg hetsuu2. gants l amidran shn uurtuu l setgel hangaluun amidar

  6. Zochin says:

    Oilgomjtoi uman der yamar ih olon 7 um bichdeg erguu yanhan bee? Salaach! Salj chadahgui bol tegeed zoduulaad tejeeged yavaach naad malaa!

  7. Mogi says:

    Чи өөрөө асуудалтай хүүхэн бна. Эхнэртэйг нь мэдээгүй гэнэ үү шаа л даа тэ. Чи салгасан тиймүү. Тэгээд хэсэг нөхрөөсөө пауз аваад өөр эрийн боов хөхөөд сумодсон. Өмнө нь гадаад өвөөгийн боов хөхөж тэжээлгэдэг бсан хаха. Уурлахаараа хүүхдээ авхуулдаг, дүгнэлт нь ердөө нөхөрийн муу талыг харсан, өөрөө супер бүсгүй. Нөхөрийн утсыг унтаж бхад нь ухдаг, нэрсийн лист тэй харилцдаг, нөхөрийнхөө уур бухимдалыг хурцалж өсгөдөг, хэцүү хүүхэн бна. Чи нэг үгийг нөхөртөө дамжуулаад өгөөч тэхүү. ( хүний амьдрал сайхан ч хэмжээтэй, архиа одоо багасгаад хурдан сурч дуусгаад ихийг бүтээгээрэй, эм хүнд бүү сатаарч байгаарай, хүүхнүүд ирж л бдаг явж л бдаг, эрчүүд бид босож л бдаг сууж л бдаг, ) гээд нөхөртөө дамжуулчихаарай.

    • Ggn says:

      Zass asuudaltai ch bsn ehneree huchindene zodno agsamnana gdg chini mgl erchuudiin heviin gj boddog zuil bj taaraad gadaadad ter n esregeeree zunduu l erchuudiin shuuh hurald orchuulagchaar ochij l bla. Ehner bnu eruul bus ch setgectei Em ch bnu hamaagui hun l bol hun, hun busaar avirlaj hertsgii handaj bolno gsn ug bish yah argagui nuhruu alah geed dairaaguil bol yaj ch bodson heviin bus er bn. Mgloos nisehees n umnu ochij bga ulsad n yu n boldog yu n boldoggui mgloos arai hatuurhaj avch uzdeg huuli durem n yu bj bolohu geed medeelel sain hurgej bhgui bol unuuduul maani end tend ehneree shiruuhen shig tulheel shoron getsuu ch yumaadaa. Uusan idsenee ch shingeej barq hichneen ih ur tulburt unaj bn zavaarsiin

      Gadaadad ganc negeeree gadagshilsan ger bultei erchuud mgld ehnerteigee nuugaal uur huuhnuudiin amidral ru orj garaal ashgiin nudeer haraal yavdagaas bolood solongost ajillaj amidardag ulsuudiin ar ger ur huuhed yamar ih salalt hagacal amsaj bn barag kino baitugai bolohoor olon sedev bn shd.

      Arai iluu hugjingui ulsuud ru ger buleeree ochij boldog gazruud ru ch uul n uchirtai. Daanch korona geed hilee udaan hugatsaagaar haachlaa. Hoyor tald gacsan hosuud yana daa. Bas l neg neg yum hoyor tald olj avaal salcgaahiin bhda.

