Амбер Хёрд жүжигчний карьераа зогсоож, амар тайван амьдрахаар Испани руу нүүжээ

Амбер Хёрд болон Жонни Депп нарын шүүх хурал дэлхийн анхаарлыг татаж, хамгийн том шуугиантай сэдэв болоод байсан билээ. Тэрээр шүүх хуралд ялж чадаагүй бөгөөд үүнийг даган маш олон асуудлууд урган гарч ирсэн гэж хэлж болно. Дүр бүтээгээд байсан “Aquaman” киноноос нь хасахыг үзэгчид шаардаж, түүний жүжигчний карьер ихээхэн эрсдэлд орсон юм.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

Харин Амбер энэ бүхнээс холдож, ардаа үлдээхээр шийдэн жүжигчний карьерээ завсарлуулан Мадрид хотноо охины хамт нүүн очжээ.

Амбер Хёрдын нэгэн нэрээ нууцалсан найз “Тэр Испани хэлтэй болохоор тэнд амьдрахал ямар ч асуудалгүй, дээрээс нь их жаргалтай байгаа. Энэ бүх дуулиан, шуугианаас хол охиноо өсгөх нь мэдээж зөв санаа байсан. Тэр эргээд жүжигчний ажилдаа эргэн орохоор яарна гэж би бодохгүй байна. Гэхдээ зөв цаг нь ирвэл болох л байх” хэмээн мэдээлсэн байна.

Өдгөө 37 настай жүжигчин Амбер Хёрд Калифорни мужид байх өөрийн байшингаа шүүх хурлын дараа зарсан юм. Түүнээс хойш тэрээр хэвлэл мэдээллийн хараанд дахин өртөөгүй бөгөөд одоо амар амгалан, тайван амьдрахыг хүсэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.