Ганцаардалдаа дэндүү тухлаад сурчихлаа

Сайн байцгаана уу? Би өөртөө тулгарсан, магадгүй надтай ижил насны маш олон залуусын дотор чимээгүйхэн асаж байгаа нэгэн зовлонг хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юм.

Фингэрдэх гэж мэдэх үү?

Би одоо 32 настай, эрэгтэй. Ганц бие. Өөрийн гэсэн тогтвортой ажил төрөлтэй, амьдралаа аваад явчихдаг, хэнээс ч хараат бус залуу байна. Гол асуудал нь, сүүлийн үед уулзсан, танидаг хүн болгон л ‘Одоо хүнтэй суу, нас чинь оройтлоо, хүүхэд шуухадтай болж амьдралаа төвхнүүл’ гэж шахаж, нэхдэг боллоо. Эхэндээ ч тоодоггүй байсан ч, одоо хажуудах найзууд бүгд гэрлэж, амьдрал нь тусдаа гараад ирэхээр бараг би өөрөө ч дотроо айж, сандарч эхэлж байна. ‘Ерөөсөө ингээд хүнтэй сууж чадахгүй ганцаараа үлдчихвэл яана аа?’ гэдэг айдас намайг хааяа эзэмддэг болчихлоо.

Гэвч хамгийн гол зангилаа нь миний дотоод ертөнцөд байна. Би олон жил ганцаараа байсаар байгаад тэр амьдралаасаа маш их таашаал, кайф авдаг болчихжээ. Хэнд ч тайлагнахгүй, хэний ч ааш занг харахгүй, өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх тэр ‘ганцаардал’-даа дэндүү тухлаад сурчихлаа. Хэн нэгнийг амьдралдаа оруулж, тэр тухтай бүсээ эвдэхээс бэргээд байна. Гэвч нийгмийн шахалт, ирээдүйн айдас хоёр маань намайг тайван суулгахгүй юм. Надад туслаач, би яг яаж энэ ганцаардлын тухтай бүсээсээ гарч, хүнтэй суух вэ? Надад зөвлөгөө өгөөч… Help me!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.