Аавыг яах вэ?

Сайн байна уу би 40-тэй эмэгтэй. Нөхөр, 2 хүүтэй. Манай нөхөр геологич мэргэжилтэй болохоор би нөхөр, бага хүүтэйгээ хөдөө аймгийн төв дээр амьдардаг. Нэг санаа зовоосон асуудал гараад бичиж байна. Манай аавтай холбоотой юм аа.

Манай аав энэ жил 65 настай. Ээжийг 6 жилийн өмнө бурхан болсноос хойш ганцаараа амьдарч байгаа. Манай том хүү өвөөдөө хань болно бас их сургуульд нь ойр гээд цуг амьдардаг. Манай аав уг нь их ухамсартай, томоотой насаараа багш хийсэн хүн. Архи тамхи огт хэрэглэдэггүй байсан. Тэрэндээ ч болсон уу уг нь маш бие сайтай, өвчин хуучгүй, илүүдэл жингүй хөнгөн шингэн хүн байдаг.

5 жилийн өмнө тэтгэвэрт гарахад нь өөрийнх нь хүслээр манай ах, нөхөр хоёр ачааны машин авч өгсийн. Түүнээс хойш аав эрээн, замын үүд хот хоёрын хооронд хүмүүсийн бараа материал зөөгөөд хэд гурван төгрөг хийдэг болсон. Насаараа төсвийн байгуулгад ажилласан бага цалинтай хүн болоод ч тэр үү одооны ажилдаа дуртай гэж жигтэйхэн. Сардаа 2-3 сая төгрөг хийж хадгалаад байгаа даа бөөн баяр явдаг бололтой. Уг нь америкт гэр бүлээрээ байдаг ах ч тэр, нөхөр бид хоёр ч тэр өөрсөд дээрээ авах гэж дуудсан ч аав очоогүй, ач зээ нартаа байрнууд авч өгнө, сургалтын төлбөрийн төлнө гээд  нөгөө ажлаа хийсээр яваа.

Даанч аав архи уудаг болчихож. Уух уухдаа нөгөө заваан хятадын талын хар гээд архийг эрээнээс бөөнөөр нь аваад уудаг юм байна. Өнгөрсөн хавар очоод гал тогоо цэвэрлэж байтал угаалтуур доорх шүүгээнээс 20-д хоосон шил өөр нэг шүүгээнд задлаагүй 10-аад шил архи байлгаж байх юм. Хүүгээ байцаатал унтахаасаа өмнө орой болгон нэг стакан уудаг гэнээ.

Аавд хэлж боль гэтэл өөдөөс уурлаж зад загнуулсан. Амьдралаа алдсан биш, гэдэс ходоод холын замд өвтгөхгүй бараг л эм гэнэ, хямд үнэтэй л гэнэ, чамайг өдий зэрэгт хүргэлээ одоо яаж амьдрах нь миний дур гээд ёстой хэлэх үггүй болгосон. Ядахад энэ эр хүн эр хүндээ хайртай гэдэг нь үнэн бололтой. Нөхөр хажуунаас аавыг өмөөрөөд байх юм. Хийдгээ хийсэн хүн одоо дураараа амьдраг чи үглэх бол надлуу л үглэ бүү давар ч гэх шиг. Гэхдээ манай хүн аавыг хятад архи дэмий монгол архиа уу, эсвэл виски энэ тэр гээд сайн юм аваад өгье гэж ярилцсан юм билээ.

Тэгсэн монгол архи муухай исгэлэн, тэгээд ч гэдэс гүзээ хямрахад нэмэргүй гэж. Нөхөр хэлэхдээ огт уудаггүй хүн анх уухдаа хятад архи амсаад буруу юмныхаа амтанд орж, гэхдээ ихээр уудаггүй юм билээ гайгүй гэж байх юм. Ахад хэлтэл бас тоож байгаа юм алга, жар хүрээд жаргаж уу гэдэг юм, аав чинь тааваараа байх нас болсон гээд бас л намайг буруушаахын. Ядахад том хүү хүртэл та өвөөг битгий бухимдуулаад бай ямар агсан тавьж, тасарч заваардаг биш гэхийн. Олон эрэгтэй хүний дунд ганцаар байх хэцүү юм байна аа. Би уг нь ингэж байгаад бие нь муудчих вий гэж санаа зовохын. Яавал дээр вэ? Ингээд дураар нь уулгаад байх уу?

