Намайг хаяад явсан эхнэрээ гундуу явааг нь харах үнэхээр хэцүү санагдлаа

Намайг шоронд ороход намайг хаяад явсан эхнэр байсан хүнтэйгээ өнөөдөр яг халз таарлаа. Хөөрхий тэр эмэгтэй гундуу царайтай, тааруухандуу хувцастай, хумс нь халцарч хугарсан , гараараа хальт гар бариад гараа нууж байна лээ.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Гар барихад л гарын алга эвэршиж арзайсан нь мэдэгдэж байна лээ. Тогооч юм уу, эсвэл гэрийн ажилдаа нухлагдсан байж магад. Намайг бодвол боловсролтой, боломжтой айлын эрх танхи, гэрийн ажил мэдэхгүй ихэмсэг, ганган хээнцэр явсан эмэгтэйг надаас салсанаас хойш амьдрал арай л их нухлаа юудаа гэж бодогдлоо. Ганц хоёр үг солиод зугтаах шахуу гүйгээд яваад өгсөн.

Бид оюутан байхаасаа үерхэж сургуулиа төгсөөд нэг гэрт орсон. Би барилгын бригада байгуулж шинэ барилгын гадна пасат хийдэг байв. Овоо явж байгаад гайтай тэр өдөр нэг залуу маань барилга дээрээс унаж маш хүнд гэмтсэн. Ингээд шүүх цагдаа, эмчилгээ гэж жил гаран явахад миний гэсэн бүх хөрөнгөө нөгөө залуугийнхаа эмчилгээ, нөхөн төлбөрт зарцуулаад дууссан. Жилийн дараа нөгөө залуу маань нас барж миний хэрэг хүндрэн 1.6 жил хорих ял авсан. Би ямар ч хөрөнгөгүй, орох оронгүй ч үгүй болсон. Энэ хооронд эхнэр намайг орхин явсан. Би шоронгоос гарч ирээд эргэж нийлье гэж мөн ч их гуйсан, сөгдсөн. Гэтэл аав нь намайг шоронгийн тав зайл гэж хөөж, ээж нь надруу гуйлгачингаар нь дуудаж нүүрлүү минь нулимж билээ. Одоо ч тэр доромжлол нь нүдэнд харагддаг. Хөдөө байдаг муу ээж минь надаас болж мөн ч их зовсондоо хөөрхий.

Би 4 жилийн дотор хөл дээрээ боссон. Барилгынхаа чиглэлээр дахин пасатны ажлуудаа ХАБЭА аа яс сахиж осолгүй хийж 120-д залуусыг ажлын байраар хангаж мөрөөдлийнхөө байранд орж, мөрөөдөж байсан Lexus 570 аа авч унасан. Надад хор шар байсан, үнэхээр хөдөлмөрлөж, цаг наргүй зүтгэсэн. Одоо бодохнээ сэтгэлийн гүнд үлдсэн гомдолдоо хурцлагдсан юм шиг байгаа юм.

Би гэхдээ энэ эмэгтэйд хэзээ ч гомдож байгаагүй. Би маш их хайртай байсан. Үүнээс болоод ч тэр үү, би одоо болтол ганц биеээрээ л явж байна. Би маш сайн нөхөр байх гэж хичээдэг байсан. Харин эхнэр намайг шоронд байхад нэг залуутай суусан, хүүхэдтэй болсон гэж сураг гарч байсан. Гундуу явааг нь харах үнэхээр хэцүү санагдлаа.

17 Comments

  1. Ungu ijil says:

    Bi ene niitleliig unshsan chin nulims yahiin argagui garchihlaa. Namaig amidraldaa aldaj onood, bairaa aldahad manai ehner bas namaig 5 jiliin umnu hayaad yavsan. Ter uyed manai ehner tsalin undurtei, salbariin zahiral bolood baisan yum. Yer ni eregtei hun mungutei bolvol ger buldee yum avch uguhiig boddog, emegtei hun mungutei bolvol uurt ni er hun hereggui gej boddog gedeg unen yum shig baina lee. Shine iphone garah bolgond ehnertee l avch uguud uuruu huuchin utsiig ni baridag baisan. 1 jiliin daraa message bicheed yum yarisan chin odoo chamguigeer harinch jargaltai baina, chi hereggui gesen. Dandaa iish tiishee ayalna gedeg baisan yum. Tegeed l nuguu gaitai ajlaas ni iish tiish ni tomiloltoor yavuulna, tegeh bolgond ni tsugluulsan mungunuusuu heden saya tugrug yum avaarai gej uguhuus uur argagui, tomilolt geed l bayarlaad orood ireheer ni dotroo uu shit ahiad l gj boddog bailaa. Bi mash ih hairtai baisan, odoo ch hairtai yum shig baigaan. Odoo bol ene tend ayalsan zurgaa postlood l, gangaraad l yavj baidag gesen, bi yamar harah bish facebook, instagramiig min blockolson. Dandaa zuudeldeg, neg udaa terenteigee dairaldsan chin tsarai zus ni uchnuun sorvi boltson, aimaar yadruu yavj bn g zuudelsen. Chi min daanch yavdaa, naddaa hureed irehgui gj zuudendee helsen. Arhi l ih uudag boldog yum baina daa, minii amidral deeshlehchgui, dooshlohchgui l yavj bn

