Ганц бие хүн богино насладаг гэж үнэн үү?

Дэлхийн бөмбөрцөгийн аль ч улс оронд хүн ам зүйчдийн гаргаж буй урьдчилсан мэдээ гэр бүл төлөвлөх бодлого ямар чиг хандлагатай байгааг тодруулах зорилготой байдаг гэнэ.Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 1960-аад оноос, Зүүн Европт 1980 оноос нийгмийн хамгийн чухал нэгж болох “Хууль ёсны баталгаатай гэр бүл”- ийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа нь төр засгийн удирдлагуудынх нь санаг зовоох болжээ.

Нийгэмд ганц бие хүмүүс олшрохын хэрээр төрөх хүүхдийн тоо ч буурдаг. Ийм шалтгаанаар Европын хүн ам тэр чигтээ хөгширч эхэлжээ.  

Нийгэмд ганц бие хүмүүс олшрохын хирээр төрөх хүүхдийн тоо ч буурдаг. 

Хамгийн сонирхолтой нь, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 36-60 насны ганц бие хүмүүс зуурдаар нас барах явдал гэр бүлт хүмүүсээс бараг 3 дахин их байдгийг олж тогтоосон байна.

Тухайлбал 1-3 хүүхэдтэй настай гэрийн эзэн, гоонь буюу эхнэрээсээ салаад ганц биеэрээ амьдарч буй эрчүүдийг бодвол 8-9 жилээр урт насладаг нь тогтоогдсон байна.

 Харин 1-3 хүүхэдтэй гэрийн эзэгтэй, эр нөхөргүй зожиг ганцаардмал эмэгтэйгээс даруй 2-4 жилээр урт насладаг болохыг ч олж илрүүлжээ.

Үүнээс санаа аван хүн ам зүйн эрдэмтэд “Эр эм аль нь ч ялгаагүй, орь ганцаараа бүү амьдар. Аль болох хань ижилтэй болохыг хичээ. Өөрийн ая тухыг чухалд бүү үз. Харин бусадтай тэвчээртэй зохицон амьдрах чадварт суралц” хэмээн зөвлөсөн байна.

1 Comment

  1. hi says:

    gants biye humuus zojig, setgeld n taarah zuilgui sonin boldog yum bna le

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.