Зөв гэж бодсон 5 үйлдэл-эмэгтэйчүүд таныг үзэн ядахад хүргэдэг

Байнга хийдэг үйлдлүүдээрээ өөрийн зөв гэж ялсан тохиолдол байгаа юу?

Уучлаарай, буруу. Бодит байдал дээр таны зөв гэж бодсон үйлдлүүд найз охидыг чинь галзууруулахад ганц хуруу дутуу болгож мэднэ.

Жишээ нь: Түүний стилийн биш үнэт эдлэл авч өгөх, цагаа олоогүй романтик сюрприз барих, түүний асуудлыг шийдэх гэж улайрах /зүгээр л тэднийг сонсох нь илүү дээр/. Гэвч эдгээр үйлдэлд эмэгтэйчүүд шууд биш ч битүү утгаар дургуйцлаа илэрхийлдэг. Гаднаа тайван зүгээр гэж өнгөрч байгаа ч дотор нь гал асан, галзуурах дөхөж байдаг байна.

Философичдын судалснаар 2 өөр хүн тэр тусмаа эсрэг хүйстний хүмүүсийн юмыг хүлээн авах байдал маш өөр бүр эсрэг тэсрэг байх тохиолдол их байдгийг илрүүлсэн байна. Тиймээс таны маш их бэлдэж, их зүйл хүлээн хийсэн үйлдэл чинь сэтгэл гонсойлгохоор үр дүнд хүрэх магадлал их байдаг байна. Гэхдээ таны зөв гэж бодсон үйлдэл түүний хувьд ихэнхдээ зөв байж болох ч дараах цөөн хэдэн үйлдлийг хийхдээ алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэй.

  1. Түүнд үнэт эдлэл худалдаж авах
    Бараг бүх эмэгтэйчүүд “би үнэт эдлэлд хайртай” гэж хэлдэг. Тэглээ гээд бүх гялалзсан үнэт эдлэл болгонд хайртай гэсэн үг биш. Залуус “үнэт эдлэл л байхад хангалттай гэж боддог” философичдын судалгаагаар энэ нь буруу болох нь нотлогдсон ба тэд хэлэхдээ “Эмэгтэйчүүд үнэт эдлэлийг маш их голж шилдэг, хэрвээ та түүнийхээ яг ямарт нь дуртай, ямрыг нь зүүдэгт анхаарал хандуулаагүй бол таны маш их бэлдэж байж авсан бэлэг түүний сонирхлыг татахгүй байх болно.
    Хэрэв таны найз бүсгүй таны хувьд маш чухал бол түүнийхээ юу зүүх дуртай, ямар хэлбэрт нь илүү дуртай, алт эсвэл мөнгийг илүүд үзэж байна уу зэрэг нарийн мэдээллийг цуглуулсны дараа үнэт эдлэлээ сонговол таны хичээж байж бэлдсэн үнэт эдлэллийн бэлэг сэтгэл гонсойлгохоор үр дүн гаргахгүй гэдгийг амлаж байна.
  2. Түүний асуудлыг шийдэх гэж оролдох
    Түүний асуудал цоорхой сав суулга, зураг өлгөх эсвэл аалз зэрэг биш бол тэр танаар өөрийн асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэхгүй. “Яг энэ асуудал дээр эмэгтэйчүүд болон эрчүүд маш их ялгаатай” гэж сэтгэл судлаачид хэлсэн байдаг. Тэд хэлэхдээ “Эмэгтэйчүүд сэтгэлээр унахдаа, өөрийн энэ байдлыг бусдад сонсгож хүчин төгөлдөр гэж батлуулахыг хүсдэг”. Жишээ нь тэр өөрийн найзууд эсвэл хамт ажиллагсадтайгаа асуудалтай болвол өөрийн бодол хүслээ илчлэхийг хүсэхээс биш гарах арга замыг хайдаггүй. Энэ үед зүгээр л түүнийг сонсон түүнтэй санал нэгтэй байгаагаа хэлэхэд хангалттай.
  3. Түүнийг бэлгээр булах
    Энд сайхан хүзүүний зүүлт байна, тэнд гайхалтай сарнай байна – тэд бүгд гайхалтай. Гэтэл хувцас, хүзүүний зүүлт, үнэртэн, бусад янз бүрийн жижиг сажиг зүйлээр довтлох нь ухаантай бус үйлдэл. Таны бүсгүй энэ олон бэлэгний давалгаанд дургүй байх дараах шалтгаанууд байна.
    Философичдын хэлж байгаагаар хэт эрэгтэйлэг зан чанар гарган түүнийг удирдахыг оролдох, ялангуяа тэр өндөр цалин хангалттай санхүүгийн бат суурьтай бол таны бэлэгний цуваа амжилтанд хүрэхгүй гэжээ.
    Өөрөөр хэлбэл таны хичээл зүтгэл түүнийг маш их өртэй буюу их зүйл буцааж өгөх хэрэгтэй гэсэн дарамтанд оруулдаг. Ихэнх эмэгтэйчүүд ийм байдалд орохыг хүсэхгүй, зүгээр л нэг алхмын ард байхыг хүсдэг.
  4. Урилгагүйгээр шүршүүрт үсрэн орох
    Бүсгүйчүүд шүршүүрт орж байхдаа бүгд тачаангуй байдаг ч 20 минутын дараа бүх зүйл өөр болно. Тэд хөлний үсээ хусах мөн бусад нууц хэсэгт анхаарал тавьж эхэлдэг. Романтик үйлдэл цагийг нь товлоогүй гэнэтийн байх тусмаа гайхалтай байдаг ч энэ удаа тийм биш гэдэгт итгээрэй. Таныг өөр нөхцөл байдалруу чирэн оруулахад та хэр дуртай байх бол. Өөрөөр хэлбэл түүний ямар ч бэлтгэлгүй байх үед хийсэн үйлдэл чинь хүлээж байгаагүй муу үр дагавар дагуулах магадлал өндөртэй.
  5. Түүнд маш их анхаарах
    Анхаарлын төвд байж бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дургүй хэн байхав. Гэхдээ бүх зүйл хэм хэмжээтэй байдаг. Та түүнд анхаарал тавьж асуулт болон анхаарал тавьсан үгүүдийг урсгаад ирэх тэр үед таныг дүгнэх түүний дүгнэлт таны хүсээгүй байдалд хүргэнэ. #Өөрөөр хэлбэл та түүнд хэт санаа тавьж байгаа чинь та түүнийг удирдахыг хүсэж байгаа эсвэл та хэт их хартай гэсэн дохиог өгж эхэлдэг.

