Яаж энэ бүхнээс гарч, дахин амьдрах вэ?

Би нөхөртэйгөө хамт амьдраад 9 жил болжээ. Энэ хугацаанд би анхныхаа бүхнийг зориулж, гурван хүүхдийн ээж болсон. Бид хөдөө суманд амьдардаг, амьдралын бүх ачаа, хариуцлагыг би ганцаараа үүрч ирсэн. Нөхөр маань тогтсон ажилгүй, харин би гэр бүлээ авч явах гэж бүхнээ зориулсаар ирсэн.

ТААШААЛАА Ч АВ
БУЛЧИНГАА Ч ЧАНГАЛ

Гэвч энэ бүхний цаана миний дотор өдөр ирэх тусам хоосорч, эвдэрч байгааг хэн ч мэдэхгүй. Тэр намайг олон удаа араар тавьсан. Сүүлд нь бүр ойр дотнын хүний маань эхнэртэй бүтэн жилийн турш харилцаатай байсныг мэдэхэд миний дотор нэг л зүйл бүр мөсөн нурчихсан юм шиг санагдсан. Уурлах үедээ тэр гар хүрч, хатуу ширүүн үгсээр сэтгэл рүү минь дахин дахин хутга шиг зүсдэг. Харин би дуугүй тэсэж, уйлахдаа хүртэл чимээгүй уйлж сурсан. Би угаасаа зөөлөн, дөлгөөн хүн, тийм болохоор л энэ бүхнийг дотроо хадгалсаар ирсэн байх.

Би олон удаа “салъя” гэж хэлж байсан. Гэвч миний хүсэл хэзээ ч биелж байгаагүй. Одоо би өөрийгөө танихаа больж, толинд харахаас ч эмээдэг болсон. Надад ганц олигтой нүүрний будаг ч үгүй, өөртөө зориулсан гоё ганган зүйл ч үгүй болтол амьдарч байна. Эмэгтэй хүн гэдгээ хүртэл мартчихсан юм шиг. Дээрээс нь банкны зээл, банк бусын зээл гээд төлж барагшгүй их өр намайг өдөр бүр дарж, амьсгалах ч зайгүй болгож байна. Сэтгэл минь ч, амьдрал минь ч хүнд ачаанд дарагдсан мэт. Сэтгэл минь улам хүндэрч, амьдрал минь харанхуй санагдах үе их болж байна. Хүүхдүүдээ харахаар л тэсэж байна, гэхдээ дотроо би аль хэдийн ядарч туйлдсан. Би ингээд амьдраад байх ёстой юу, эсвэл өөрийгөө аварч болох болов уу гэдгийг ч ойлгохоо больсон.

Надад үнэхээр тусламж хэрэгтэй байна. Яаж энэ бүхнээс гарч, дахин амьдрах вэ, зэмлэхгүйгээр зөвлөгөө өгөөч хүмүүсээ…

5 Comments

  1. туршлагатай хүн says:

    Бүсгүй минь… хамтран амьдрах сэтгэлгүй эрээс Албан ёсоор шүүхээр салаад хөрөнгөө хувааж хүүхдийн тэтгэмж тогтоолго… ингээд өөрийгөө шинээр дайчил… 3 жилийн дараа Амжилтаа энд бичээрэй…

  2. Энхээ says:

    2 жилын өмнөх өөрийгөө харчихлаа. Би гэхдээ 4 хүүхэдтэй. Би нэг өдөр сэрээд харсан би би биш болсон байсан. Амиа хорлоод үхэх хүртэл бодогдсон. Хэрэв үхвэл юунд хамгий их харамсах вэ ? Гэж өөрөөсөө асуусан. Би өөрийнхөөрөа биш, өөрийгөө хайрлаагүйдээ, аз жаргалгүй амьдралдаа харамссан. Би тэр өдөр шийдээл шууд салсан , нүүсэн, мөнгөгүй ч зээл авсан, бүх юмаа шинээр эхэлсэн, өөрийгөө ч өөрчилсөн гоё ганган болсон, эрчүүд салахгүй ээрүүлдэнд зарим нь нэг залуу санхүү туслаад би ч шинээр дуралсан. Секс ийм гоё гэж ү гэж мэдэрсэн. Амьдралд дуралсан. Ээж жаргалтай бол хүүхэдүүд ч бас царай ордог юм билээ. Бүсгүй минь ганц л амьдрах хорвоо шүү өөрийгөө хайрал! Өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй хатуу хорвоо шүү

    • buuk says:

      sanhuu tuslaad gene uu chi bol zugeer l ynhan bn sh dee mungu awch orond untdag ynhan neeh gegeerch busdad zuwlunu ch gj yu bhw dee

    • Х says:

      Бүх зүйл түр зуурынх юм даа.Өөрчлөгднө.Гол нь хэт их шаналж болохгүй.Ядаж фитнест яв, Нэг өдрийг ч гэсэн өөр орчинд сатаарч өнгөрөөгөөрэй.

  3. buuk says:

    chi uuruu uuriiguu hairlahgui emegtei gdgee martaj bhd hen ch chmg hairlahaw dee er hun emegtei huniig l hairlana uu gehees uuriiguu martsan erguu tenegiig hen ch hairlahgui hohichin zugeer l odoo oroitson chi yuch hgd nemergui udii boltol teneg ywsan uiliin uree edleed ywdaa ter ni chamd tohirno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.