Шагдар Хорлоогийн юунд татагдсан бэ?

Шагдарын бүтээсэн дүрийг ихэнх хүмүүс үзэн яддаг. Тэгвэл Шагдар яагаад Хорлоод татагдсан бэ? хэмээх асуултанд хүмүүс ийнхүү сэтгэгдэлүүдийг үлдээжээ.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Энэхүү сэтгэгдэлүүдэд:

  • ”Хөөрхий эхнэр нь олон хүүхэд гаргаж гэртээ суусаар сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больсон. Шагдар нь харин олон нийтийн дунд орж тасралтгүй ажиллаж байсан болохоор оюун санааны хувьд ч, биеэ авч явж байгаагийн хувьд ч өөрийгөө сайжруулсаар байсан. Нэг харахад эхнэр нь олон хүүхэдтэй гэх сайн тал байвч эхнэр нь өөрийгөө авч яваа байдал, харилцааны хувьд ч нэг л мэдэхэд сонирхолыг нь татахаа байсан болов уу? Өөрөөр хэлбэл Шагдарт гологдсон болов уу”
  • “Олон хүүхэд бодлогогүй хийж, тэднийхээ дуу чимээнээс залхаж улмаар тайван, ганц охинтой айлд буюу ерөнхийдөө өөрийнхөө амьдралдаа бүрдүүлж чадаагүй бэлэн амьдрал руу шунасан гэж бодож байна”
  • “Одоо бараг л нийтээрээ ийм болсон доо. Жирийн үзэгдэл болсон”
  • “Шагдар эхнэртээ огт хүндлэгддэггүй байсан. Ер нь бол олон зүйлээр их дутуу мэдрэмжтэй амьдарч байсан.”
  • “Яншаа ядаргаатай эхнэрийн оронд царайлаг, сайхан биетэй, уян зөөлөн, дур булаам бүсгүйг сонгосон
  • Байнга нөхрөө доош хийж, үглэж яншсан байдлаас хэн ч залхана шдээ. Тэгээд байж байтал ийм сайхан бүсгүй гараад ирэхээр аргагүй шдээ
  • Хувь тавилангаа дагах уу эсвэл зүрх сэтгэлээ дагахуу гэдэг сонголт Шагдарт гарч ирсэн. Тэгээд эцэстээ зүрх сэтгэлээ дагах сонголтыг хийсэн
  • Дажгүй цалинтай ажил хийж, гэр бүлээ эд зүйлсээр дутаахгүй авч явж байхад эхнэрт нь юм бүхэн нь хэзээ ч хангалттай санагдахгүй байнга үглэж, юу ч хийсэн уурладаг байсан. Иймээс энэ гэр бүлд миний нөлөө хангалтгүй байна гэж мэдэрсэнээс болж өөрөөс нь сул дорой эмэгтэйг сонирхсон
  • Амьдралд нухлагдаад ааштай болсон эмэгтэйг буруутгах эрхгүй ч Хорлоо бол Шагдарыг хүндэлж, ойлгож, Шагдартай зөв хандлагатай харьцдаг
  • Бэлэнчлэх сэтгэлгээ, сул хүүхэн, хүн чанаргүй аав, амьдралд сөхөрч буй ээж, хүүхдүүдийн шаналан зовлон. Эцэстээ эргээд хаа хаанаа сэтгэлийн амар амгалангүй зовлонт амьдрал
  • Хорлоо бол өөрийгөө хайралдаг, үзэсгэлэнтэй, дур булаам эмэгтэй
  • Анх эхнэртэйгээ хайр гэж андуурч амьдрал бүтээсэн боловч эцэстээ өөрийн мөн чанараа олж, ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө сэтгэл зүрхийг сонгосон
  • Эхнэр нь нөхрөө амьдралд махруулахаа л нэгт бодсоноос биш амжилт бүтээл, урам, сэтгэл санааг нь огт бодоогүй, эрх хүнд хандах хүндэтгэлийг үзүүлээгүй
  • Ерөнхийдөө эхнэртэйгээ харьцах хосын харилцаанд дутагдаад байгаа зүйлийг өөр эмэгтэйгээс мэдэрсэн
  • Хэдийгээр стрессгүй амьдралыг сонгосон ч гэлээ өөрт байгаа үнэ цэнтэй зүйлсээ алдсан
  • Бодит үнэн бол Хорлоо бол татагдахгүй байхын аргагүй бүсгүй юм л даа
  • Хорлоо Шагдарт хэлэхдээ: Би таван хүүхдийн чинь инээдийг уйлаан болгомооргүй байна. Хоёулаа болъё гэдэг. Ер нь салах тухай бодож, алхам хийсэн ч сэтгэлээ барьж дийлээгүй. Ер нь өөлөөд байх зүйлгүй бүх зүйлээрээ сайхан эмэгтэй
  • Шагдар цэвэрхэн байр, чимээгүй орчин, залуу сайхан бүсгүйд татагдсан юм шиг боловч үнэндээ бол үүрэг хариуцлагаас зугтсан амиа хичээгч, амар хялбараар тайван амьдрахыг хүсэгч юм
  • Шагдарт зөвхөн үүрэг хариуцлагаас зугтаад бэлэн юм руу яваад байх шаардлага байгаагүй. Учир нь цалин сайн авдаг том инженер байсан
  • Хэн нэгний буруу зөв гэхээс илүүтэй би энэ киног үзээд эмэгтэй хүн  өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Өөрийгөө хаяж болохгүй…

