Хаврын улиралд үр тогтох магадлал өндөр байдаг

Эр хүний бэлгийн эсийн чанар гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хамгийн өндөр чанартай байдаг.

Харин бэлгийн эсийн агууламж багатай эрчүүдийн хувьд энэ үйл явц нэлээн хожуу буюу намар хавьцаа болдог байна. Тухайн эрэгтэй хүүхэд хийх магадлал жилийн тодорхой нэг улиралд нэмэгддэг аж. Ийм дүгнэлтэд Израилийн Бен-Гурионы их сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Тэд Израилийн нэгэн нөхөн үржихүйн эмнэлэгт агуулагдаж буй донор эрчүүдийн 6400 гаруй үрийн шингэнд судалгаа явуулав. Голчлон тэд идэвхтэй бэлгийн эсийн тоо, тэдний хэлбэр мөн ялгаран гарч буй үрийн шингэний хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг анхааран үзжээ.

Ингээд эрдэмтэд эрчүүдийн дийлэнх нь хавар цагт хүүхэд хийх боломж, чадвар өндөр байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр төлөө үлдээх хүсэлтэй эрчүүд хүүхэд хийх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хорт зуршлаасаа татгалзан биеийн тамираар хичээллэх ёстой.

Comments are closed.