      Yadahad uul n mgld domestic violence huulichilchaad ovoo hereg garah n bagasaad bgamu hereg garsan ch ur dun n esreg yavaad gomdol horlhirloo chimeegui dotroo shiideh geed bdg bolchivuu, lav zarim ulsad ene zohioliin gol duriin er hed heden udaa olon jileer taslagdahaar gemt hereg uildcen gej durslegdsen bn. Thde huuhen n ch bas oron garantaad zoduulsaar bgd zuv cegctei baiciimu esguul hudlaa zohioh gj bgad haltiraad bgamu lav zarim heseg n daliigaad yavcan neeh l ih gongonoson l yum bichiglesen bhyn. Eruul uhaantai hun bol eruugiin gemt heregtniig olon dahin urshuuguul uugshuuleed suuna gj bhguide. Nas n yavsan ch namba n suuhgui uhaan orq bsaar utluhiin bhda. Za usreel n 30 duhtuluu t1tdiin bgaz, yum hum unshdagguin bhda ogt gadaad harilcaa medeelliin suvaggyi gancaaraa ezgyi arald amidardag hun bga bishde huuliin zuvluguu unegui avdag emegteichuuded tusaldag medeelel ugdug yu bn unshaachee handaachee, hel us zereg devdee yah gej yamar zorilgoor hirungu tsagaa ursiin amidraliin bolovsroloo nemj boldguin bhda huuhed shuuhadtain bj huuhdees dor bh gj 30 garchaad ingeed suuj bn geheer arai l mangar bacaan shig bnaa odoo uhaan suuh tsag n bolson. Ih oroitvol neeree l setgeciin yumtai huuhend toocogdoh bolno bh soliotoin tegeel huchinduuleel zoduulaal uilaal suujiidag huuhed muuhed n bhgui hoiguur amjuuldiimu haashaan be

      Deer n naad biyee hed segluuleh gesiin bitii ingej olon allaga uildeed horvood hun boloh gj yavaa amitdiin zaya tooruuleed bai, nuguu nugel mugel gedeg n het huraldahaaraa ingej zovj uilee baragduuldiin bhda. Uur hun hard buyan uildej nuglee nimgelehiin orond busarmag buruu nomtoniig bur galzuuruulj davrahiig n demjeed suuh gj.

      Bi lav ehnii zoduuraas n l avahuulaad ecsee hurtel tsusaa gartal baildaad bolq bol bosgo davuulq bj boloh buh alhamiig hiij tsom hashraah bsn ahij haricah ch gui tuvuguu ter uur hohirogchdiig ireeduid hamgaalya gvl ayagui bol alcan ch suuj bh bsn bj magadgui argagui hamgaalalt l hetruulsen bga biz olon joohon ohidiig onc hertsgii gemtenees sergiolj barval teed haramsah yu bn. Ene zohiolch bol harin ch tiim etgeediin enabler bn

    • Захидлын эзэн says:

      Би энэ улсад ирээд л нөхөртэйгөө нэг сургуульд орж үерхэж дотносоод суусан. Эхнэртэйг нь мэдээгүй. Хүний нөхөр салгаж суухдаа тулсан хүн бишээ кк. Баянаа гэсэн нэрнээс дуудлага ойр ойрхон ирдэг байсан. Хамт ажилладаг хүн залгаж бна, тамхилангаа яриад ирий гээд гараад л ярьдаг бсан. Харин хэзээ хойно жирэмсэн болсны дараа утсанд нь хар шөнө дуудлага ирээд бхаар нь автал Баянаа нь эр биш эмэгтэй хүн бсан ямар учраас залгасныг нь асууж бж эхнэр гэж хэлэхийг нь сонсоод мэдсэн юм даа. Яаж хүний амьдралыг харсан юм шиг муу муухайгаар хэлж доромжилж чаддаг бнаа. Эцэг эхээсээ бусдаас хэний ч гарыг харж яваагүй юм шүү. Бурхан өршөөг чамайг.

  8. Sascha says:

    Сонин юмаа…амьдралд тэвчээр хэрэгтэй л гэдэг, гэвч хэтэрхий гүрийж тэвчдэг хүмүүс тэр хэмжээгээрээ хохирч бгаа харагдах юм. Болохгүй зүйлийг больж, таагүй харилцааг орхиж чаддаг бх ёстой юм бна. Наад хүн чинь зүгээр л чамайг тэжээгч гэж хардаг юм шиг. Яаж ч хичээгээд толгойгоороо, тэвчээрээрээ ажилтайгаараа чамайг гүйцэхгүй, тэгээд өөрийгөө өрхийн тэргүүн зэргүүн гэж мэдэрч чадкү, санхүүг гартаа авч, амьдралаа залж чадахгүй болохоороо чамайг үзэн ядаад бгаам болуу? Арчаагүй л хүн бна…Зүгээр салчих, би л бсан бол аль хэдийн салчихсан бгаа.

