Виктория Бэкхэм нөхрийнхөө хууралтын талаар анх удаа ам нээлээ

Үлгэр жишээ хос гэдгээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэм болон хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хоёрын талаар баримтат кино цацагджээ.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

2004 оны дөрөвдүгээр сард Дэвид Бекхэмийг эхнэрээ араар нь тавьсан хэмээх яриа дэгдэж, шар хэвлэлүүдэд шүүмжилсэн. Дэвид, Виктория Бекхэм хоёр шинэ баримтат кинондоо тэдгээр хар бараан түүхүүд гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн тухай эргэн дурсаж, анх удаа ам нээжээ.

Энэ нь Дэвид Бекхэм, Виктория Бекхэм нарын хувьд гэрлэлтийн хамгийн хүнд үе байсан гэв. Олон нийт анх удаа тэдний талаар сөрөг зүйлс ярихад тэдний харилцаанд ямар их хохирол учруулсан талаар Виктория ярьжээ. “Энэ бол бидний хувьд 100 хувь хамгийн хэцүү үе байсан. Учир нь бүх хүн бидний эсрэг байгаа юм шиг санагдсан. Яг үнэнийг хэлэхэд бид ч хоёр биеийнхээ эсрэг байсан. Гэхдээ бид хамтдаа байсан. Бид холбоогоо таслаагүй. Испанид байхдаа бид нэг нэгнийхээ төлөө байгаа юм шиг санагдаагүй. Үнэхээр гунигтай. Үнэнийг хэлэхэд энэ үе бол миний амьдралдаа амссан хамгийн зовлонтой өдрүүд юм” гэжээ.

Дэвид 2003 онд Реал Мадридад орж, 2007 он хүртэл тоглож байсан. Баримтат кинондоо 48 настай эр Виктория болон тэдний том хүү Бруклин Бекхэм, Ромео Бекхэм нар Испанид байх хэцүү байсныг дурссан байна.

Мөн Дэвид “Хүлээн зөвшөөрч, ойлгоход хэцүү үйл явдлууд бий. Бид өглөө сэрэх болгондоо өмнөх шигээ биш, өөрчлөгдсөн байгаагаа мэдэрдэг байлаа. Тэр үед бид хоёр биенээ орхиогүй ч хамтдаа яг л живж байгааг мэдрэх шиг санагдсан. Яг үнэнийг хэлэхэд бид яаж үүнийг даван туулсныг мэддэггүй. Миний хувьд Виктория бол бүх зүйл минь. Түүнийг гомдоохыг харах үнэхээр хэцүү байсан. Гэхдээ бид хамтдаа тэмцсэн. Тэр үед бид бие биеийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, бидэнд байгаа бүх зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байсан” гэжээ.

Тухайн үед түүний туслах Ребекка Лоос болон Австралийн модель Сара Марбек гэх хоёр эмэгтэй Дэвидтэй дотно харилцаатай байсан гэж мэдэгдэж байв.

Баримтат киноны хэсгээс харахад гурван хүү, нэг охинтой Дэвид, Виктория нар 24 жил гэрлэлтийн дараа ч хүчирхэг хэвээр байгааг илтгэх аж. Тэдний амьдрал, хувийн карьерын талаар өгүүлэх “Beckham” баримтат кино 2023 оны аравдугаар сарын 4-нөөс Netflix-ээр гарч эхэлжээ.

Эх сурвалж: www.vanityfair.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.