Та бүхэн үүнийг анзаарч байв уу?

Сайн байцгаана уу? Та бүхэнд амьдралыг ажиглаж байхад нэг сонин зүйл анзаарагддаг уу? Надад сүүлийн үед нэг зүйл маш тодорхой анзаарагдах боллоо. Яг үнэндээ, үнэхээр гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд болон тасархай сайхан эрчүүд гэр бүл, хайр дурлалын харилцаандаа арай илүү үнэнч байдаг юм шиг санагдах юм.

ХОЙД СОЛОНГОСЫН ЭРЧҮҮДИЙН БЭЛДМЭЛ
ДАЛ ХҮРСЭН Ч ДАРХАН АВАРГА – ЯАНГЧУНСАМРОК

Тэд бүр багаасаа л араас нь охид хөвгүүд гүйсээр байгаад бараг залхчихсан, хөнгөн анхаарал болон түр зуурын шохоорхлын үнэ цэнийг хэдийнэ таньчихсан байдаг. Өөрийнхөө үнэ цэнийг бүрэн мэдэрчихсэн болохоор хямдхан харилцаа, нууц амраг зэргийг сонирхох ухаан тэдэнд байдаггүй, илүү гүнзгий бөгөөд чанартай харилцааг л үнэлдэг шиг байна.

Эсрэгээрээ, залуудаа хэн ч тоодоггүй байсан, олны анхаарлын гадна үлддэг байсан зарим эрс, эмсүүд амьдрал дээр гэнэт мөнгө төгрөгтэй болох эсвэл бага зэрэг анхаарлын төвд орж ирмэгцээ хөл алдаж байна уу даа гэж харагддаг. Тэд хэзээ ч хүн голдоггүй, өөрт нь олдсон өчүүхэн боломж болгоныг алдахгүйг хичээн, бараг л тааралдсантайгаа унтаад яваад байгаа юм шиг. Энэ нь магадгүй багаасаа авч чадаагүй тэр анхаарал, шохоорхлыг одоо л нөхөх гэж улайрч байгаа сэтгэл зүйн өлсгөлөн байх.

Та бүхэн үүнийг анзаарч байв уу? Үнэхээр багаасаа үзээд ханачихсан хүмүүс харилцаандаа илүү бат зогсдог уу, эсвэл гэнэтхэн “нээлт” хийсэн хүмүүс нь хязгааргүй явдалтай болдог уу? Санал бодлоо хуваалцаарай.

4 Comments

  1. kk says:

    tgej sanagddag, baga bhda targan bsn ohiduud suuld n glow up gj heleed turaad uuruuso uur hun bolood altsgnaad bur yvj ugdug um bnle anhnsa huurhun bs anhaaraliin tuvd bsnuud n tgs gd goy zaluutai ger bul zohiogod nam taiwan amdrdg

  2. Лл says:

    Эмэгтэй хүн тийм байхаар нэг бол янхан болно эсвэл чиний хэлдэг л болох байх. Эрчүүд нь ч ялгаагүй шд.

  3. Ах says:

    Санал нэг байна.

  4. Зочин says:

    Ер нь тийм шдээ. Хор нь гарчихдаг байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.