  9. Tuguldur says:

    yu ve yuun tamiin togoo ve zovmoor baival gantsara zov sal chi huuhed geh ymgu ugasa huuhedee uuriiguuu avch yvj chadaj baij zugeer hog deer n hayaad yvaaacheeeee naad zaluga !!! eriin orontsog bolson ymnaas hol amidar

  10. Zoljargal says:

    Yaanaa, naadah chini yostoi butehgui hun baina. Bushuuhan sal.
    Chi odoo boduul 35,36 nasnii hun bololtoi. Uuriiguu saihan archlaad, fitness, duguilan, usand seleh, bujig yu baidiin ter bugded yvaaad, huuhdee uur deeree avaad saihan hun bolgoj usguj humuujuul. Naad neg yum chini end tend chatlaad suuj baidag yamar ih zawtai yumbee. zawtai l bainadaa. Uiddiimuu yaadiin?!
    Yostoi hani bolohgui hun baina. Huuhedtei bolsonoo medsen bol avhuulaad har. Herev uneheeer salj chadamgui hairtai bol tsug amidraad ahij bitgii huuhedtei bol!

    • engiin l hun says:

      bi buur ene zahiag unshsan chini taiwshirch chdhgui baina, iim huniig odii hurtel tevchsend chini gaihchihlaa. hucheer hariltsaand ordog, gar hurdeg, ilt dord uzdeg. chi hajuud ni baisaar baigaad yaj ch haritssan bolno geh hurtelee dassan bailaa ch naadah chini ugaasaa hun chanargui, araatan shinj chanartai hun baina. anh ehnereesee salaad guigeed irehed ni l harah baij. huuchin ehner huuheddee yaj handaj baiana. salsan ch gesen ur huuhdee gej ergej harj baina uu ugui yu, tetgemj ugch baina uu. naad zahiin yos surtahuun baina uu gedgiig harah heregtei baij. setglee changalaad naad huneesee sal. yamar teneg nuhur ve

  11. ZOchin says:

    Хүүхдээ авхуулах эсэх нь чиний мэдэх асуудал, гэхдээ авхуулсан ч гаргасан ч наад хүнээсээ сал. Хүн ч гэж, араатнаасаа. Эмэгтэйчүүд засрах байх гээд л уучилдаг, ганц хоёр гоё гэгээлэг үг хэлж ирээдүй энэ тэр ярихад л уучлаад нийлдэг. Гэхдээ ийм новшнууд хэзээ ч тэгэхгүй ээ. Өөрийгөө бодсон ч хүүхдээ бодсон ч салах л хэрэгтэй. Хүүхдэд чинь тийм юм ярьж байгаа хүн хэзээ ч сайн эцэг байж чадахгүй. Энэ чигээрээ дуусвал чи өөрөө ч хүүхдүүдээ ч зовооно. Хүчирхийлэл, доромжлол харж өссөн хүүхэд хэн болох нь тодорхой шүү дээ.

  12. zailuul says:

    parazit, ashigch novsh bna. Er ch bai, em ch bai ashigch novshnuudiig bugdiig ni uzen taddag. Huuhdee sanasndaa bish chi gedeg tejeegch heregtei bgaa uchraas naldaj bgaa biz. Zorigtoi huuj yavuul

  13. Erdem says:

    Za Barag l Australia-d bdag hosuud bna daa…tiimuu gegeenee?