18 Comments

  1. baagii says:

    ккк За даа бараг Манай үйлдвэрийн архинууд донтуулагчтай юм шиг байдаг… харин хятад ориг хар архи мөн заавал хятадын дэлгүүрээс авч хэрэглэж бай гэх нь дээр шүү…бол тэр бараг илүү байдаг нь үнэн шүү

  2. Улаан says:

    Ойр дотныхноо ойлгодоггүй, өөрийн өчүүхэн ертөнцийн төсөөөллөөр байхыг тэднээсээ шаардаг, үргэлж бусдыг голдог, алтаар бүрээд ч шунал нь цаддаггүй эмсийг товчхондоо ШУЛАМ гэдэг.

  3. Зочин says:

    Аав чинь хүнд өвчин туссан юм биш биз талын хар ходоод дотор өвчлөхөд их уудаг даа аавтайгаа сайн ярилц

  4. Z says:

    Сонин юман дээр уурлахын.

  5. Бурхан says:

    Хужаа сайн архи яахчгүй. Орой унтахдаа нэг стакан бол нормалшд. Хоол сайхан шингэнэ, нойр хүргэнэ…

  6. hdhgfk says:

    Mongol arhinaas hujaa arhi hamaagui deer deee. UDurt neg stakan bol bolj bna shd ee. Khool undtai uuhad hujaa arhi saihan halaana. Mongol arhi shig eliiruulj sogtoohgui, biyees amarhan garchdag yum.
    Hyataduud uursduu uugaad l 80-90 hureed l bna shd eeee.

  7. b says:

    Mongol arhu hudlaa dontuulagchtai

  8. Хулан says:

    Энэ бол токсик хандлага л даа. Жижигхэн тархиндаа орсон бодлоороо бусдыг хөдөлгөх гэсэн. Яг амьдрал дээрээ өөрөө хүний хүссэн шиг хүний хэлсэнээр бай гэвэл иймэрхүү ахархан бодолтой хүмүүс хамгийн түрүүнд чаддаггүй.
    Ийм хүмүүс л хамгийн муухай, хамгийн аюултай байдаг.

  9. Галсан says:

    Угаасаа хөгшин хүн архи ууж л амьдралаастаашаал авна ш дэ. Энэ нэг тэнэг хайрцагны сэтгэлгээтэй хүүхний үгэнд ороод сувилалд бгам шиг амьдрах ёстойм байхдаа. Ер нь яг иймэрхүү хүүхнүүд шулмаас дор байдаг юм билээ. Нээх гэгээлэг юм бодчихсон. Бусдыг тэр гэгээлэг хайрцагандаа багтаачих гээд. Хүмүүс өөрийнх нь хайрцганд биш бол тэгээл муу адгын новш болж хувирна. Яваандаа энэ нь бүр үзэн ядалт болж хувирдаг. Хамгийн балиар хол байх ёстой хүүхнүүд бол ийм хайрцагны сэтгэлгээтэй хүүнүүд. Энэни хажууд Юмжирдулам ч муу нь гаднаа болхоор илүү амар шүү.

  10. зөв штээ says:

    Яахав дээ. Аавдаа хайртай аавын эрх гүнж л байна. Хайртай аавынхаа төлөө санаа зовнисон охин л байна штээ. 65 хүрчихээд хужаа архи дэмий байхаа.

  11. Залуу says:

    Би яг чиний үе юм байна. Бичсэнээс чинь чиний амьдралыг алган дээрх шигээ харж байна. Чамд юу гэж хэлий гээч: “хол явж хошногоо мааж мэдвүү!”

    Энэ хараалын утгыг 95-6 оны үед хотын төвд сурч байсан 10 жилийн хүүхэд бүр мэднэ. Их сургуульд ойрхон аав чинь амьдардаг гэвэл танайхан бага тойрог, 40,50, 220 мянгат, сансарт үсрээд 13, 3-4-т байж. Тиймээс наад хараалаа сайн мэджаагаа биздээ. Мэдэхгүй бол хүний хэрэгт хошуу бүү дүр, өөрийгөө хичээ гээд сануулая.