  2. Эрхэм says:

    Танилцах 45 дээш насны эмэгтэй байна уу. Уулзаж байх даруухан цэмбэгэр эмэгтэйд $ туслана.Цэвэрхэн буруу бодолгүй 36тай мужик байна шүү . erhemgund@gmail.com холбогдоорой

    • Боорч says:

      36тай залуу 45тай хүнтэй мөнгө төлж уулзах гэж үү? 🤣🤣

  3. Mongol says:

    Одоо дахиад гэр бүл зохиогоод бүтэн амьдар. Нэг хаалга хаагдахад нэг хаалга нээгддэг

  4. Emegtei says:

    Horigdood udaagui garch irsen yum bol huuchin ehner chn oor huntei boloogui ch bj magad. Chi ehneree uuchillaa ghd chmg tegej doromjilson hadmuud deer ergej ochih hereg garah n dee. Oor hun l haisan n deer bhdaa.

  5. гал says:

    амжилттай яваа хүн юу гээд л энд захиа оруулаад сууж байв гэж.

    • Эрхэм says:

      Танилцах 45 дээш насны эмэгтэй байна уу. Уулзаж байх даруухан цэмбэгэр эмэгтэйд $ туслана.Цэвэрхэн буруу бодолгүй 36тай мужик байна шүү . erhemgund@gmail.com холбогдоорой

  6. zaya says:

    saihan tuuh bn

  7. Хүрэлрүү says:

    Монгол эрчүүд ер нь гэр орон найз нөхөддөө үнэлэгддэггүй. Юу ч хийж юутай ч болсон нэг дутуугийн комплекстой байдагын илрэл энэ залуугын нийтлэлээс ажиглагдаж байна. Ер нь бусад нийтлэл ч ялгаагүй. Хөөрхий авааль эхнэр ах дүү хамаатан садан нь магтдаггүй байнга л нэг өртэй юм шиг амьдардаг залуус монголд элбэг. Тэгээд сэтгэлийн дутуу дульмагаа хайж явж байгаад санамсаргүй секс.мн ийг олж мэддэг юм шиг байгаан. Энд юу хүссэн дуртайгаабичнэ. Нэрээ нуусан учир хэн ч чамайг танихгүй. Тэгээд л хөөрхий авсан машин, ажлын байр, албан тушаал 3 аа том үсгээр дарайтал бичдэг юм шиг байган. Хөөрхий хөөрхий. Монгол залуус баян ядуу ялгаагүй бүгд дутуугийн комплекстой байна даа.

  8. baagii says:

    ЗАЛУУ МИНЬ чи ховор сайн хүн , хөдөлмөрч хүн байна… Гэхдээ одоо ирээдүйн амьдралаа бод… хүн чанараа муугаар харуулсан хүмүүсийг орхи…. монголд олон сайхан үнэнч гэрийн ажилтай боловсролтой ажилсаг хүнлэг бүсгүйчүүд их бий…LX570-аа харуулахгүй, жирийн инженер байдлаар..жил ордын зохицлыг нь үзэж хараад богино хугацаанд хамтран амьдарч үзэж байгаад сонголтоо сайн хийгээд өөрийн 3-4 хүүхэдтэй болоод сэтгэл тэнүүн бай

    • Цээгий says:

      Хөөх овоо до хүний ах шиг зөвлөлгөө өгч байх чинь

      • baagii says:

        кккк баярлалаа хөө… нэгэндээ дэм өгч байх нь бурханд таалагдана кккк

    • Цээгий says:

      Хөөх овоо до хүний ах шиг зөвлөлгөө өгч байх чинь

    • эрэгтэй says:

      Чамайг хаяад өөр хүнтэй нөхцсөн авгайг юунд нь харуусдаг байнаа. Наад авгай дотроо чамд атаархаж үхэх гэж байгаа тиймээс чамаас дөлөөд байна. Эсвэл ер чамд хайргүй байсан. Хүн ямар явах тухайн хүний тавилан л юм даа. Чи хүн алж хүрээ шоронд ороогүй учир хэрвээ чамд хайртай байсан бол хүлээх л байсан. Чи ийм хүний үнэргүй новшийн хүүхэнд харуусаад хэрэггүй чиний Хань бишээ. Чамд өөр сайн бүсгүй олдох л байх. Өнгөрсөн амьдралаа хог дээр хаяад урагшаа.

      • Eregtei-d says:

        Chi chn yachihsan ymr ch logikguigeer emegtei huniig uzen yadsan durak ve? Ter huuhen ataarhaad bh yu bdgiin? Er hund er hun l ataarhdag yum shde. Ene hun sain yavj bsn ch bai muu yavsan ch bai hund hetsuu uyd n orhiod yavsan huniihee nuuriig harahad hetsuu l bnshdee. Ter huuhen hayaad yavahad ger buliinhen n ih nuluulsun bna. Chinii ehner biye unelegch bolchihvol chi shuud l hayah l bhda. Tegchiheed bas chmg yal edelj shorond orvol huleeh yostoi bsn gj shaachihjee

      • eregtei zuv says:

        eregtei guai, chinii zuv shvv, sanal buren niilj bna, tiim emegteig odoo bodood uruvduh hereggui, ter hun songoltoo ertee hiisen, odoo uuniig bichsen zaluu shine songolt hiih heregtei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.