Дүүгээ яаж бие даалгах вэ?

Нас биед хүрсэн хүмүүс бүгд тус бүрдээ өөрийн гэсэн тогтсон үзэл бодолтой болсон  байдаг болохоор эхнэр, нөхөр л биш бол хамт амьдрахад их төвөгтэй. Фэйсбүүкийн зарим групп дээр 20-30 настай, ээжтэйгээ таарахгүй байна, эгч дүүтэйгээ таарахгүй байна гэсэн постууд их ордог.

Надад ч бас ийм нэг асуудал байна. Манай төрсөн эрэгтэй дүү одоо 25 хүрсэн хэрнээ нөхөр бид 2-ын хажуу өрөөнд хамт амьдраад л байдаг. Хоолоо хийлгэж идэж, аяга тавгаа заваартуулаад надад бэлдээд орхичихог, загнаад нэмэргүй. Тус нэмэр огт байхгүй, адаглаад дэлгүүрээс хүнс авахад ч ганц ч удаа дөхүүлээд өгөхгүй.

Аа харин авах юм байвал авчихна, мөнгө төгрөг нтр авсан бол буцааж өгөхгүй. Жаахан загнах юм уу, биеэ дааж амьдар гэхээр учиргүй эмзэглэж, гомдож тунирхана. Ах дүү, аав ээжид эгч намайг гэрээсээ хөөсөн гэж ирээд л ярьдаг. Уг  нь ажил хийдэг ч НДШ  төлдөггүй. НДШ 1 жил төлчих гэж гуйгаад барахгүй байна, НДШ төлбөл байрны урьдчилгаа бэлдэж өгөөд, тусад нь гаргамаар байна.

Ер нь нас биед хүрчихээд ээж аав, ах дүүгээ шимэгчилж паразиталж амьдардаг хүнд дургүй. Хүн ер нь хүнд гай болохгүй л амьдарч сурах хэрэгтэй, тэр нь өөрт ч амар, өрөөлд ч амар, нэр хүндтэй ш дээ. Байр авах боломж хүн бүрт байхгүй ч ядаж өөрийн чадлаараа байр түрээсэлж гараад, эрх чөлөөг мэдрээсэй гэж боддог.

Энэ тал дээj та бүхэн ямар үзэл бодолтой байдаг вэ, ийм асуудал тулгарч байсан бол яаж шийдэж байсан бэ? Эсвэл би жаахан хүлээцтэй байж, бие даахыг нь магадгүй 30 нас хүртэл нь харах уу?

9 Comments

  1. normal guy says:

    Ер нь бол солонгосын виз хөөцөлдөж байгаад явуулчуул хүн болоол ирнэ дээ . Хүүхдүүд бол гадагшаа явна гэхээр аймар дуртай л явна . Тэнд очоод жинхэн нусаа хацартаа нааж амьдрал үзээд ирэх биз . Тэгээд тэнд байх хугацаанд нь байнга мөнгө асуучих тэгээд өөрийгөө бас мэдрэнэ биз . Манайд бас яг ийм паразит байгаа гэхдээ хоол унд хийгээд танайхаас арай дээр байгаа болхоор байлгад бна .

  2. Иргэн says:

    Би эхнэрээ ба хадмуудаа паразиталж амьдардаг үеэлийн нөхрийг мэднэ. Өвчин тоочино, гадуур зугаалгаар яваад бэртлээ гэж орж ирнэ, өөрийн орон гэргүй, ажилгүй, нэг ч зоос олдоггүй, мөнгө зээлээд өгдөггүй, хадмууддаа туслах дургүй тийм паразит байдаг юм. Ийм юмыг хөөмөөр байна.

  3. Н says:

    Байна. Эхнэрийн дүү. Нхйз охинтой тусдаа амьдардаг. Ажил гол нь. Байнга мөнгө асууна. Худлаа үнэн юм яриад хадмуудаас тэтгэвэрийн хэдийг нь салгана. Эгчээсээ мөнгө зээлнэ. Өгч байсан удаагүй. Одоо тэгээд яалтай ч билээ дээ.

  4. Bay says:

    Huuguul yawuul chamd daraana bayarlana

  5. babe sda be says:

    arai2

  6. Бархас says:

    Хөөгөөд явуулаач. Гэрээсээ хөөсөн гээд шалчмганаад явж байг. Түр тэс өөрийнх нь өмнөөс уурла загна. 25 хүрчээд юу хуцаад байгаа юм

  7. Хохо says:

    Эрт явуул. 30 гарсан ч байж л бна. 40 дөхсөн ч бусдаас аваад л бна. Ингээд сурчихдаг юм бна лээ. Дээр нь эхнэр авна хүүхэдтэй юутай хээтэй нь тал талаас юмыг нь бэлдээд л бна. Хэний ч амьдрал юм. Өмнөөс нь гэрийхэн нь санаа зовоостой. Боловсрол мэдлэгтэй гадна дотно байж байчаад. Зовлон үзээгүй ядраагүй хүмүүс бэлэн юм дээр ийм болдог юм бна лээ шүү

    • Ххх says:

      Эрт шууд амьдралтай нь тулуул наад ац чинь сахар дуусдагыг мэддэггүй насан дээрээ яваа хүүр байна. Манайд нэг ийм хүн байсан юм ажил ганцааранг нь амьдруулсан хөөрхөн хүү болсон

  8. Zailuul says:

    Davartsan pizdak ve
    Huuguud yavuulaach
    Ugui gevel tureesnii mungu & hoolnii mungu geed avahgui yu !

    Chamd 3 sariin hugatsaa ubiquity, bairaa olood garaarai , uchnuun jil chamaig unegui tejeelee , odoo chadahgui l gehgui yu

    Chi harin sain nuhurtei yum ! Chi bish , nuhur chin end uug ni , ehneriin shimegch duu geed bichij shdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.