    Аав чинь хүндэлмээр, жинхэнэ мужик эр хүн байна. Архи ууж та нарыг зовоогоогүй, сүүлэрч, ээжээс чинь салж өнчрүүлээгүйн байна. Хүүгээ хараар ч бай хууль ёсны ч бай америкт гэр бүлээр нь амьдруулчих, охиноо геологичтой суулгаад хөдөө аймгийн төвд суулгачихна гэдэг та хоёрыг давгүй, хүнээс гуйхгуй хэмжээний улс болгон өсгөж. Геологичид хайгуулд нэг аймгаар тогтохгуй явдаг танай нөхөр нэг аймгийн төвтэй ойр суурин байдаг бол хөлөө олчихсон уурхайн эзэн эсвэл ерөнхий гээд том албан тушаалтай гар байна. Өдий дайны эрд тоогдохуйц өсгөнө гэдэг чинь бас аавын чинь гавьяа мэдвүү!

    Аав чинь тэтгэвэрт гарлаа гээд та нарын гар харж суусангүй, 60 гарсан хүн сардаа 2-3 сая хийгээд үр ачдаа хадгалж байна гэдэг яс сайтай эр байна. Харин ах, нөхөр хоёр чинь чам шиг тэнэгийн дэргэд томоор хардаг ухаантай эрчүүд байна. Өдий насанд эцэгтээ хүнээс гуйхгуй, хүний ая харахгуй тааваар нь амьдруулах боломжийг сайхан хангаж өгч. Сайн хүү, алт шиг хүргэнтэй эр юм. Өдий насандаа говийн уудам тал дундуур хүрд эргүүлээд, дуу аялсан шигээ салхи татуулан давхиж явахдаа юү мэдэрч байгаа гээч? Залуу насандаа хүүхэндэж, архидаж дарвиж яваагүй ч одоо өөрийн чадлаан, бас бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэн сэтгэл хангалуун, жаалж яваа, энэ бол эр хүний өтлөх насных нь жаргал!

    Нэг үгээр аав чинь хийдгээ хийж, одоо архиан уугаад биеэ муудуулаад үхсэн ч хатуухан хэлхэд өөрийнх нь дур, эрх мэдэв үү. Гэхдээ тэр бууралын холч ухаанд хэдэн төгрөг хийж байна гэдэг нэгийг бодсоны шинж хэдийд хадан гэртээ явах вэ гэдгээ сайтар мэдэж тохируулж ууж байгаа. Хураасан буян нь та нарт ирнэ.

    Чи харин ганц ахтай айлын бага охин гээд хар багаасаа хошуугаа унжуулж хүссэнээрээ эргэн тойрноо байлгаад сурчихсан хөгширсөн гүнж байна. Давраагаад байвал аавынхаа юү өмсөх зүүхийг хүртэл зааж, дэргэдээ авчраад багынхаа бөгсийг арчуулж мэдэх хайрхан байна. Одоо нүдээ нээ, өсөж том бол эрхэлхийн оронд нөхрөө яаж сүүлрүүлчихгүй байлгах, хөвгүүдээ хар эрт хүний охинд бөмбөг залгиулчихгуй аятайхан боловсрол хүмүүжил олгохдоон ухаанаа зарж яв мэдвүү! Хорвоо чамайг мөнхөд тойрч эргэхгүй, чамаас гадна бусад нь бас жаргах эрхтэй.

    Энэ бүгдийг сайн толгойдоо хийж ав, чадахгуй нааш сөрвөлзөх гэвэл дахиад: “хол явж хошногоо мааж, хуцаж улилгүй хуухнагаа мааж” гээд хэлчихэе!

    • Zochin says:

      Yamar goe helee ve uneheer goe helj

      Ene postiig bichsen hund helii “Hol yavj hoshnogoo maaj!”

  12. Зочин says:

    Өөрийгөө л хичээж амьдар. Аавдаа авгай авахыг заана гэгчээр. Үглэж зааварлах хүн нь өөрийнх нь аав ээж эхнэр нь юм шүү. Одоо тэд нар нь байхгүй юм чинь өөрийнхөөрөө амьдраад л дуусаг. Угаасаа чамаар юугаа ч заалгахгүй. Чи харин хүн болгоныг өөрийн хүслээр байлгах гэдгээ болиорой.

  13. boldoo says:

    хятад архи нь хавь илүү ш дэ. монгол архи донтуулагчтай.

  14. Hahaha says:

    Bitgii olon yum huts yu uuhiig ni bitgii zaa.

  15. Сех says:

    Хэнд ямар пад байнаа?
    Өөр гоё гоё гэр бүлийн сексийн түүх оруулаач

  16. Ган says:

    Ямар ч асуудал олж харсангүй. Монгол архинаас бараг хятад нь дээр шүү. Манай архинууд донтуулах бодис ихтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.