    • Ggn says:

      Gui bha. End tiim belen amar zavtai mgl ohid bol barag oldohgui ter olon joohon oyutan ohid chini gaigui bolomjtoi orchind bgam chini ajil turul hiine esvel uur songolt arvin, ochij ochij emiin hormoid zuugdsen hugshin har yumaar yadiin gadaad zaluus derged n orlogooroo ch biye byaldar emsiig hundleh yos zui setgelgeegeeree ch delhiin jishigt oirtcon diilcen yumnuud l bga, mi bodloor asian ali neg ulsad bga bj magadgui. Kor bh magadlal undur. 100% tetgeleg dotoodoosoo avaad 2 dah masteraa hiine geheer angli heltei ulsad bol barag huuhedtei huuhnuuded hud baihaa ursuldugch ihteishd. Unemshilgui logicgui yum bas neleen bnaa ohinoo bodood ch geh shig suuldee Holion bantan bichsen bh shig. Boss n 5 hun dohuulj uguh hoorond harduulj amjdag lai ve ter 5-aa bucaaj duudaad golog bolgoh baij. Nadtai ingej haricval yostoi shalaar neg bolgoj bgashd yu gej iim changa huulitai gazar t1 l bish bol deerelhuuleed suuj bdyn. Barag l zodoh buu hel zuvshuurulgui biyed hurvel shuud huchirhiilel, huchindehiin bol bur dood tal n 7 jil shoron, ter avgai bnu gui yu padgui nasand hursen uls zuvshuurulgui busdad hureh huch heregleh horiotoi.

      Ene gadaadad 8 jil baisan gehed ih medleg medeelel dutmag yum yah argagyil ussun orchin nuluulsun l bdg bh hoishid uuriiguu hugjuulj nud chihee ongoilgoj yavq bol zoduulsaar bgad tarhindaa yumtai bolciimu ene chini ur huuheddee urt udaan eruul enh haragdahiin tuld yadaj zoduur amsahgui baih naad zahiin erhee ch edleh chadvargui bn gdg chini yugsen ug ve. Aav n eejiig n ih zoddog bsnaas bolood huuhduudee iim oyun uhaanii hugjliin berhsheeltei tahir dutuu setgectei bolgoson bn.

      Bi jihsen zavgui aavtai bsnaas bolood er hun yamar bh yostoi talaar oilgolt bagatai ussun n ehnii er deer turshlaga muutai handsanaas ih anzaaragddag. Odoo ch gsn er huniig yamar uuregteigeer amidraldaa orolcuulahaa medehgui bugdiig uuruu bolgoh geed bdg tal bii. Thde zodoj nuddeg eejiig n hertsgiildeg bsn ohid bol bur maniasaa evguin bn huuhdee l maniakuudiin gariin shuus bolj bgaga haruulq l usguh heregtein bn. Iim ecegtei baisnaas eceggui az jargaltai eej harj usvul arai deer yum shig bn.

  14. сэтгэгдэл13 says:

    4 настай хүүхдэд дүүгийн чинь алуурчин ээж чинь гэж ярьж байгаа хүн эрүүл хүн мөн үү. Миний бодлоор чи нөхрөөсөө хавь илүү ухаантай хүн байна. Нөхөр чинь яагаад ч чамайг барж дийлдэггүй болохоор хор шарандаа чамайг зовоохыг л хүсэж байна. Нөхөр чинь тэнэг учраас чи тийм байдлыг нь өрөвддөг. Гэхдээ дуртай учраас л тэр нэг залуутай уулзаж байгаад нөхөртөө буцаж очжээ дээ. Хүүхдээр шалтаглаж амьдрах хэрэггүй л гэж хэлье. Чи бол ганцаараа амьдралаа аваад явж чадах л хүн байна. Сэтгэцийн эрүүл мэндээ зэрэмдэглэж байхаар хурдан сал. Хайр майр гэж юу ч алга. Өмнөөс чинь нервээ барчихлаа.

    Миний бодлоор чи айлын дунд хүүхэд бололтой? Харин нөхөр чинь айлын ганц эрэгтэй хүүхэд юм уу, айлын бага нь юм шиг байна? Боломжтой бол энэ асуултад хариу өгөөрэй.

