Миний амьдралыг самарсан шиг нь өөрийг нь тэгмээр байх юм

Би одоо 27 настай энгийн нэгэн залуу. Саяхныг хүртэл өөрийгөө гурван бяцхан үртэй гэж бодож ирээдүйгээ бүтээж ирсэн минь эндүү ташаа байж цаашид амьдрах сэтгэлийн тэнхээ үгүй болчлоо. Маш том хүсэл мөрөөдөлтэй байсан, хайртай бүсгүйтэйгээ ч нэг гэрт орох дээрээ тулчихсан явж байхад өмнө нь үерхдэг байсан эмэгтэй маань намайг аав болсон чиний хүүхэд гээд хоёр настай хүүхэд гэнэт гаргаж ирсэн.

Итгэхгүй бол эцэг тогтоолгох шинжилгээ өг гэж намайг хошгоруулж байжээ. Хүүхдээ өнчрүүлээд яахав гээд 21 настай байхдаа хүүхдийнхээ ээжтэй нэг гэрт орсон. Хамт байх хугацаандаа ард урдуур зaвxaйрж явж хэд хэдэн удаа надад баригдсан. Xopмой султай бүр надад өвчин авч ирж өгөөд тэгээд салсан юм. Тэгж явж байгаад хоёр жилийн дараа дахиад л гэнэт гараад ирсэн.

Чамтай байх хугацаандаа дахиад хүүхэдтэй болсон тэр хүүхдээ хамаатныхаа ах эгчид өргүүлчихсэн гэж намайг дахин төөрөгдөлд оруулж би ч уяхан зөөлөн хүн болохоор тэгвэл хоёр хүүхэдтэй хүмүүс салаад дэмий эргэж нийлэе хүүхдээ эргүүлж авъя гэж ярилцаад буцаад л нэг гэрт орсон.

Тэгсэн хүнд хүнээр туслах шиг том буян байхгүй буянаа эргүүлж авалтай биш гээд хажуунаас нь л хаяа харах хувьтай болсон. Энэ үедээ спиралтай дахиж жирэмсэлж чадахгүй гэж намайг хуурсаар байгаад дахиад л жирэмсэн болсон доо. Ингээд гурван хүүхэдтэй болоод амьдралаа авч явахаар улам л хичээж эхэлсэн. Хадмындаа байдаг байлаа. Хэзээ ч миний төлөвлөсөнөөр явж байгаагүйг хэлэх нь зүйтэй байх.

Хамаатан садан гэрийнхнээсээ хол байж чадахгүй гэсээр байгаад би гэрийнхнийг нь хоол хүнсээр хангадаг болвоо… Нэг удаа цалин буух болоогүй мөнгөний боломжгүй үе байлаа. 9 сарын 1 дөхөж байсан, тэгтэл хүүхдийн багшид нь заавал үнэтэй бэлэг, цэцэг өгнө гэж тас гүрийгээд би ч тэгвэл утсаа ломбардаад аваад өгчих гэж утсыг нь тавиулсан. Тэгж явсаар идэх хоолноосоо ч дээшилж чадахгүй явсаар байгаад утас нь алдагдсан.

Тэрийг нь хэлтэл маш их уурлаж миний бүх юмыг минь гаргаж чулуудан гэрээсээ хөөсөн. Би ч гэртээ харьчихсан байж байгаад цагийн аясаар гурав дахь хүүхэд маань төрөх нь дөхчихсөн болохоор хүүхдээ бодоод буцаад очсон. Би хэд дэхь удаагаа ч уйчилсан юм бүү мэд, дахиад л уучлаад нийлсэн. Энэ хугацаанд бүр улам догшин айхтар болсон байсан, намайг барьж аваад шууд эмзэг эрхтэнрүү хэд хэд өшиглөөд хаяа бүр минийхээр явахгүй бол би хүүхдийг чинь яаж ч чадна шүү гэж сүрдүүлдэг болсон.