Та эдгээр үйлдлүүдийг хийж байгаа биш биз. Таны зөв гэж бодсон үйлдэл бусдын хувьд зөв байх албагүй гэдгийг бодож байх хэрэгтэй. Танд амжилт хүсье!

Бүх эрчүүд жентелмэн байх эрхтэй.

SOURCE: bro.mn

2 Comments

  1. Агуу says:

    Ссайн байн уу нэг тийм нууц хүсэл төрөөд хэдэн жил болж байна эхнэрээ өөр эрээр эзэмдүүлээд хэрхэн таашаал авч байгааг нь хармаар санагдаад байдаг. Та бүхэн дотроос ийм үйлдэл хийж үзсэн хүн байна уу ? Гол асуудал нь дараа нь хэвийн байдалдаа байж чадах үгүйгээ мэдэхгүй болохоор унтрах хүртэл нь хүлээсэн нь дээр үү ? Айлын эхнэрийг нөхрийнх нь хажууд бавж байсан хэнэггүй эрчүүд байна уу? бас нөхрийнхөө хажууд бавалцаж байсан жаатай хүүхэн байвал санал хэлээрэй

  2. Агуу says:

    Ссайн байн уу нэг тийм нууц хүсэл төрөөд хэдэн жил болж байна эхнэрээ өөр эрээр эзэмдүүлээд хэрхэн таашаал авч байгааг нь хармаар санагдаад байдаг. Та бүхэн дотроос ийм үйлдэл хийж үзсэн хүн байна уу ? Гол асуудал нь дараа нь хэвийн байдалдаа байж чадах үгүйгээ мэдэхгүй болохоор унтрах хүртэл нь хүлээсэн нь дээр үү ? Айлын эхнэрийг нөхрийнх нь хажууд бавж байсан хэнэггүй эрчүүд байна уу? бас нөхрийнхөө хажууд бавалцаж байсан жаатай хүүхэн байвал санал хэлээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.