Манай аав ээжийг минь хэд хэдэн удаа араар нь тавьж байсан. Ээж мэддэг хэр нь ерөөсөө салдаггүй байсан. Нэг өдөр нэлээн ширүүн маргалдаад яг салах дээрээ тулсан юм. Аав ч юм хумаа аваад явсан. Аав ээж 2 маань 5 хүүхэдтэй. Би айлын бага нь юм л даа. Би тухайн үед их сургуульд байсан гэхээр манайхан бүгд ажил төрөл дээр гарчихсан байсан үе.
Гэхдээ аав ээж 2 минь тусдаа 1 ч хоног байж чадаагүй эргээд нийлсэн. Одоо бол тэр хоёр маань дажгүй амьдардаг. Хааяа өөр зүйлсээс болоод хэрэлдэж мууддаг л юм. Хамгийн гол асуудал нь ээж маань бид нарт аавын явдал суудлын талаар их ярьдаг байсан. Сүүлд бодохдоо өөр ярилцах хүн байгаагүй юм байна л гэж ойлгосон. Гэхдээ үүнээс болоод миний аавыг бодох бодол маань их өөрчлөгдсөн. Би бага байхын аавтайгаа их дотно байсан. Харин ээжийн яриануудыг сонсоод яагаад ядаж намайг бодож болоогүй юм бол, үр хүүхдээ биш өөрийгөө л бодсон гээд их дургүй минь хүрдэг болсон юм.
Яг ийм ч шалтгаанаар би одоо хүнтэй сууж, хүүхэдтэй болохоос айдаг болсон. Араар тавилт гэдэг зүйл надад тохиолдох болов уу гэсэн айсан байдаг юм л даа. Тэгэхээр хэдий хүүхдүүд чинь насанд хүрсэн юм ойлгох үе дээрээ ирсэн ч өөрсдийн асуудлаа өөрсдөө л шийдэж байвал зүгээр байх. Хүүхэд энэ бүхнийг нарийн мэдэж хэн нэгний талд нь орох хэрэггүй юм шиг ээ…