Оройтолгүй мэдэх ёстой амьдралын 7 сургамж

Амьдралаа гомдол харууслаар дүүргэх хэрэггүй. Хэдий тийм ч гэлээ ямар нэг зүйлийг түрүүлж мэдэх нь залуу насанд минь илүү хэрэгтэй байжээ гэдгийг ухаарах үеүүд бидэнд олон тохиолддог. Магадгүй эдгээр ухаарлуудаас бид өөрийгөө олж, туршлага хуримтлуулж амьдралыг өөрийнхөөрөө даван туулдагч ч гэлээ, заримдаа “Би үнэхээр өөрийн чадах бүхнээ хийсэн үү” гэж асуумаар хүнд бэрх мөч ирдэг.

Танд Арай нас залуу байхдаа энийг мэдэх минь яав аа? гэсэн бодол хэр их төрдөг вэ? Залуу насандаа аливаа зүйлийг илүү мэдсэн ч юм шиг ойлгосон ч юм шиг мэдрэмжүүд давамгайлж байсан бол та амьдралд алсын хараатай, мэдрэмжтэй хандахаасаа илүү сэтгэл хөдлөлтэй ханддаг байх магадлалтай байдаг байна.

Хэрвээ тийм бол таны хандах хандлага, сэтгэлгээг тань өөрчилснөөр амьдралын тань туршлагыг илүү баялаг болгох 7 зарчмыг толилуулж байна.

1. Одоо цагтаа байх

Бид өнгөрснөө саналгалзахад юм уу ирээдүйг төлөвлөхөд маш их цаг зарцуулж байгаа нь яг одоо болж буй хором мөчийг мартахад хүргэдэг байна. Одоо цаг бол яг одоо таньд тохиолдож байгаа, яг л энэ зүйл чинь юм. Аз жаргал гэдэг зөвхөн одоод л байдаг-өнгөрсөнд бүх юм болоод өнгөрсөн эсвэл ирээдүй хараахан болоогүй байгаа учраас одоо цаг гэдэг бидэнд байгаа бүхий л зүйл маань билээ.

Хүний оюун ухаан тэртээ хол түрүүлж явдаг зуршилтай болчихсон байдгаас бид одоо цагтаа маш ховор байдаг байна. Түр азнаад гүнзгий амьсгаа авч орчин тойрноо хар даа? Одоо яг хаана байгаа, юу болж байгаагаа бодоод үзээрэй. Ингэснээр таны дотор тэнгэр цэлмэж, яг одоо өөрт байгаа бүхэндээ талархаад зогсохгүй цаг хугацаа дахиж таныг орхин одохгүй гэдгийг мэдрэх болно.

2. Тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн бодлоор амьдралаа бүү хайрцаглаарай

Нийгэм эсвэл гэр бүл маань биднийг Би заавал их сургуульд сурах ёстой, би өөрийн хүсэл мөрөөдлөөрөө бус хэзээ ч дуусашгүй оффисын ажил хийж мөнгө олон ёстой гэсэн хүлээлтэнд оруучихдаг билээ. Тэгэх хэрэгтэй, ингэх хэрэггүй гэсэн энэ дэмий бодлууд бидний толгойд байнга эргэлдэж байдаг. Харин яагаад? Яагаад хэн нэгнээс зөвшөөрөл авна гэж? Яагаад ийм байх ёстой гэж? Өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарна гэдэг нь аз жаргалтай байхыг л хэлнэ. Бусдад таалагдахын тулд өөрийгөө бүү хорь, энэ таны л амьдрал болхоос өөр хэнийх ч биш.

3. Асуудлыг байгаагаас нь бүү томруул

Оюун ухаан маань бидний эсрэг ажилласнаар бид сэтгэлгээндээ айдсыг бий болгож байдаг. Ямарваа нэг асуудал тулгархад бид ихэнхдээ л томруулж хүлээж авдаг байна. Ер нь асуудлыг аль өнцгөөс нь харахаас л бүх юм шалтгаална л даа. Үнэхээр том асуудал гэж бодоод хэдэн өдрөөр, 7 хоногоор, за бүр сараар үргэлжилсэн ч дууссаных нь дараа дахиж огт бодогддоггүй тийм үе таньд байсан л биз дээ? Учир нь таны оюун ухаан асуудлыг байгаагаас нь илүү томруулж хүлээж авдагт байгаа юм.

Дахиж ийм зүйл тохиолдвол түр амсхийгээд өөрөөсөө Би энэ асуудлын талаар маргааш, дараа 7 хоногт, за болъё л доо, жилийн дараа бодох болов уу? гэж асуугаад үзээрэй. Хариулт нь ҮГҮЙ л байх болов уу. Иймээс шаардлагагүй энэ олон сэтгэл зовнилуудаа зүгээр л толгойноосоо аваад хаячих.