    • Захидлын эзэн says:

      Би айлын том. Ганц дүүтэй. Аав маань ухаан орохын л уудаг хүн байсан ээжийг минь олон жил зовоож байгаад өнгөрсөн. Би аз жаргалтай хоорондоо эвтэй орчинд өсөж тийм орчинг мэдэрч үзээгүй болохоор энэ байдлаа тэсээд яваад байдаг байх. Энийгээ мэддэг хэрнээ аавыгаа гэх хүүгээ хараад тэвчиж ирсэн. Хэрүүл хийх бүртээ янхан гичий гэж хэлдэг нь үнэхээр зүрх зүсдэг уг нь яг одоо би хүүхэл тээж байгаа, даанч юу ч бодохгүйгээр банзал гичий гэж хэлэхийг нь сонсоод маргааш эмнэлэг явж хүүхдийг нь авахуулахаар болсон. Хэдэн жилийн өмнө туслаа байхдаа би өөрөөсөө олон ах гадаад залуутай уулздаг байсан. Тэр хүн надад бэлэг сэлт авч өгч байсан. Эргэж нийлснийхээ дахаа тэр бүгдийг сөхөж ярьж хөгшин эрийн дэвсгэр байсан янхан гэдэг. Би нэг гэрт байхдаа хуурч яваагүй. Энэ хүний дээрэнгүй бүдүүлэг байдлаас залхаж салж явсныгаа дараа уулзаж учирч болсон явдал байхад үргэлж энэ тухай ярьж намайг дорд үздэг. Намайг өөрөөс нь уучлал гуйх ёстой гэдэг. Би хэзээ ч нуухгүй миний буруу биш гэж хэлсэн. Хэрэв буруу байвал хүүгийнхээ өмнө буруутай байх гэсэн үгнээс болж өдий хүртэл надад өс санаж ирсэн юм бна.

    • Захидлын эзэн says:

      Би айлын том. Ганц дүүтэй. Аав маань ухаан орохын л уудаг хүн байсан ээжийг минь олон жил зовоож байгаад өнгөрсөн. Би амар амгалан эвтэй орчинд өсөж тийм орчинг мэдэрч үзээгүй болохоор энэ байдлаа тэсээд яваад байдаг байх. Энийгээ мэддэг хэрнээ аавыгаа гэх хүүгээ хараад тэвчиж ирсэн. Хэрүүл хийх бүртээ янхан гичий гэж хэлдэг нь үнэхээр зүрх зүсдэг яг одоо би хүүхэд тээж байгаа, даанч юу ч бодохгүйгээр банзал гичий гэж хэлэхийг нь сонсоод хүүхдийг нь авахуулахаар шийдсэн. Хэдэн жилийн өмнө тусдаа байхдаа би өөрөөсөө олон ах гадаад залуутай уулздаг байсан. Эргэж нийлснийхээ дараа тэр бүгдийг сөхөж ярьж хөгшин эрийн дэвсгэр байсан янхан гэдэг. Би нэг гэрт байхдаа хуурч яваагүй. Энэ хүний дээрэнгүй бүдүүлэг байдлаас залхаж салж явсныхаа дараа уулзаж учирч болсон явдал. Гэвч энэ тухай хэрүүл хийх бүрт ярьж намайг дорд үздэг. Өөрөөс нь уучлал гуйх ёстой гэдэг. Би хэзээ ч гуйхгүй чиний өмнө би гэм хийгээгүй хэрэв буруу байвал хүүгийнхээ өмнө буруутай байх гэсэн үгнээс болж өдий хүртэл надад өс санаж ирсэн юм бна.

      • baigali says:

        bi neg setgel zuichiin iltgeliig sonsoj bxad emegtei xuuxed aav n yamar xun bsan tiim l xuntei suuj amidrax magadlal ix ondor bdag gesen yagaad gexeer tiim baidaliig dald uxamsar dotoroo teseed tevcheed surchixsen bdag boloxoor aav n arxichin eejiig n zodoj zovoodog bol tiim l xuniig noxorooroo songoj suudag tegeed yag l eej shigee teseed tevcheed amirdag gej sonsoj bsan

    • Uuriiguu chuluul says:

