Эр хүний бахархлын талаарх 9 гайхалтай баримт

Техасын Их Сургуулийн доктор Сонстейны ярьснаар бие зассаны дараа шээсний үлдэгдэл давсагны U хэлбэрийн хэсэгт үлдэж өмднийхөө цахилгааныг татсны дараа дэлхийн татах хүчнээс шалтгаалж гадагшлах тал их ажиглагддаг талаар дурджээ. Үүнээс үүдэлтэй шээсний урсан гарах хүч багасах, шээс дусагнах зэрэг асуудлууд бий болдог гэсэн байна.

Нас яваад ирэхээр ийм асуудлуудтай тулгардагч, зарим тохиолдолд залуу хүмүүст тохиолддог. Ийм асуудалтай тулгарч байсан бол битгий санаа зовоорой бид танд дараах 8 төрлийн эрхтний хачирхалтай зүйлсийг засах болон ойлгоход чинь туслахаар бэлдлээ.

Секс хийж дууссанаас хойш яагаад үрийн шингэн бага зэрэг ялгардаг вэ?
Шээс дусагнахтай адил үзэгдэл юм. Дур ханаснаас хойш цөөн минутын дараа дэлхийн татах хүч болон өөрийн зуурамтгай чанараас хамаарч хожимдон 1-2 дусал ялгардаг. Үүнд санаа зовох шаардлагагүй учир нь бүх эрчүүдэд тохиолддог.

Нойтон үедээ эрхтэн яагаад жижигэрч агшдаг вэ?
Хүйтэн агаараас болж эрхтэн ингэж агшдаг. Нойтон байгаатай тийм ч холбоотой биш. Докторын хэлж байгаагаар таны хуухнаг маш мэдрэмтгий булчингийн эсүүдээс бүрддэг. Төмсгөнд температурын тодорхой нөхцөл шаардлагатай байдаг учир таны бие махбод гадаад орчинтой дасан зохицохын тулд төмсгийг хурааж илүү дулаан байлгах хариу үйлдэл үзүүлдэг. Харин халуун дулаан үед таны төмсөг илүү сул унжсан байдалтай байх болно.

Найз чинь өглөө бүр яагаад боссон байдаг вэ?
Өглөө эрт эрэгтэй хүний тестостерон /эр хүний бэлгийн даавар/ оргил цэгтээ очдог. Үүнээс шалтгаалж өглөө эрт эрчүүд бэлгийн харьцаанд орох сонирхол өндөр байдаг. Гэхдээ нас яваад ирэхээр энэ үзэгдэл ажиглагдахаа больж сүүлдээ огт байхгүй болдог.

Зарим эрчүүдэд яагаад нойтон зүүд их зүүдлэгддэг вэ?
Энэ бол цэвэр тестостерон /эр хүний бэлгийн даавар/-ы хийсэн ажил. Таны унтаж байхад түүний ялгарал дээд түвшиндээ хүрснээс болж нойтон зүүд зүүдлэгддэг. Мөн олон өдөр дур ханаагүйгээс болж бие махбод чинь хөгшин үрийн шингэнг гадагшлуулан шинэчлэх шаардлагатай болсноос үүдэж үүсдэг.

Заримдаа морь харахад яагаад олон тийшээ цацарч шээс гадагшилдаг вэ?
Секс хийсний дараа, гар хангалга хийснээс хойш эсвэл унтахаас өмнө гадагшлуулсан – унтаж байхдаа үрийн шингэн ялгаруулснаас үүсдэг. Таны шээсний сувганд үрийн шингэний дусал, үлдэгдлүүд үлдсэнээс болж олон салаа шээдэг. Харин удаан хугацаанд энэ нь үргэлжилбэл таны шээсний сувганд шархлаа бий болcны дохио.

Яагаад эрхтэн боссон үедээ маш том болж бусад үед жижигхэн байдаг вэ?
Эрхтэн боссон үеийн 2 төрөл байна. Жижиг байж байгаад хэмжээ нь том болдог, том чигээрээ хэмжээ нь бага зэрэг өөрчлөгдөн хатуурдаг гэсэн 2 төрөл. Жирийн үед жижиг байдаг эрхтэн хатуурч боссон үедээ хатуу байдлаа удаан барьдаг. Харин жирийн үедээ том урт байдаг эрхтэн боссон үедээ хатуу байдлаа удаан барьж чаддаггүй. Үүний учир нь генетиктэй холбоотой.

Та юу идэж ууснаас үл шалтгаалан шээс яагаад шар өнгөтэй байдаг вэ?
Шээс нь urobilin /шээг/ гэдэг химийн бодис агуулдаг учир шар байдаг. Хэрэв та ус сайн уусан, эрүүл байгаа үед таны шээс илүү тунгалаг гарах болно.

Загас наадуулж байх үед заримдаа яагаад эрхтэн босдоггүй вэ?
Ийм тохиолдол таны тархинаас үүдэлтэй бий болдог. Стресс, сэтгэлийн дарамт, гутралын үед их ажиглагддаг. Үүнийг шууд эмчлэхэд тийм ч амар биш. Урт хугацаанд сэтгэл санаагаа эмчилснээр илүү дээр үр дүнд хүрэх боломжтой. Зарим эрчүүд үүнээс сэргийлж эм хэрэглэж босгодогч урт хугацаандаа муу үр нөлөөтэй.

Дараагийн дугаарт эрхтэн болон таны бэлгийн амьдралд тустай олон зөвлөгөөг хүргэх болно. Өөрт хэрэгтэй зүйлсийг мэдэж, чухал гэсэн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.

SOURCE: bro.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.