4. Айдастайгаа нүүр тул

Бид бүгдэд л ямар нэг айдас байдаг. Зарим нь үндэслэлтэй байхад зарим нь үгүй. Гэхдээ оюун санаагаараа нас биед хүрч, амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхын тулд өөрийн айдсуудаасаа зайлсхийхгүй байх хэрэгтэй. Айдас бол зүгээр л бидний оюун санааны маань бүтээгдэхүүн төдий болхоос яг бодитоор хэзээ ч байдаггүй гэдгийг санаарай. Үүнийг ойлгосны дараа ямар нэг зүйлийг хийхдээ айдсыг илүү амархан давж гарах болно. Айдастайгаа нүүр тулаад даван гарах тэр мэдрэмж бол таны урьд өмнө мэдэрч байгаагүй хамгийн сайхан мэдрэмж байх бөгөөд дахиж хэзээ ч таньд урьдынх шигээ аймар санагдахгүй болж эхэлнэ. 100% баталгаатай шүү.

5. Яарвал даарна. Бага багаар урагшилж байгаад ялагч бол

Залуу насанд бүх юмыг хурдан шуурхай амжуулах хүсэлтэй байдгаас зорилгоо тодорхойлсон ч үр дүндээ тэр даруй хүрч чадахгүй байвал амархан бууж өгдөг. Орчин үед бид ямарваа нэг ажлыг нүд завчих хооронд амжуулах шаардлагатай болж буй ч бөгөөд үүнийгээ дагаад өөрсдийн зорилго, хүсэл мөрөөдөлөө ч мөн адил яаруулж эхэлдэг байна.

Амжилтын нууц бол том өөрчлөлтийг жижиг алхмаас эхлүүлэх. Бидний зорилго нь биднийг амжилтанд хүргэх, туршлага олж авахад тусалж байдаг бөгөөд хэрвээ бүх асуудлууд хурдан шийдэгдээд байвал алдаанаасаа суралцах, амжилтанд хүрсэн ч түүнээсээ баяр баясал мэдрэх зүйл үгүй болно. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд дэм болох, биелэж болохуйц жижиг зорилтуудаар алхмаа эхэл, хичнээн цаг хугацаа зарсуулсан ч хамаагүй. Энэ нь таныг яг зөв зам дээрээ байна гэдгийг сануулж байх болно.

6. Бусдын бодлыг бүү цэгнэ

Таны байр суурыг муугаар бодох эсвэл ямар нэг зүйлд таныг буруутгах хэн нэгний талаар хэтэрхий их бодож, таамаглаж байдаг. Дэлхий эргэдгээрээ эргэж л байна. Таны эргэн тойронд байгаа бүх хүн өөр өөрийн асуудлыг шийдвэрлэх, боломжоо ашиглах гээд таны бодож байгаа шигээр таныг тийм ч их анхаарахгүй л байгаа болов уу. Тиймээс бусад хүн юу гэж бодох талаар санаагаа чилээх ямар ч шаардлагагүй. Таны юу бодож байгааг өөр хэн нэгэн таамаглаад байхыг та хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Тэгвэл та өөрөө яагаад ингэнэ гэж?

7. Өөртөө байгаа бүхэндээ таларх

Амьдралын хамгийн чухал зарчмуудын нэг бол талархал юм. Нас ахих тусам бид өөрсдийн амьдралд байсан хүмүүс, амьдралаас сурсан хичээл, туршлага бүр эд хогшилдоо хүртэл талархаж эхэлдэг. Энэ дадлыг өөртөө аль болох эрт суулгах хэрэгтэй. Талархал бол аз жаргалын түлхүүр юм. Ингэснээр та одоо цагтаа амьдарч сурах төдийгүй амьдралд тань өнгө нэмэх жижиг зүйлүүдэд ч талархаж эхлэх болно.

Өглөө бүр усанд орохдоо, таныг хүрээлэн буй байгальд, гэрийн тэжээвэр амьтандаа, таньтай юуны ч талаар хамаагүй ярилцах тэр хүнд, хөргөгчин дэхь хоол хүнс гээд яг одоо таны амьдралд байгаа хэрнээ байнга анзаарагддаггүй бүх зүйлд талархаж байгаарай. Ингэснээр таны оюун ухаан, үлдсэн амьдралд тань эерэг бодлууд давамгайлж, аз жаргалтай эрүүл энх байх бөгөөд хуучин ТА чинь гарцаагүй таньд талархах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.