Ирээдүйдээ эргэлзэж байна

Сайн байцгаана уу? Та бүхнээсээ зөвлөгөө хүсье. Би 30 хүрсэн нөхөр хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгөө амьдраад 5 жил болж байна. Нөхөр бид 2 хааяа муудалцахаар л нөхөр маань өмнө нь уулздаг байсан 2, 3 ч эмэгтэйчүүдтэйгээ холбогдож ярьж эсвэл чатласан байдаг юм.

Би бүр гайхах юм. Тэгээд л уулзаад яваг дээ гээд орхоё амьдралаа бодоё гээд л төвлөрч байхад дахиж тийм зүйл болохгүй салахгүй чадахгүй гэж тэр хүмүүсээ муулж блоклоно. За нэг эмэгтэйгээс нь бүр лавлаж асуугаад харьцахгүй байж болдоггүй юм уу? гэхэд давраад байгаарай би нөхөртэй хүн сүртэй юм бичдэггүй гэх.

Нөхрийгөө хүнээс хамаарах сэтгэцийн өвчтэй юм болов уу ч гэж бодох боллоо. Тэр эмэгтэйчүүд нь бүгд л буруу зуршилтай үл бүтэх хүмүүс байдаг юм. Сүүлдээ надад энэ хүнд итгэх ямар ч итгэл төрөхөө больсон. Ажлынхан ийм сайхан бүсгүй байж чи наад хүнтэйгээ бүтэхгүй ээ л гэдэг.

Ажлынхан маань нөхрийн тухай мэдэхгүй ч над уруу байнга л залгаж, видео дуудлага хийж байдаг болохоор нь миний өмнөөс бүр хартай хүн хэцүү гээд л залхчихсан. Сэтгэл ч хөрч байна даа. Одоо ингээд энэ хүнтэй амьдрахад ямар ч итгэлгүй ямар ч ирээдүй төсөөлөгдөхгүй юмаа.

6 Comments

  1. dddd says:

    hun yr ni tsag zuuriin asuudlas bolj hajuu dahi hunee orhidog hojim ni l haramsdag buh ym tsag hugatsaatai hunii setgel ch hurtel chi nohroo gehgui bol nohriig chini geh hun bhgui iim bdlasa bolj nohor geh hunee hunii hun bolgowo bas neg ger bul salah bh ihenh emegtei hun ed horongo gehese owor harj amidarj bn nua ni ch bolood ywj bn tm bhad zan ni huwiragui bga dr ni orto oir bailga ajiliin hamt olon nz nohod chini yu ch gj helj bolno gele gd tanai ger buld haraahan hagral uuschegui bn

  2. Түгү says:

    Чи анх яагаад наад хүнээ сонгосон бэ? Гэдэгээ бодож үзээрэй. Чи татагдсан учираас, бас зөнгөөрөө танисан учираас л тар, чамтай яг ижилхэн түвшний хүн учираас л тэр. “би залуу бхдаа мэдээгүй суусан” “аав ээж суулгасан” гэдэгүүд бол зүгээр л шалтаг байдаг, чи хэн гэдэгийн нь маш сайн мэдэж байж л сонгосон, хүн гэдэг амитан зөнтэй байдаг. Чиний толгойнд ажлынхан чин л тэнэг бодолууд хийгээд толгойг чин эргүүлсэнээс болоод чи гэнэт нөхөрөө голдог болсон,,, ажлын байран дээрээ харсан чадварлаг залуустай харицуулаад байдаг болчихсон байж болно. Чиний нөхөрөөс илүү ч залуу олон бгаа, дутуу ч залуу бүр олон бгаа, нөхөрөө схан залуустай харицуулж голохоо зогсоочих. Ямар ч байсан ажилынхан чин чмг жаахан хөөргөсөнөөс болоод нөхөрөөсөө салах хэрэггүй дээ, чиний мөрөөдөөд нөхөртэйгээ харицуулаад бгаа эрчүүд чин чамтай үсрээд л жаахан явалдаж бгаад л хаяна, эцэст н чи юу ч үгүй, ажлынхан дундаа ч нэр хүндгүй хоцорно. Чамайг хөөргөж бгаад нөхөрөөс чин салгасан хүмүүс сүүлдээ чмг “аягүй аймар нөхөрөөсөө салцышт” гээл муулна даа… Үнэхээр чадварлаг эрчүүд хамгийн нямбай хөдөлмөрч хямгач эмэгтэйчүүдийг л хүлээгээд сууж байдаг, бусдаар н зүгээр жаахан наадаж бгаад л танихгуй цариа гаргана даа

