Нөхөртэйгөө хамт амьдраад олон жил болж байна. Бусад амьдралын асуудал, ахуй тал дээр манай хүн гайгүй ч гэлээ, яг унтлагын өрөөнд орохоор бид хоёр үнэхээр секс таарахаа байчихлаа. Эмэгтэй хүнийхээ хувиар харилцаагаа аврах гэж, тэр хөрчихсөн орон зайд халуун уур амьсгал оруулах гэж би маш их хичээдэг.
Хэчнээн гоё дотуур хувцас өмсөж, ямар ч гоё оршил хийж, нөхрөө халамжлан бэлдсэн ч цаанаасаа л урамгүй, ямар ч идэвхгүй, хүйтэн хөндий хэвээрээ л байна. Надад ямар ч урам өгөхгүй, миний тэр бүх хичээл зүтгэлийг үл тоож байгаа юм шиг хүйтэн хандах нь намайг дотроос минь маш их өвтгөдөг боллоо.
Одоо бүр ойртох гэхээр л цаанаасаа урам хугарч, зүгээр л хоосон үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг л сонин муухай мэдрэмж төрөх болсон. Энэ байдлаас болоод өөртөө итгэх итгэл маань ч унаж, өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдрэхээ ч болиод байна. Гэвч энэ сэдвийг найз нөхөд, ойр дотны хүмүүстээ ярихад дэндүү ичмээр, бас хүнд хэцүү байдаг шүү дээ.
Над шиг нөхөртэйгөө секс таарахаа байсан, дотроо ганцаардан шаналж яваа бүсгүйчүүд байна уу? Надад яг ижил зүйл туулж байгаа бүсгүйтэй зүгээр л кофе уунгаа уулзаж, чин сэтгэлээсээ ярилцаж, санаа бодлоо хуваалцах маш их хэрэгцээ байна. Бие биедээ сэтгэлийн дэм өгч, энэ хэцүү байдлаас гарах гарц хайж ярилцвал дотор маань арай ч уужрах байх гэж бодох юм. Та бүхэн надад зөвлөөч, би яг яавал дээр вэ?