Даргын жолооч нөхөр…

Сайн байцгаана уу, бүсгүйчүүдээ. Надад тулгараад байгаа энэ хэцүү амьдралын асуудлыг яаж шийдвэрлэх вэ, зөвлөгөө өгөөч.

Би нөхөртэйгөө хамт амьдраад хэдийнэ 5 жил болж байна. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй ээ, үүнээс өмнө бид хоёр хоёулаа тус тусдаа амьдрал зохиож байсан хүмүүс байгаа юм. Манай нөхөр нэгэн даргын жолооч хийдэг бөгөөд гэр орныхоо барааг ч харахгүй, гэр бүлдээ огт цаг зав гаргадаггүй. Гэрт юу болж байна, юу дутагдаж байна гэдэг нь түүнд ерөөсөө хамаагүй юм шиг яг л ‘хүний хүн’ шиг хүйтэн хөндий ханддаг боллоо. ‘Арай өөр, цаг нартай ажилд орж гэр орондоо анхаар’ гэхээр миний үгэнд орохгүй, ажлаасаа гарахгүй гэдэг юм.

Тэр дарга нь эмэгтэй хүн байдаг л даа. Нөхөр маань өглөө эрт гараад л шөнө дөлөөр л орж ирдэг. Үүнээс нь болоод манайд хэрүүл маргаан тасрахаа байлаа. Намайг уурлаж хэлэхээр ‘Чи миний ажлыг ойлгохгүй байна’ гээд өөдөөс намайг загнаж, буруутгах юм.

Ийм байдалтайгаар цаашид үргэлжлээд байвал би үнэхээр тэсэхгүй юм шиг байна аа. Ингэж тэсэж, тэвчээд л амьдраад яваад байх уу, яах вэ? Нэг гэрт амьдардаг мөртлөө яг л ганц бие эмэгтэй шиг л амьдрах боллоо. Сүүлийн үед бүр хажуудаа ч ойртуулахгүй, хосын харилцаа маань маш хөндий, хүйтэн болчихлоо. Би яах ёстой вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.