Экс эхнэртээ уурласан уураа хөөрхий нохойнд гаргаж байжээ…

Хүмүүс хоорондоо ойлголцож чадаагүйгээс болж заримдаа ямар ч гэмгүй амьтад хохирдог нь харамсалтай. Жишээ нь энэ хөөрхий хаскины эзэн эр нь экс эхнэртээ уурласан уураа гаргахын тулд хоёр жилийн турш уяж, бараг хоол унд өгдөггүй байжээ.

Оклахома мужид амьдардаг эр уг нь энэ хаскийг бүр гөлөг байхад нь эхнэртээ бэлэг болгон авсан юм байна. Гэтэл нэг их удалгүй эхнэр нь түүнийг хаяж явсан болохоор мань эр уураа бэлэг болгон өгсөн нохойнд нь гаргахаар шийджээ. Нохойг богино уяагаар уяж, хоол унд бараг өгөхөө болиод орхиж. Гэвч аз болж амьтадын эрхийг хамгаалагчид хаскийг олж харснаар байдал өөрөөр эргэсэн байна.

Хөөрхийг нохойг уяанаас нь суллан машинд суулгахад ямар ч эсэргүүцэх чадваргүй болоод, асрах газар хүртэл унтаж явсан гэнэ. Ингээд амьтадын асрах газар авчраад эмчид үзүүлэхэд тураалын туйлдаа орсон, гэдэсний шимэгч ба арьсны хамуунд баригдах дөхсөн байсныг илрүүлж, яаралтай эмчилгээ, арчилгаа хийж эхэлсэн байна.

Хөөрхий хаскийг олж авахад ийм байдалтай байжээ.

Нохойг асрах газар хүргэж арчилж, эмчилж эхэлжээ.

Эмчилгээ асаргаа үр дүнгээ өгөв.

Хаскийг Финн гэж нэрлэсэн байна. Нохой удалгүй жин нэмж, арьс нь үс нь хэвийн болжээ.

Финн ийм гоё нохой болж хувирчээ.

Анх Финн дөнгөж 18 кг байсан бол одоо 36 кг жинтэй эрүүл саруул, хүчирхэг хаски болж хувирчээ.

Эрүүл болсон Финнийг гэртээ авах айл удалгүй олдсон бөгөөд одоо азтай хаски шинэ гэртээ аз жаргалтай амьдарч байна.

1 Comment

  1. Dolgor hatsart says:

    Setgetsiin gajigtai muu yank pizda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.