      Commentudiig unshsan chini erchuud ni archaagui hernee deerelhuu nuhriig ni umuurch bichje. Endees l mongol erchuudiin setgehui handlaga yamar baidag ni haragdaj bgan. Emegteichuudiig amidralaa avch yavj chadaad bval zaaval neg iveen tetgedeg sexiin hamtragchtai teruungeeree tetguuldeg gej boddog. Orchin tsagt er huistneer tejeelguuldeg em huisten hovor shde. Yalanguya gadnii ulsad hel ustai daalgaj bgag oilgood hiichih chadvartai bol hangalttai orlogo olj chadna. yanhan gichii gej emegteichudiig haraadag erchuud ehnerteigee muudaltsahdaa tegj heldeg bh gej boddog shu. Zahidliin ezend gej helehed neg zavsarlaga avaad eh orondoo irj jaal setgel sanaagaa sergeevel yadgiin. Hunii gazar hunii orontsogtoi udaan jil daramtlulaad gantsaardal, gutrald orson bh. Gomdol tailagdahgui udaan yavbal bur hetsuudne. Naiz nuhudteiguu uulzaj setgelee sergeej uuriiguu ene buhnees chuluuluh heregtei. Ger ajil geel baival chu uuriigu l garguund gargaj bna. Huchirhiiluulj bga hun suuldee dasaad huchirhiileld awtaj baigaagaa medrehee bolidog gedeg. Chi tiim bolson bh shig bn. Tegeed erni salsan l deer haragdaad bn. Huuhed bol nemeed demii bizde Tsaashid tevchih teseh hereggui. Chi yamar ch buru zuil hiisen hund deerelhuuleh yostoi bish shu.

  15. dak says:

    zaa yorni bol uuchlaad harj uzeed uuchlaad bh tusam er hun ulaml dawardag ymdaa

  16. Ggn says:

    Chi yund n bolsiin. Nuguu sainiig n saaj saihnuudad n zuudug ashigch huvia hicheesen arhichind huvi zayagaa daatgaj baihaar mya amidrahiig gancaaraa ch amjina uhaarch oilgood hamtiin amidralaa avray gej hichee l geechdee.

    Oilgotol n hashraagaad uurtuu ur huuheddee iluu tsag mungu zartsuul. Bairaa soli. Sanhuugeer horgodood bailgui amia teedeg bol l geechdee. Amidraliin bolovsroloo deeshluul, uul n yum surval surah l tolgoi zayaciim shig bhyn huuhdiin ireeduid her nemertei eceg yum boldoo, oncgui amidral uzuulj bhaar uudag zoddog zovoodog huniig hussen zug ru n zailuulsan n l amar sanagdahiin. Uud n tataj avya ch gsn husq bga huniig chi yahiin zavhairliig n demjij amidrana geh hetsuu l yum bn da

  17. Sal & tsagdaad ug ! says:

    Salaach!

    Huuhedee avaad , usand haysan chuluu shig alga bol !

    Ugui bol tsagdaa duudaad , naadahaa shorond ni hii!!!

    Bichseniig chin harval, ovoo l huuhen yum shig baih yum / yadaad l zuv bichij .. Naad hundee daramtluulsaar baigaad, teneg boltsiimuu ? Yug ni asuuna ve …

    Sal ! Naad huuheddee gargaval naad amidral chin tam deeree tam bolno …

    Em enter uuj meddeggui yumuu ?

    • Zochin says:

      Dotood setgeliin asuudlaa shiidej chadahgv stress ih tsugluulsan hvn bna tanai nuhur chini, tiimees tsaashdaa uuruu yg ymr shiidver gargahnuu ajiglaj chi umnuus ni yum hj umnuus ni bodoj setgej shiidver gargaj bolohgv ylanguya arhinii hamaaraltai hvn bn. Tgd arhi uuj dontson bga hvn busdiig bish uuriiguu ilvv hohirooj bdagiig jhon bodoltsoj ene arhi uugaad nmg ingle tglee gj bodhoos ilvv uuriiguu anzaarah blomjiig olgoh hregte. Salalt ntriig chini mdhgvin bn

      • Zochin says:

        Ene bol zvgrl naad zahiin yum iim untsguus harj vzeesee gj bichlee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.