Эмэгтэй хүн чамайг хүсч байгааг чи яаж мэдэх вэ?

Халуухан, секси, сайхан бүсгүйчүүд чамтай шөнийг өнгөрөөх хүсэлтэй байж болох юм тэгвэл эмэгтэйчүүдийн ийм хүслийг хэрхэн мэдэж болох вэ?

Эмэгтэй хүн чамайг хүсч байгаа хэд хэдэн түгээмэл шинж тэмдэг байдаг. Бусад хүмүүст мэдэгдэхгүй маш нууц боловч эр хүнд бол мэдэгдэхүйц дохионууд өгдөг.

Удаан хугацааны үзэгчийн нүдний харилцаа

Эмэгтэй хүний нүд маш их зүйлийг ярьдаг тэр тусмаа сексийн дур хүслийн талаар. Энэ бол ямар ч алдаа байхгүй дохио шүү. Ийм харц сексийн дур хүслээр дүүрэн байдаг бөгөөд ямар ч тохиолдол чи үүнийг олж харах болно. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүний нүд танд дохио өгнө гэсэн үг. Түүнээс ямар ч үг сонсолгүйгээр түүний хүслийг ойлгоно. Ийм учраас гудамжинд иймэрхүү маягаар танилцахыг цахим ертөнц хөгжиж буй өнөөгийн нөхцөлд хуучин хэв маяг гэж тооцож болохгүй гэсэн үг юм.

Айлгүйтсэн инээмсэглэл, сайхан мишээлт

Бараг дүрэм юм даа харц залгаад инээмсэглэл эсвэл инээд. Уруулаа гараараа дарж даруухан инээмсгэлэх нь бас дохио гэсэн үг. Эмэгтэйчүүд удаан ширтэх нь хүмүүст мэдэгдэж болох учраас дур хүслээ нуух маягаар энэ нь инээмсгэлэлээр үргэлжлэдэг.

Магтаал сайшаал

Эмэгтэйчүүд эрчүүдийг магтах дуртай байдаг. Үүнийгээ ихэвчлэн чин сэтгэлээсээ тод томруунаар илэрхийлдэг. Бүсгүй хүн чиний гадна төрх, ажлын амжилт талаар магтах, сонирходог зүйлсийг чинь дэмжиж байвал – орондоо ороод энэ талаар дэлгэрэнгүй ярьж болно шүү гэсэн тэмдэг шүү дээ.

Чиний хажууд тэр эмэгтэй маш тайван, сэтгэл санааны хувьд сайхан байх

Энэ бол бие биендээ ойртож байгааг мэдрэх маш чухал холбоос юм. Тэр эмэгтэй маш ая тухтай, тайвшралыг олсон байх ёстой. Тэгэх юм бол чи оронд хамт ороход хэдхэн алхам дутуу байна гэсэн үг. Харин чиний хэлж ярьж байгаа болгоныг чинь нэг их тоохгүй “тийм байх”, “тийм үү?” гэх мэт чиний яриаг огт дэмжихгүй зүгээр нь хуурай байх юм бол чи түүний сонирхолыг төрүүлээгүй гэсэн үг.

Ойрхон байх

Чамтай харилцах зайг ойртуулж эхэлдэг. Чиний ойр хавьд суух, аль болох ойр байх, сaнаандгүй гар хүрэх гэх мэт. Үүнийг ичиж зовохоо байсан тэнэг үйлдэл гэж битгий бодоорой энэ бол сексийн илт өдөөн хатгалаг гэсэн үг.

Ярианы дундуур чиний тухай ярих бас чамайг эхнэр эсвэл найз охинтой юу гэж асуух
Ийм мэдээлэл нь эмэгтэй хүний хувьд маш их чухал байдаг. Зарим нэг нь шууд чамаас асууна, зарим нь маш ухаалгаар олж мэднэ, зарим нь өөрийн бие даасан мөрдлөгөөр олж мэддэг. Ядам хуруунд чинь бөгж байна уу? Mашинд чинь эмэгтэй хүний ямар нэгэн эд зүйл байна уу гэх мэт зүйлд илт анхаарал хандуулдаг. Түүнийг хуурч дараа нь тэнэг байдалд орохгүйн тулд чи ганц бие биш бол энэ тухайгаа эртхэн хэлсэн нь дээр.

Тэр бүсгүй чамд хүрэхийг оролдоно

Чиний биенд байнга хүрч энэ нь бараг хэвийн үзэгдэл болсон бол ер нь бол бүх зүйл чиний гарт гэсэн үг. Мэдээж тэр эрэгтэй хүн шиг үйлдэл гаргаж эхний алхам хийхгүй шүү дээ. Тэр санаандгүй чиний өмнө хальтирч чиний өвдгөөс бариад гарнаас нь зөөлхөн барьж магадгүй. Энэ нь сексийг хүсч байгаа баталгаажсан дохио шүү. Эрэгтэй хүн шиг эмэгтэй хүн эр хүнийг оролдохгүй шүү дээ.

Чамаас тусламж хүсэх

Компьютерийнхээ вирусыг устгуулах, гэх мэт ажилтай холбоотой тусламж гуйж болно. Энэ чамтай хамт цагийг өнгөрөөх гэсэн арга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бэлэг, гэнэтийн surprise

Түүнээс бэлэг дурсгалын гэнэтийн бэлэг авч болно. Ийм зүйлийн цаана чамайг сонирхож байгаа зүйл нуугдаж байдаг. Гэхдээ энэ нь сексийн төлөө биш зүгээр өөр зорилгоор байсан үгүйг бусад шинж тэмдгээр мэдэж болно шүү.

Сексийн тухай яриа өдөх

Сексийн тухай зүйл ярьж байна аа гэдэг нь түүний тухай байнга санаа тавьж өөрийнхөө секс хамтрагчийг өөрөө төсөөлж байна гэсэн үг. Ийм төрлийн яриа нь яалт ч үгүй сексийн сонирхолтой байна аа гэдгийг илэрхийлнэ.

Дээрх зүйлсээс дүгнэхэд: Чамтай харилцах маш их идэвх байгаа бол чамайг хүсч байна гэсэн үг. Бусад эмэгтэйчүүдээс ийм эмэгтэйг ялгахад чи өөрөө зөн совингоо ашиглаж болно бас бидний өгсөн зөвлөмжийг ч дагаж болно.

5 Comments

  1. RERERER says:

    шууд илэрхийлчүүл амар ш дээ

  2. Zochin n says:

    za zarim n ch arai bishee uneher tuslamj hereg bolood duudaj bno shd iimerhuu balai yumnud garad bhar zaluuchuud eyeldeg zang seetegneltei anduuraad balaaraad bdg bh n bnshd

  3. Po says:

    Их л инээгээд байдымдаа . Бас биеээрээ налж шүргэх зэрэг үйлдэл үзүүлдэг

    • Zz says:

      Инээд муутай байвал яахын. Инээсэн болгон дуртай гэсэн үг юмуу. Их инээгээд байдгын гэнэ үү? Ха ха. Инээж ч болохгүй яадаргаатай наасан.

      • зочин says:

        Инээж байнаа гэдэг нь ер нь ханддай л байна гэсэн үг шүү баттай. Дүргүй хүнтэйгээ нээх инээгээд байхгүй нь тодорхой болохоор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.