Бас л бөөн хэрүүл маргаан болж, би ч зөндөө асуудалд орж намайг хаяад бүх юмаа аваад явсан. Тэгээд дахиад л нэг жилийн дараагаас эргэж холбоотой болж эхэллээ. Би ч ажиглаад л байлаа, өөр нэг залуутай болжээ. Анх нийлж байхдаа фейсбүүкийн чатыг нь санамсаргүй бүгдийг нь гүйлгээд уншсан. Тэр дундаас нэг чат их сонирхол татсан байсан нь тэр холбоотой болсон залуугаас ирсэн миний хүү энэ тэр гэсэн чат намайг хөмрөөд л хаячихсан.

Түүнээс хойш би сэжиг аваад мэдээлэл цуглуулж эхэлсэн юм л даа. Өмнө нь тэр залуугийнд амьдардаг байсан, тэгээд ч болоогүй хэд хэдэн уулздаг байсан залуучууддаа хүүхдээ энэ чиний хүүхэд гэж хэлсээр байгаад над дээр аз нь таарч би гэндээд итгэсэн бололтой байсан. Надаас салсан байхдаа тэрэнтэйгээ эргэж нийлдэг байсан юм байна лээ. Хоёр дахь хүүхэд ч яг миний хүүхэд бас биш байж магадгүй болсон. Миний бодлоор надтай байхдаа зaвxaйрж явж өвчин авч ирж өгөхдөө тэр хүнээсээ олсон юм шиг байгаа юм. Гэрийнхэндээ бас л өөр хүний хүүхэд гэж ярьсан байсан.

Гурав дахь хүүхэд маань бол яах аргагүй яг намайг дуурайсан миний хүүхэд. Миний амьдралын зургаан жилийг маш xэpцгийгээр үрэн таран хийж намайг ашигласан ямар зэвүүн хүмүүүс вэ. Би шүүхээр явж гурван хүүхдэд эцэг тогтоох шинжилгээ хийлгэж өөрийнхөө охиныг өөр дээрээ авах боломж хэр байдаг бол. Энэ талаар мэддэг хүн байвал хэлж өгж туслаач гэж хүсэж байна. Мөн энэ атгаг санаатай хүүхнээс өшөөгөө авмаар, миний амьдралыг самарсан шиг нь өөрийг нь тэгмээр байх юм бачуураад болохоо байх нь ээ. Бүтэн нойртой хонохоо ч байлаа…

22 Comments

  1. Batzorig Dugerjantsan says:

    Сонин л юм, яаж толгой нь эргүүтэхээрээ 3 дахиа хамтран амьдарч байгаа юм бол доо

  2. Azaa says:

    Za shaagaad bgarai vlger vlger. Gants hvvhed deer bol malluulaad huurtaad suuchdag baij. Bvr 3iin 3hvvhed deer ter bolgond n chi uuchlaal itgeel te? Mongol erchvvd bol mash ih sanaa muutai tiim ymand hezee ch itgehgui chutgur sanaatai shde haltar novshnuud kkkkk.

  3. Kh says:

    Шүүхээр шийдээд хожлоо аваарай гэж хэлье. Чамайг өрөвдчилөө ямар тэнэг юм бэ

  4. pizda says:

    medrel sda be chi chn yaadag

  5. tulga says:

    kino kino
    odoonii ohiduud gej uneher buzar

  6. А says:

    Эцэг тогтоох шинжилгээ шүүх шинжилгээний хүрээлэнд 110,000 р цусаар авдаг. Шинжилгээ хийлгэсэн нь дээр. Сайн хүнийг муу хүн л муухай болгох юм даа

  7. А says:

    Эцэг тогтоох шинжилгээ шүүх шинжилгээний хүрээлэнд 110,000 р цусаар авдаг. Шинжилгээ хийлгэсэн нь дээр. Сайн хүнийг муу хүн л муухай болгох юм даа

  8. батаа says:

    za Ter huuhen ch aimr hun bn.chi ch bs genen bndaa. ymr ch tohioldold ter huuhnees bur musun holboogoo tasal. huuhdee avsan ch bai avaagui ch bai zaaval sal. bi iim huuhentei uchirch l bailaa. arai suugaagui salsandaa. holboogoo taslaad tsaashdaa amidral chin goe bolnoo

  9. Emily says:

    Ee burhan min iim bas tsairtsan hvvhen bdimu vsdeed chirchmeer hvvhen bnda

  10. Onoch says:

    Ай хөөрхий гэж энэ 7 хоног ядарсан эрчүүдиыйнх болтой.