гэх зэрэг янз бүр л сэтгэгдэлүүдийг хэлжээ. Найруулагч чухам юуг харуулахыг хүссэн юм бол…

3 Comments

  1. Хүн says:

    Кино эхлээл Шагдарт зөв юм бхгүй үргэлж буруу болж үгүйсгэгдэж өөрийн санаагаараа хэлсэн хийсэн нь буруу болж доошоо чихүүлж байдаг хүүхдүүдийхээ ирээдүйг ярьсан ч хог хая энэ тэр гээл тийм байхад хүн өөрийг нь хүн шүү гэр бүл тэжээгч биш шүү эр хүн шүү гэж ойлгуулсан хүнд татагдалгүй яах вэ ямарч эр хүн тэгэх л болно гэхдээ тэр чигээрээ яваад өгдөг нь л их буруу юм охин нь урдуур нь гүйхэд л охиноо тэврээд эргэх байсан юм Шагдрыг өөрийгөө гэж бодоод киног дахин үзээрэй

  2. Шагдар боовтой байжээ says:

    Энийг долгор бичсэн санагджий яншоод уншихоос залхуу хүржий
    Шагдарууд олширцийшдээ
    Тэр юунда байгаа вэ гэвэл ихэнх нөхөрт гарсан эрчүүд эрхэлхийг хүсдэг тэр хүсэлээ өөр шинэ алаар орлуулж хайрлуулж эрхэлж хүсэнээрээ дураараам алцганж тэгээд таваараа байх гэж шагдарий тоо нэмэгдэж байгоо шүү

    • Хүн says:

      Кино эхлээл Шагдарт зөв юм бхгүй үргэлж буруу болж үгүйсгэгдэж өөрийн санаагаараа хэлсэн хийсэн нь буруу болж доошоо чихүүлж байдаг хүүхдүүдийхээ ирээдүйг ярьсан ч хог хая энэ тэр гээл тийм байхад хүн өөрийг нь хүн шүү гэр бүл тэжээгч биш шүү эр хүн шүү гэж ойлгуулсан хүнд татагдалгүй яах вэ ямарч эр хүн тэгэх л болно гэхдээ тэр чигээрээ яваад өгдөг нь л их буруу юм охин нь урдуур нь гүйхэд л охиноо тэврээд эргэх байсан юм Шагдрыг өөрийгөө гэж бодоод киног дахин үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.