Хэн нэгэн

Кинон дээр гардаг шиг дунд сургуулийн гурвалжин хайр үнэхээр болдог гэж үү. Тиймээ болдог. Болох болохдоо бүр киноноос ч илүү. Би ч бас тэр гурвалжин дотор байж л байлаа. 15, 16 насандаа найз минь анх сайн охиноо надад харуулж байсан юм. Бусад шиг л хөвгүүд бас охин. Найз тэр охиныг хараад танилцах битгий хэл зүг буруулан гүйдэг байсансан. Би харин сайн биш болхоор юу ч бодолгүй яаж ийгээд танилцаад авсан. Тэгээд яваандаа найз минь ч танилцаж нэгнээ мэддэг болсондоо. Тэр гэхдээ ганц ч үг сольж чаддаггүй хэвээр. Тэгээл хүүхдийн гэнэн бодлоор чи л намайг нийлүүлж өг гэж шална. Ямар юмаараа нийлүүлэх вэ дээ. Би ч гэж ок андаа асуудалгүй гээл одоо өөрийгөө юу гээд бодцын. Дурлалын бурхан юм уу хаашаан. Энэ 2-г нийлүүлнэ гээд нийлүүлчихдэг. Ямар үнээнд бух тавьдаг шиг хүчээр нэг хашаанд хийх биш хаха.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

Тэгээл орой байрны гадаа нь очоод би дуудна. Тэр охин гараал ирнэ. Гарч ирэх болгондоо үсээ угаагаад нээх гоё нойтон үс, шампунь, сүрчигний холилдсон үнэр үнэртүүлээл. Тэгээд гараад ирхийг нь холоос хараад найз ум хумгүй хаашаа ч юм гүйгээд алга болно. Тэгээд айлын охин дуудаж гаргаж ирчээд ор ор гэлтэй биш гээд түүнтэй дэмий балай элдэв юм яриад бараг үүр цайтал сууцгаана. Юм ярьж байгаал байс гээл найзаа магтсан үг хавчуулаастай. Тэгээл тэр чи одоо найзынхаа шүтэн бишрэгч юм уу гээл нээх гоё инээмсгэлдэгсэн.

Мэдээж хэрэг ингэж явсаар өөрөө ч мэдэлгүй түүнд сайн болчихсон. Тэгээд яаж найздаа  би түүнд сайн гэж хэлэх вэ дээ. Найз минь хамгийн сайн найз. Харин тэр охин бол анхны минь хайр. Аль аль нь надад эрхэм. Би алийг нь ч алдхыг хүсээгүй. Найздаа сэтгэлээ илчлэх санаанд орсон бүх зүйлийг хэлж хийлгэнэ. Цонхных нь доор зүрхэн гал асаа. Өглөө тэдэн цагт хичээлдээ явдын. Үүдэнд нь цэцэг үлдээ гээл. Мөнгөгүй бацаан нар мөнгөө нийлүүлээд л найзын өгөх янз бүрийн юмыг хамт явж авна. Тэр болгонд дотроо уур хүрдэг л байлаа.

Харин охин бид 2-н найзын харилцаа улам бэхжин зузаарсаар. Сүүлдээ найзгүй ч ганцаараа очоод, эсвэл тэр дуудаад гадуур юм ярьж алхана. Түүнд сэтгэлээ илчилж чадахгүй хойно тэгээд ч болов сэтгэлээ тайтгаруулдаг байж дээ. Бид 2-н харилцаа хөндлөнгийн хүн хархад үерхэж байна гэхээр дотно болчихсон. Юу ч бодолгүй гадуур хамт ярилцаад явж л байна, даарвал цамцаа өгнө, манай гэр хол ч орой гадуур явах болбол гүйж очоод гэрт нь хүргэж өгнө. Ганц нэг удаа тэгэж яваад танихгүй ах нарт ч зодуулаал тэр уйлаад болиоч гээл хөгтэй юм их болноо. Тэр бид улам ойртож байхад найз бид 2 улам хөндийрөөд л. Найз мэдээж уурлалгүй яахав. Зүгээр л найзууд гэж 1000 хэлсэн ч хэн ч итгэхгүй. Найз ч итгэхгүй юм чинь аргагүй дээ. Охин бид 2 олоон жил найзалсан. Оюутан болоод ч яг л тэр хэвээрээ найзлаж нөхөрлөж хамтдаа шөнөжин юм ярьж суусаар. Бүр хамт голын усанд ч орно, 2-уулахнаа амралтанд ч явна. Гэхдээ л би сайн гэж хэлээгүй. Тэр мэддэг байсан байхаа. Найз бид 2 харин хуучин шигээ нөхөрлөсөөр. Би аль алийг нь аваад үлдчихлээ л гэж бодсон. Охины араас олон залуус гүйнэ. Хардаж намайг энд тэнд барьж авна. Зодолдоод л өнгөрнө хөгтэй гэж.