  11. Mr says:

    Уг нь үр хүүхдээ гсэн сэтгэлтэй залуу бн. Эцэг тогтоолгоод хүүхдээ өөр дээрээ ав. Тэр эмэгтэйг заавал хорлох гээд хэрэггүй ээ. Муу үйл модон улаатай өөрийнхөө замаар яваг.

  12. Zewuun gichii ve says:

    Hi zaluu
    Hairan zaluu nas . Shuuhdeed etseg togtoolgood, yag uuriinhuu huuhdiig avaad zugeer l sal.

    Yun ushuu honzon , hun alj, shorond hatav. Uiliin ur, karma gej baidag yum !

    Naad baliar huuhen chin uudtei amidrahgui . Deer hun 650000* 3 gesen baina .

    Bi medehhui l dee, boldog bol , zugeer 3n huuhdiin usnees avaad , shuud DNK uguud, yag uuriinhuu huuhdiig medeheree salval.

    Chi shuuhdene geed , alban esoor suugaagui bizdee? 6 jil , telee hurga shig janhuurch amidarsnaa amidral, avgai nuhur geed baigaa yumuu ?

    Ahij naad buzar huuhenteigee ogt buu unt!!! Munguu sain huraa, zaigaa bari, huuli ch deer ochij zuvluguu av !!! Sanaatai hudul , ter l chinii ushuun avalt.

    Busdiig ni karma is bitch , naad gichii chin uudluhgui

  13. Ah says:

    Чи чинь өөрөө ямар дүүрчихсэн тэнэг вэ. Тэгээд бас их өс санамтгай. Тэнэг байсныхаа бурууг хүнрүү чихэж байгаа юм уу?

  14. Sisi says:

    27 хон насандаа ямар ч хогийн амьдрал туулаавдээ.Хар багаасаа наад унждаг юмныхаа гардаг шингэнийг сайн маллаж явж бай. Тэгээд л зальтай санаа нь явчихсан хүүхнүүдэд маллуулаад.
    Гэхдээ тэр хүүхдүүдийн буруу бол байхгүй. Эх шиг юманд нь л хамаг учир байгаа

  15. Ах says:

    Шүүхээр ороход чиний зөв болно. Өөрийн охиноо аваад сал.

  16. Guru says:

    tiim emegteitei niileed chi jargahgui ee, nasnii zaluud holdson chin deer. itgemtgii baihad ene meteer ahsiglah ems zunduu shvv. saitar zuvluud ugumz, holbogdoh hayagaa uldeegeerei,

  17. enhee says:

    чи л сул дорой эр хүн байна чамаар яаж бол яаж л тоглох юс байна доо бүх хүүхэд чинийх биш шүү нэг хүүхэд шинжлүүлхэд 650 мянга 3 хүүхэд бараг 2 сая болно

  18. 3 huuhedtei aaw says:

    Za neg yum helye daa. Er hun aguu bdag shuu. End huuhdiin buruu bhgui. Torson etseg n bish ch gsn osgoson etseg n shuu. 3huuhdee yaaj iij bgaad awaad naad huuhneesee sal. Huuhduudee awaad oor deeree saihan hun bolgoj osgoh ni naad huuhnees chn awch bgaa tom oshoo awalt chn shuu. Oir zuur jijig sajig yumaar buu hootsold. Holiig har alsiig bod zaluu mini

    • zaya says:

      yu hutsaad bgaan tgeed sadar gichiigiin olj irsen huuhdiig oor deeree awah ym bolj bainuu shuud sal hogshoon huuliarr yawhad yaachij bsn chinii taldl ergej huuhdee oor deeree awj huuhdiin uldej bui orchin ayuliin zereg gh met asuudliig hargalzan uzej yaawch naad huuhend chin uldeehgui erthen sal hogshoon tsaashid naad gichii chin zasrana gj tui mai shuuu amidraliig chin bur suiruulne

    • ДДД says:

      Энэ лав Бурхан багш өөрөө бичсэн байх аа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.