Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй. Хариуцлага танаас нэхэж л ирдэг шүү!

Герман нөхөртэй хуурай эгч минь байдаг. Нэг хэсэг гадаадад амьдарч байхдаа эгчтэй их дотно байдаг байлаа. Тэднийх тухайн үед 2 хүүтэй байсан. Гэр нь жаахан зайтай тул очвол ихэвчлэн хонож таарна. Гэтэл тэдний гэр бүлээс анзаарсан зүйлс намайг их гайхшруулж билээ.

Эгчийн нөхөр маш завгүй, удирдах албан тушаалтан. Гэхдээ гэртээ зарцуулдаг цаг хуваариа ягштал барьдаг хүн байсан. Өглөө ажилдаа явахаасаа өмнө хөвгүүдтэйгээ заавал 30 минут машинаар юмуу дээш доош гүйж тоглодог. Орой бас ажлаас ирээд заавал 1 цаг орчим тоглоно.

Гэртээ ирэхдээ маш цоглогоор аав нь ирлээ гэж хашгирсаар орж ирдэг. Ажлынхаа стрессийг үүдэндээ хаядаг. Хагас бүтэн сайнд заавал хүүхдүүдээ дагуулж амьтны хүрээлэн юмуу гэрийн ойр байх цэцэрлэгт хүрээлэнрүү дагуулж агаар салхинд гарна. Хүүхдүүддээ уйгагүй юм тайлбарлаж өгнө.

Хүүхдүүдийнхээ хоолыг сардаа 1 удаа амралтын өдрөөр эхнэртэйгээ хамжаад бүгдийг нь өдөр өдрөөр нь гаргаад, хоол бэлтгэхэд амраар бэлдээд хөлдөөчихдөг байсан. Орц найрлага амин дэмд их анхаарна. Хүүхдүүд нь их өсгөлүүн биетэй. Телевизор таблет өдөрт 20-30 минут лимиттэй л үздэг.

Тав дах өдрийн орой хүүхдүүдээ хүнд харуулаад эхнэрээ дагуулаад болзоонд заавал явна. Төрсөн өдөр, хуримын ой, тэмдэглэлт өдрүүд, Монголын баяр ёслолыг хүртэл ёс төгөлдөр цааргалалгүй тэмдэглэж өнгөрүүлнэ. Гэртээ гэр бүлдээ зарцуулдаг цагаа маш сайн тооцож чанартай байдаг.

Нэг удаа айлын хүн хүүхдүүдэд нь буу бэлгэлэхэд их уурлаж яагаад ийм хүчирхийллийн тоглоом хүүхдэд өгдөг юм бэ гэж толгой сэгсэрсээр тоглоомыг нь далд хийсэн. Жижиг юманд сүржин загнасан юм шиг харагдавч бүх л зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг түүнээс хараад ойлгох шиг.

Хэдий аав минь хүүхдүүдтэйгээ харьцангуй их харилцдаг, асуусан болгонд тэвчээртэй тайлбарлаж өгдөг байсан ч гэлээ герман нөхөр шиг яс тас хуваарьтай байгаагүй. Дадал зуршлыг хүнд багаас нь суулгаж өгөх, бүтээмж өндөр байх нь улс орны хөгжилтэй яалтчгүй хамааралтай юм байна лээ.

Хөгжилтэй оронд урдах ажлаа л хийж байвал эдийн засгийн дарамт бага байдаг. Энэ нь стрессийг маш ихээр бууруулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон боломжийг бий болгодог. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж амарч сурснаар эргээд ажлын бүтээмж нэмэгдэнэ.

Хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрүүлэхийг илүүд үзнэ ээ. Байнга хамт байхдаа биш. Ажил хөдөлмөр хийж эдийн засгийн %-д эрх чөлөөтэй байх нь чухал. Хүүхэдтэйгээ хамт байх үедээ жаахан гэж гололгүй сайн ярьж, ертөнцийг нь сонирхож хамтдаа нэг хийдэг юмтай болвол хэн хэндээ хэрэгтэй.

Хүүхэд өсгөхөд аав ээжийн оролцоо адил тэнцүү чухал. Манай зарим аав нар хамаг юмаа ээжид найдаад гэр доторх амьдралаа орхичихдог талтай байдаг шүү. Тэгээд бас их ганцаардмал байдаг шиг. Хүний нэн тэргүүнд тавих зүйл бол гэр бүл. Тэр дундаа эрүүл харилцаатай халуун дулаан гэр.

Манайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйлс харьцангуй их болж байгаад талархаж байна. Ер нь амралтын өдрөөр хүүхдүүдээ аваад л уулруу алхчихдаг байхад зарлага гэхээр зүйл бараг гарахгүй дээ. Ус идэх юмаа бэлдээд л гарна. Хүмүүжил болоод бие сэтгэлийн хувьд маш сайн амралт болно.

Хамгийн сүүлд нэмээд хэлэхэд эгч маань ахаар тоглож, дахиад жирэмсэн боллоо гэтэл ухаан алдаж унах дөхсөн. Тэгээд тоглосныг мэдсэн хойноо Хайраа одоо хоёулаа болъё одоо үлдсэн насаа жаргаж амьдрахаа бодъё гэсэн гэнэ лээ. Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй. Хариуцлага танаас нэхэж л ирдэг шүү!

SOURCE: FB

4 Comments

  1. baagii says:

    Зөв зүйл бичсэн байна шүү баярлалаа хөө

  2. toogoo says:

    Manaih 3 huuhedtei 35 nastai ger bul. deerhiin adilaar huuhed gargah burd hariutslaga nemegddeg bolohoor odoo bolson uldeh nasaa jargaj ongorooy l gej bodoj bga daa.

  3. ganhuu says:

    huuhed hunsteigee irdeg gdg n unen… huuhed irj bgaatai holbootoi hosuudiin hariutslaga ihseh n bas l unen…
    tiiim blhr mongol ahuin humuujil, americ, europ humuujil gj tustaa zuils… gadniihan iim tiim gd blgui mongol humuujleeree huuhdee osgoh n bidend heregtei…

  4. Хүнc says:

    Яагаад ийм чухал юм дээр хэн ч бичихгүй бгаа юм бол? Секс.мn д хамаагүй гэх гэж бгаа бол секс хийж бж л хүүхэд гардаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.