Сайн байцгаана уу. Сэтгэлдээ хадгалж явдаг нэгэн нандин хэрнээ хэнд ч хэлж зүрхлээгүй дотоод нууцаа энд хуваалцъя гэж бодлоо.Би одоо 30 гарч яваа бүсгүй. Эргээд бодоход би амьдралдаа сексийг ердөө 3-хан удаа л хийж үзсэн байдаг юм.

Учир нь миний цорын ганц хайр, насаараа хамт амьдарна гэж чин сэтгэлээсээ итгэж байсан хань маань энэ хорвоог орхиод хэдийнэ 8 жил өнгөрчээ. Тэр хүнд гарзаас хойш миний доторх эмэгтэй хүн ч бас цуг үхчихсэн мэт л болсон. Энэ урт хугацааны туршид надад өөр хүнтэй унтах, хайр дурлалын харилцаанд орох тухай ямар ч бодол, хүсэл төрж байгаагүй юм. Ханиа гэсэн үнэнч сэтгэл, сэтгэлийн гүн шарх маань намайг бүрмөсөн цоожилчихсон байж л дээ.
Гэтэл ойрхоноос эхлээд миний дотор өөрчлөлт гарч, үнэндээ эмэгтэй хүний хувиар хэн нэгнийг маш их хүсэмжлэх боллоо. Магадгүй урт хугацаанд унтчихсан байсан байгалийн гормон, эмэгтэй хүний нандин мэдрэмжүүд маань одоо л сэрж байгаа нь энэ байх.
Нэг талаас энэ нь хэвийн зүйл гэж өөрийгөө тайвшруулах боловч, нөгөө талаас маш хэцүү, өөрийгөө ч ойлгохоо байж, дотроо шаналах боллоо. Над шиг ийм урт хугацааны дараа дотоод хүсэл нь гэнэт сэргэж, өөртэйгөө зөрчилдөж байсан хүмүүс байдаг болов уу?
Young sexy hot couple in love hugging and kissing. Beautiful woman and handsome muscular man close to each other in erotic pose.
4 Comments
Telegram: tulgaa666
Yriltsah huseltei bnaa.
88311691 yriltsaj bolno shu husvel ym bicheerei
Тэр нас барсан хүн чинь чиний тухай юу гэж хүсэх байсан бол? Урагшаа харж жаргаж амьдраасай гэж хүсэх болов уу, амьд үхдэл болчихоод гэлдрээд байгаасай гэж хүсэх болов уу? Одоогоор чи залуу насыг дэмий үрж байгаа нь өнгөрснөө чирээд амьд үхдэл шиг гэлдэрснээс ялгаа алга. Цаашаа амьдар аа.
Хүн нэг л амьдарна залуу нас дахиж хэзээ ч олдохгүй. Өнгөрснөө аль болох өнгөрсөнд нь үлдээ. Амжилт