Оюутан байхад тэр өөр залуустай үерхэнэ. Гэхдээ л тэднээс илүү надтай цагийг өнгөрөөнө. Бүх юмаа ярьна. Хааяа уйлаад л ирнэ. Найз ч бас олон охинтой үерхсэн. Би гэхдээ найзыгаа магтсан хэвээр л. Та 2 минь нийлчээч гээл. Охин чи наад яриагаа ерөөсөө болихгүй юмаа. Найзыг чинь чамаас сонссоор байгаад сайн билүү гэж бодхоор олон жил ярилаа гээл инээнэ. Нэг сайхан зуны шөнө юм ярьж суусаар үүр цайдгийн шахуу “ингэхэд чи надад сайн юм уу” гээд гэнэт асуудым даа. Би балмагдаад “гүй ээ хэн тэгэж байна” гэхэд зүгээр л манай найз охид үргэлж чамайг надад сайн байх. Тэгээд ч та 2 нийлбэл яааг таарах гоё хосууд болно.

Яагаад ингээд яваад байдын гээд байдаг юм. Чи надад сайн биш нь харамсалтай. Би бол чамд аймар сайн ш дээ. Бараг хайртай байхөө гээл доошоо хараад хэлдийм даа. Миний тархи ёстой гавал дотроо эргэлдээд зүрх цээжин дотроо үсчээд. Хамгийн тэнэг нь би юу гэсэн гээч. Аан манай найз л чамд сайн ш дээ гэсэн гэхээр ёстой хөлдүү төмс шүү. Тэгээд охин надруу нээх сонин харснаа удаан гэгч нь уруул дээр үнсээд баяртай. Дахиад уулзахгүй ээ чамтай гээд л гэрлүүгээ орчихсон. Би ч угаасаа энэ нь дээр биз дээ гээл орцноос нь гараад ирсэн найз зогсож байсан. Юу юугүй л нүүрэн дундуур буулгаад авдын. Яаж байгаан гэсэн та 2-г харсан шүү гэхээр нь хөгшөөн зүгээр л найзууд ш дээ гэхэд худлаа.

Чи анхнаасаа хайртай байсан биз дээ. Мэдэхгүй гэж бодоо юу. Тэгээд ч чи өдий хүртэл нэг ч охинтой үерхэж байгаагүй. Унтаж хэвтсэн охид чинь ч яахав. Чи зүгээр л унтаж хэвтдэг болхоос нэгэнтэй нь ч тэрэн шиг цагийг өнгөрөөдөггүй. Муу новш гээл элдвээр хэлээл хараагаал. Би чимээгүй л байсан. Балай юм нь бүгд үнэн. Тэгээд бүр яг тэр үед толгойд түрүүний үнсэлт л бодогдоод байсан юм. Тэгээд л найз яваад өгсөн. Одоо найз минь ч байхгүй, өнөө охин ч байхгүй. Надад аль нь ч алга даа. Гэхдээ нэг сайхан юм нь би хэлсэн дээ хүрсэн юм шиг байгаан. Учир нь одоо тэр 2 минь 2 хүүхэдтэй сайхан гэр бүл болсон доо…

4 Comments

  1. Ok says:

    Ter 2 n hoorondoo suugaa yu? Chi mundag sain nzn bnaa

  2. Ккк says:

    Со савангийн дуурь шиг шалчиганасан п..зда вэ

  3. hi says:

    mundag naiz

  4. зочин says:

    гоё юм аа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.