  3. Эр хүн says:

    Өөрийгөө гоё сайхан хөөрхөн гээд бодчихсон эмэгтэйчүүдийн ихэнх нь ганц бие ээж байх юм билээ. FB-н сайхан хүүхнүүд ихэнх нь ганц биеэрээ хөгширч байгаа. Хэн нэгэн баян тарган сайхан залуу намайг хэзээ нэгэн цагт ирж гуйна гээд бүрэн дүүрэн итгэчихсэн. Даанч тэд нар нь цөөхөн бас бараг бүгд сайн ханьтай болчихсон байдаг. Ганцаараа гөгшрөх гээгүй бол нөхрөө засааад ав.Заяагүй бол салаад ажлынхаа сайхан залуутай суу.

  4. owl says:

    ажлынхан ажлынхан л гэхийн, гайгүй ажилд гайгүй хүмүүстэй ажилладаг гайгүй хүүхэн гээд өөрийгөө бодцон ажлынхнаа их чухалд авч үздэг бараг нөхрөөсөө дээгүүр тавидаг чинь харагдаж байна. чи нөхрөө миалж хардаг, нөхөрт чинь ч мэдрэгддэг, яагаад тийм хүүхнүүдтэй харилцаад байдаг вэ гэвэл тэр хүүхнүүд нь чам шиг ихэмсэглэж ярвайдаггүй үл тоодоггүй, өөрийг нь хүн гэж хардаг үнэлж тоодог болохоор нөхөр чинь ганцаардсандаа хэн ч биш биш гэдгээ мэдрэх гэж тэгж байгаан. өөрийгөө мундаг энэ хүн надад гологдоод байна гэж бодоод байгаа бол салаад өөртэйгээ тохирно гэсэн хүнтэйгээ нийл, үгүй бол ажлынхан байна уу өөр хэн ч байна уу хөндөнгийн хүмүүсийг гэр бүлдээ бүү халдаа, нөхөртэйгээ халуун дотно байж сурах хэрэгтэй, хэд хэдэн хүүхэнтэй харилцаж байвал нэх ноцтой юм байхгүй харин нэг л хүнтэй байнга харицаад байвал асуудал нухацтай гэсэн үг

  5. chariu tygal says:

    cham shig hel amaa dolooson, biluudsen emiin aash shazruun daviluun baidliig yamar ch er tevchihgui ee, chi sallaa, chi daraagiin eriin degeend orloo, yag adilhan. uchir ni chinii zan avir eriig evdeed baigaa yum.

    hundlel, itel baigaa gazar amgalan taivan amidral bii,nuur amar bol er amgalan gej. adair aashaa tat shulam oroolon min. chadahgui bol turhumduu butsaach dee. ailiin huugiin umch hurungu bitgii bulaaldaad tenegteerei, shuugii guai.

    cham shig avirtai ems salj duusdag, ugui bol nasiig gantsaaraa barna, 48 hurcheed nuhur ch gui, ur huuhed ch ugui ems tsaana chin zunduu, yagaad? cham shig shulam shinjiin uchraas. tiimerhuu avgai nar yadaj huuhed gargah heregtei bhoo

  6. Mogi says:

    Чи нөхөрөөсөө илүү сайхан зүс царай ажилтай тухайгаа ятган тайлбарлаж хөөрхий эртэй яахав дээ гээл амьдарч буй мэтээр бичсэн ажээ. Чамаас юу үнэртэж бна вэ гэвэл би гэсэн үзэл, нөхөрөө хүндлэх талаар хүсэлгүй давилуун хандлагатай. Зүгээр л тэрний өмнөх бас хойдохыг бүү ухаж мэд. Эр хүн хүнийг хашраана гэж бдаггүй юм. Сална гэж айлгах хэрэггүй, айх ч үгүй. Салвал чамд л муу, нөхөр чинь газардахгүй. Ажлын газрын банзалуудын үгийг дагах аваас нохойн замаар шогшино. Гэр бүлийн асуудлаа ажлынхандаа дэлгэдэг тэнэг эм ажээ чи. Бусдын үгийг тархиндаа шингээж нөхрийнхөө эсрэг цэнэглээд, чи өөрөө л амьдралаа ийм болгож бна. Нөхөртэйгөө сайхан эвтэй амьдар. Тэр чамаас ухаантай, үгийг нь бүү сөрж шарыг нь малт. Эцэг эх бдаг бол үгийг нь сонсоод үз, тэд л зөв үг хэлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.